Пандорагийн баримтаар Путины нууц охин ил болсон уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Пандорагийн баримтаар Путины нууц охин ил болсон уу?

Пандорагийн баримтаар Путины нууц охин ил болсон уу?

ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд дэлхийн баячууд өөрсдийн эд хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээл болон бусад хэлбэрээр хилийн чанадад хэрхэн байршуулдаг талаар дэлгэсэн “Пандора баримтууд”-ыг Ням гаригт дэлгэрэнгүй хүргэжээ.

Гэвч үүнийг мэдээлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй амрагийн харилцаатай байсан гэх эмэгтэй охин хүүхэд төрүүлснийхээ дараа Монакогтийн далайн эрэгт тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан талаарх мэдээллийг огт дурдаагүй байна.

Тодруулбал, төрийн мэдээллийн агентлагуудын аль нь ч Путины охиныг төрүүлсэн байж болзошгүй Светлана Кривоногих болон Пандорагийн баримт бичигт дурдагдсан Путины бусад хамтрагчдын талаар мэдээлээгүй аж.

Харин Оросын хэвлэлүүд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө нууц оффшор компанид хувьцаагаа шилжүүлсэн тухай мэдээлэлд гол анхаарлаа хандуулж байгаа болохыг “Washington Post” онцолжээ.

Энэ талаар Оросын сөрөг хүчин, авлигын эсрэг тэмцэгч гэгддэг Алексей Навальныйгийн ойрын холбоотон Леонид Волков "Риа Новости" Пандорагийн баримтуудыг иш татан “Зеленский ингэсэн, Зеленский тэгсэн” гэж мэдээлэх нь үнэхээр инээдтэй байна” гэж твиттер хуудаснаа жиргэсэн юм.

Пандорагийн нарийвчилсан бүртгэлээс үзэхэд, Кривоногих охиноо 2003 онд төрүүлснээс хойш нэг сарын дараа Карибын тэнгисийн Тортола арал дээр байрладаг нэгэн компани Монте Карло дахь тансаг зэрэглэлийн орон сууцыг 4.1 сая ам.доллараар худалдаж авчээ.

Дараагийн гурван жилийн хугацаанд өдгөө 47 настай Кривоногих тансаг сууц эзэмшдэг тус компанийн хувьцаа эзэмшигч болсон талаар “Washington Post” мэдээлжээ. Баримт бичиг алдагдаагүй тохиолдолд уг өмчлөлийг илрүүлэх бараг боломжгүй байжээ.

Монакогийн орон сууц Кривоногих Путинтэй харилцаа тогтоосноос хойш бий болгосон үл хөдлөх хөрөнгийнх нь ердөө нэг хэсэг юм. “Washington Post”-ын мэдээлснээр тэрбээр Санкт Петербургт орон сууц, цанын бааз, дарвуулт онгоц эзэмшихээс гадна Швейрацийн банкинд хадгаламжтай аж.

Кривоногих В.Путинтэй ямар харилцаатай болон тэдгээр хөрөнгийг хэрхэн хуримтлуулсан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Гэвч өдгөө 18 нас хүрч буй Луиза Розова охин нь Путинтай усны дусал шиг адилхан байгаа нь олны таамаглалыг улам лавшруулж, цахим орчимд хүмүүсийн анхаарлыг ихээр татаад байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж