Зарагдсан азын дугаарыг дахин худалдана

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Зарагдсан азын дугаарыг дахин худалдана

Зарагдсан азын дугаарыг дахин худалдана

Авто тээврийн үндэсний төвөөс дахин дуудлага худалдаа зохион байгуулахаар болсныг мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард борлуулсан ч тээврийн хэрэгсэлд зохих бүртгэлд бүртгүүлээгүй 138 улсын дугаар байгаа аж.

Тухайлбал,  УАР, УАС, УАО, УАТ сери бүхий дугаар зарагдсан ч “эзэнгүй” байгаа тул дахин дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Энэ талаар тус төвийн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж “Одоогоор дуудлага худалдааны товыг зарлаагүй. Хүндэтгэх шалтгаангүй өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд бүртгүүлээгүй бол зарагдсан дугаарыг дахин дуудлага худалдаагаар оруулна. Үнийн хувьд, дунджаар 100 мянган төгрөгөөс нэг саяын үнэтэй улсын дугаарууд байна. Ер нь өндөр үнэтэй борлуулсан улсын дугаар бүртгэгдээгүй тохиолдол байхгүй” гэлээ.

Улсын дугаар худалдан авсан ч мөнгөө буцаан авах тохиолдолд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Хүүхдийн төлөө санд хандах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж