Келли Кларксон экс нөхрөө гудамжинд хөөж гаргав

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Келли Кларксон экс нөхрөө гудамжинд хөөж гаргав

Келли Кларксон экс нөхрөө гудамжинд хөөж гаргав

АНУ-ын дуучин Келли Кларксон салсан нөхрийнхөө амьдарч байсан эдлэнгийн байшинг шүүхээр заргалдсаны эцэст булааж авчээ. Монтана дахь 10.4 сая ам.долларын үнэлгээтэй эдлэнгийн байшинд Брэндон Блаксток өнгөрсөн оны зургадугаар сард салснаасаа хойш амьдарч байв.

Шүүх хурлын үеэр уг эдлэнгийн байшинг гэр бүлийн өмч гэж маргасан боловч хосуудын гэрлэлтийн өмнөх гэрээнд энэ талаар дурдаагүй байжээ. Брэндоны хувьд өөр амьдрах газаргүй тул гудамжинд гарснаас өөрцгүй болсноо тайлбарлажээ. Энэ эдлэн газартаа Брэндон амьдрахаас гадна амь зуухын тулд фермерийн аж ахуй эрхэлдэг аж. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Келли Кларксон уг эдлэнгийн байшинг зарахаар шүүхэд зарга үүсгэсэн аж.

Келли болон Брэндон нар гэрлээд долоон жил болсны дараа салсан байна. Тэд 5-7 насны хоёр хүүхэдтэй. Салсныхаа дараа Келли нөхөртөө сар бүр 200 мянган ам.долларын тэтгэмж өгөхөөр болж, хүүхдүүдийн асран халамжлах эрхийг хамтран эзэмших болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HOLLYWOOD GOSSIP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж