Бали арал энэ сарын 14-нд жуулчдыг хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Бали арал энэ сарын 14-нд жуулчдыг хүлээж авна

Бали арал энэ сарын 14-нд жуулчдыг хүлээж авна

Индонези улс цар тахлаас шалтгаалан бүтэн жил гаруйн турш хаалттай байсны эцэст аравдугаар сарын 14-нөөс эхлэн аялал жуулчлалын төв Бали арлынхаа нисэх буудлыг олон улсад нээхээр төлөвлөжээ.

Далайн харилцаа, хөрөнгө оруулалтын сайд Лухут Бинсар Панджаитаны хэлснээр нисэх буудал тусгаарлалтын журам, шинжилгээний шаардлага хангасан хэн бүхэнд нээлттэй гэнэ. Шаардлага хангахын тулд олон улсын жуулчид урьдчилан зочид буудлаа захиалж, тэндээ найм хоног тусгаарлагдах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёстой аж.

Панджаитан “Бид эхний ээлжинд БНСУ, БНХАУ, Япон, Арабын нэгдсэн Эмират, Шинэ Зеланд тэргүүтэй орнуудад Бали арлыг нээнэ” гэжээ.

Дэлхийн дөрөв дэх хамгийн олон хүн амтай улс Индонези Азийн орнууд дундаа цар тахалд хамгийн хүнд цохилтод орсон билээ. Тухайлбал тус улсад 4.2 сая тохиолдол бүртгэгдэж, 142261 хүн нас барсан байна. Гэхдээ халдварын оргил үе долдугаар сард таарснаас хойш ялангуяа сүүлийн хэдэн долоо хоногт шинэ халдварын тоо эрчимтэй цөөрч буй.

Одоогийн байдлаар засгийн газар Бали арлыг нээх төлөвлөгөөгөө эцэслэн батлаагүй байна. Жишээлбэл, чухам аль орны хүмүүс Балид шууд нислэгээр очиж болох талаар жагсаалтыг эцэслэн батлаагүй байгаа гэнэ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж