"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ" | News.MN

"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ"

"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ"

"Газрын тосны үйлдвэр зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ"

 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ болж байна. Хуралдаанаар: 

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсоно.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд  Шадар сайд С.Амарсайхан:

-Дамжуулах хоолойн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг танилцуулж шийдвэрлүүлсэн. Төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын бараа ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлын хүрээнд Сангийн сайдын тушаалаар чөлөөлөх шийдвэр гарсан. Дээрх ажлын хэрэгжилт нь хангагдаад явж байна. Үүн дотроо хамгийн хүндрэлтэй нь тээвэрлэлтийн асуудал.

 Энэтхэгээс Тяньжин боомт руу хүргэх ачааны үнэ нэмэгдсэн. Тээвэрлэх байгууллага хүртэл олдохгүй байна.

Тяньжин боомтод бөөгнөрсөн ачаа бараатай холбоотойгоор Гадаад харилцааны болон Зам тээврийн сайд нарт тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн. Гэсэн ч энэ чиглэлийн ажил удаашралтай байна.

"ДОТООДООС  ЭНЭ ҮЙЛДВЭРТ НИЙЛҮҮЛЧИХ БАРАА МАТЕРИАЛ, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ  АЛГА"

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Газрын тос боловсруулах үйлдвэр анх техник эдийн засгийн үндэслэл боловсруулж уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахад 2018 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтай. Энэ нь тус бүрдээ нэг үйлдвэр гэсэн үг. 2018 оны сүүлчээр 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж тооцоолж байсан.

Тус үйлдвэр нь монголын хувьд анхных. Гэсэн ч Монгол Улсаас энэ үйлдвэрт нийлүүлчих бараа материал, техник тоног төхөөрөмж  алга. Бетоноос бусад гол бүх материалыг гаднаас авч байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Цар тахлын хүнд цаг  үед энэхүү бүтээн байгуулалт явагдаж байна. Маш чухал ажил болох инженерийн ажил гурван жил үргэлжилсний эцэст дуусах шатандаа орсон. Лиценз технологийн ажлаас бусад нь дууссан. Инженерийн ажлыг хийхэд оролцсон АНУ-ын 13 компани, Энэтхэгийн найман компани бий. 

2020 оны хавраас эхлэн Монгол Улс  хөл хорио тогтоосон. Инженерийн зураг төслийн ажил  хойшилсон. Жишээ нь лизенз эзэмшигчдийн тендерийг 2020 оны дөрөвдүгээр сард багтааж авах төлөвлөгөөтэй байсан бол есдүгээр сард ирсэн. Бид үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцыг тодорхойлохдоо 2016-2019 оны хоорондох зах зээлийн судалгаанд тулгуурласан. Ингэхдээ 60 хувь нь дизель бүтээгдэхүүн. Бусад төрлийн шатахуун дундаас зөвхөн АИ-95 шатахуун үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98  шатахуунаас татгалзсан.  АИ-98 зах зээлийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг мөртлөө үйлдвэрлэхэд ажиллагаа ихтэй байсан. 

Газрын тосны үйлдвэрийн бүх зардлын 85-90 хувь нь түүхий тос эзэлдэг. Түүхий тосыг бид өнөө маргаашдаа гаргаж чадахгүй ч гэсэн монголын төрийн өмчит компани өөрөө түүхий тос хайх, үйлдвэрлэх эрхтэй болсон гэдэг нь нааштай зүйл.

Үйлдвэр шингэрүүлсэн шатдаг хий, авто бензин, онгоцны түлш, дизель, зуухны түлш үйлдвэрлэнэ. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хамаагүй хямдхан байна. Борлуулалтын орлогоо бид гаалийн үнээр тооцож боддог. Гаалиар нефть импортлогч компаниуд нэг литр түлш, бензинийг ямар үнэээр оруулж ирж байгаа үнээр борлуулна. Эдийн засгийн тооцооллоор шатахуун түгээх станцуудын 15-20 хувийн ашиг үйл ажиллагааны зардлыг оруулж тооцоход одоо зарагдаж байгаа жижиглэнгийн үнээс хамгийн багадаа 25 хувиар бууруулах боломжтой.

Газрын тосны тухай хууль болоод бүтээгдэхүүн хуваах гэрээний салшгүй нэг хэсэг болох хурлын тэмдэглэлд “Монгол Улс өөрийн гэсэн үйлдвэртэй болвол Монгол Улсын газар нутагт олборлож байгаа түүхий тосыг тэргүүн ээлжид нийлүүлнэ” гэж заасан. 1.5 сая тонн газрын тос үйлдвэрлэнэ гэдэг тооцооллыг 2012 онд “Петрочайна дачин тамсаг “ компанийн орд ашиглалтын төлөвлөгөө гэдэг тоонд суурилж гаргасан. Тус компани 2017-2045 он хүртэл тасралтгүй 1.6 сая тонн тос олборлох төлөвлөгөөтэй. Энэ үүргээ уг нь гүйцэтгэх ёстой ч эрчим хүч, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гэх зүйл яриад байдаг. Манай компани газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Дорнод аймгийн Давст-32 талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна. Энэ талбайд хайгуул хийнэ. БОАЖЯ, УУХҮЯ энэ ажлыг харилцан санал солилцоод эцэслэнэ. Бид жилд хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Цаашид энэ тоо өснө. Энэ төсөл харьцангуй хурдтай урагшилж байна. 30 мянган куб метр усан сангийн суурийг тавьсан. Усан сангийн 82 метр урт хоолой барих ажил эхэлсэн. Түүхий тос дамжуулах хоолойн тендерийг олон улсын хэмжээнд нэг сарын хугацаатайгаар УУХҮЯ зарласан. Энэ бол усны хоолой биш. Нэг сарын хугацаа хангалтгүй тул бид үүнд анхаарна. Бид энэ төслийг анх удаа хэрэгжүүлж буй тул туршлага дутсан, хүний нөөц хүрэлцээгүй гэх мэт асуудлууд тулгарсан. Гэхдээ ажлын хэсэг, төслийн баг, ерөнхий гүйцэтгэгч компани бүх нөөцөө дайчлан ажиллаж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн компани ажилладаг. Бидний нэн тэргүүний зорилго дотоодын хэрэгцээг хангах, хоёрдугаарт экспортлох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

Avatar

irgen 2021-10-05 150.129.142.177

Khurdan opj i baival yamaidaa 95 ni vne hyamd baih bailgvidee eh ornih yum baina gazrin tosoo gazar dooroosoo avna ene ter geed saihan l yum bodood baigaa shvv

Avatar

Lallar 2021-10-05 66.181.190.155

Hoyor gurnii hmzavsar havchiulagdsan manaih shig uls baga yarij ih hiih heretei. Tuunees bish neftiin uildver barina barih gej bna odoo neelt hiine neeh gej bna geed poprood bhaar ingedeg yum. Nuuts geh n haashaa yum biden shig hadni zavsar havchuulagdsan uls joohon tootsoo sudalgaatai am helee bodoj tuluvluj ajillah heregtei. Ugui yadaj hevleliin hural zarlaj pulterdegee bolichih heregtei. Nuursnii export ch yalgaagui neg g*** shiltei sdaa bainga tv tsugluulj teden say tonn gargalaa ingelee teglee ireh jil tediig gargana geed alsaa bidohgui amin huviin pr aa hiigeed h*****d bhaar chini hujaa nar hil deer chini zohiomol tugrel uusgeed haaj boogood bna sh dee lalruudaa. Naad hutsnal amuudaa haaj surmaar bna shuu. Namchin mulguu novshnuudaa. Man hyatadin amand mongolchuudig avaachaad hiichlee l dee. Odoo bidend ireedui bhgui bolson chadaltai n ur huuhduudee gadaad ruu tsagaachluulj bhad gemgui. Tsuslahig n heden namchin tsuslaad yadarsan ardin huuhduud tsusaaraa ene ulsig hamgaalna gej yu bhav dee. Hujaa nar hezee mudgui uruu nehej tsereg oruulah n oilgomjtoi.

Avatar

Zochin 2021-10-05 66.181.190.155

Naadah chini hezee ch ashiglaltand orohgui. Pultuushiin poprolin zoliosig ard tumneeree hurteh n oilgomjtoi. Xaxa odoo tegsen chini yu gene vee terbum mod tarina 4, 5 ih nayadig zartsuulna ch geh shig. h****** ehelsen ajlaa duusgaj chadahgui hevtei. Hileet baraagaa tataj chadahgui hevtej baasaaraa neftiin uildever barih yum ta nar. Hujaa nar yamar ta nar shig mulguu uls bish. Tamsagin nuutsiig duustal naaad ajlin chini baraa materialig oruulahgui. Namchin novshnuudad uur b huvilbar bna uu. Yadaj teever deer tui ch baihgui gedeg n todorhoi.

Avatar

Зочин 2021-10-05 66.181.161.114

Үлгэр

Avatar

Зочин 2021-10-05 66.181.161.114

барьчихсан хойно хуцацгаавал ямар вэ. шал худлаа хуцаад л ямарч тооцоо тоо, цаг хугацаа баримжаагүй попорцгоогоод эргүүтэх юм. 1 тэрбум доллар тэнд булж хаях л юм болж байгаа юм шиг. хариуцсан эзэнгүй псдаа нар үлгэр хуцаал яваад байна. хаанаас юу ш*** вэ л гэж тархиа гашилгадаг болтой юм. псдаа.

Avatar

Зочин 2021-10-05 43.242.243.101

Бүх төрлийн бензин, түлшийг үйлдвэрлэнэ,
Одоогий Крөнхийлөгч их бүтээлч хүн пм.
Хотын утааг арилгав,
Нефтийн үйлдвэр барьж байна,
Хотын бохирын үэрийг арилгав,
Дээрэмчдээс луйвардуулсан Үйлдвэрүүд, ашигт малтмалын орд газруудаа буцааж хурааж авав,
Одоо энэ Цөлжилт гэдэг хамгийн аюултай зүйлтэй тэмцэж эхэллээ.
Урьдах дарга нар нэг иймэрхүү байсан бол…

Avatar

Иргэн 2021-10-05 103.212.118.156

Үлгэр яриад яахав дээ. Ажиллах хүчин нь хаа байгаа билээ , газрын тос нь хаа хол , техник асуудал нь ярвигтай л байгаа юм байна. Шуурхай дайчин ажиллагаа шаардлагатай байна даа.

Avatar

Зочин 2021-10-05 66.181.161.126

хол очиж хуцаач

Avatar

Зочин 2021-10-05 122.201.31.185

Ард түмнээ хямд 92 оор хангах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2021-10-05 66.181.191.90

үнэ нь92 той адил бол 95 ийг гуснаа

Avatar

Зочин 2021-10-05 86.134.181.73

Зөвхөн АИ-95 үйлдвэрлэнэ гээд байхад ойлгодоггүй юмуу?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Одоо чэтгэлийн хөөрлөөр биш, чамбай тооцоо судалгаатай ажиллах чухал болоод байна даа. 2021-10-05 103.26.195.245

Анх энэ үйлдвэр байгуулах талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүн Лүндээжанцан "Түүхий эд нь дотоодоосоо хангагдах баталгаатай юм байгаа биз дээ" гэж байж билээ.Одоо манай төрд юмны голыг нь олж харж, ирээдүйд учирч болох эрсдлийг нь тооцдог удирдах хүмүүс үгүйлэгдээд байгаа юм.

Avatar

Зочин 2021-10-05 202.126.88.200

МОНГОЛ УЛС БЕНЗИН ТОС МАСЛОО ОРОСООС ДОЛЛАРААР АВНА, МАШИНАА ЯПОНООС ДОЛЛАРААР АВНА….ХАМАГ ВАЛЮТ НЬ ОРОС, ЯПОНРУУ ГАРАД ЯВЧИХНА……МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ ГЭВЭЛ ЗАМЫН ТҮГЖРЭЛ, АГААР ОРЧНЫ БОХИРДОЛ, ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ…..МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ПРОГНОЗ Ч ХҮНДХЭН БАЙНАДАА …..ЯАНА ВЭЭЭЭ

Avatar

Зочин 2021-10-05 66.181.180.108

Хятадад 95-аас доош лав алга болсог нэж байна лээ

Avatar

Zochin 2021-10-05 202.126.89.195

Oktan 92,95 gedeg chine zuvhun gants l uzuulelt tiimees 95 bolj bolno hamgiin gol n EURO5 benzin hergeleh husel bidend ch gesen bn shuu. HEdii boltol orsuudiin shahruu bolson EURO2 92 avch baihav dee. Ymand chine bas hyazgaar gej bi shuu dee Oros ah geseer bid tened olon jil tarihduulaj dandaa araasaa shaalgaj bn tiimees hangalttai biz

Avatar

Зочин 2021-10-05 64.119.29.63

Euro 5 стандартын шатахуун үйлдвэрлэх юм билээ

Avatar

zochin 2021-10-05 120.17.131.246

manaid bgaa 93 hulhi bdag shuud 95 hiigeed ehelsen n deer

Avatar

Хэрэглэгч 2021-10-05 202.21.100.210

АИ-95 үйлдвэрлэнэ. Ингээд үнэтэй шатахуун хэрэглээд байж дээ. Огт байхгүйгээс дээрч юм уу. АИ-92 хэрэглээнээс хасагдах юм байна.

Avatar

Зочин 2021-10-05 202.126.89.120

95-аа 92-ын үнээр зарах юм бол яахав. Харин бензиний үнийг бууруулэа гэчихээд октан ихтэй бензин гээд үнэ нэмж буулгахгүй байх арга олжээ. Ингээд л монгол дарга нар дан хулхи юмихийж болгоё бүтээе гэхээсээ худлаа шоудох юм даа

Avatar

Зочин 2021-10-05 202.179.24.57

Одоо Тамсагийн ху*аа нар нь нефт зарахгүй гээд гүрийчингүүт бантсандаа нөгөө мөргөлддөг хөшөө шиг нураачих байх даа?

Avatar

Зочин 2021-10-05 202.9.46.81

Үйлдвэрийн түүхий эд хаанаас авах юм бэ. Ямар ч боломжгүй худлаа юмыг зүтгүүлээд хий хөрөнгө мөнгө үрээд байх юм. Тэрбум гаруй долларын хүүк төлөхгүй шүү дээ. Татвар төлөгчдийн нуруун дээр өр болгоод хаяна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж