ОБЕГ: Согтуу жолооч урсгал сөрж, амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Согтуу жолооч урсгал сөрж, амь насаа алджээ

ОБЕГ: Согтуу жолооч урсгал сөрж, амь насаа алджээ

Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр 1835 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 137 дуудлага бүртгэгдсэн бол 162 хүнийг эрүүлжүүлэх байрт саатуулжээ. Мөн согтуугаар автомашин жолоодсон 103 жолоочийг илрүүлсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллээр согтуурсан үедээ жолоо барьсны улмаас нэг хүн амиа алджээ. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамд урсгал сөрснөөс үүдэн зам тээврийн ноцтой осол өнгөрсөн шөнө 01:35 цагийн үед гарсан байна. Ослын улмаас Бенз-E280” загварын суудлын автомашины жолооч 22 настай эрэгтэй амь насаа алджээ. Харин "Ар экс-450” загварын суудлын автомашины жолооч 22 настай эрэгтэйг алба хаагчид эсэн мэнд гаргаж эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Осол гаргасан "Бенз-E280”  автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  "Ар экс-450” загварын суудлын автомашинтай мөргөлдснөөс үүдэн амь насаа алдсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Бонго” загварын ачааны автомашины тоормос ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч 29 настай А, зорчигч 30 настай жолооч нь автомашинд хавчуулагджээ. Алба хаагчид тэднийг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Зам тээврийн ослоос гадна ахуйн гал түймрийн дуудлага өчигдөр цөөнгүй бүртгэгдсэн байна. Иргэдийн автомашин, гэр болон арьс ширний үйлдвэрт гал алджээ. Түймрийн улмаас золоор хүний амь эрсдээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж