Сагсан бөмбөгийн холбоод нэгдэж, нэг лигтэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн холбоод нэгдэж, нэг лигтэй болох уу?

Сагсан бөмбөгийн холбоод нэгдэж, нэг лигтэй болох уу?

Монголын сагсан бөмбөгийн спортынхон олон холбоотой, хоёр дээд лигтэй болоод удаж буй. Тэгвэл үүсээд буй асуудал цэгцэрч, нэгдсэн нэг дээд лигтэй болж байгаа аж. Энэ талаар өчигдөр/2021.10.04/ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга мэдээлэл хийлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан сайн мэдээ дуулгая. Монголын сагсан бөмбөгчид нэгдсэн үзүүштэй супер Дээд лигид тоглохоор боллоо. Монголын сагсан бөмбөгчдийг нийлүүлж нэгдсэн холбоо, нэг бодлого нэг чиглэлд оруулахад маш их хичээж зүтгэж байна. Сагсан бөмбөгийн олон тал, хувь хүмүүстэй уулзаж шийдсэн болно. Удахгүй монголчууд супер сайхан сагсан бөмбөгийн лиг үзэх болно. Тэмцээнд Үндэсний лигийн багууд, 21 аймгийн багууд, тоглогчдын холбооны зохион байгуулсан Дээд лигийн багууд болон Монголын шилдэг бүх баг хамтарсан лигийн тэмцээн тун удахгүй болно. Бид нэг улс, бид нэг баг. Бид нэг, гэр бүл” гэжээ.

Өнгөрсөн жилүүдэд Спортын төв ордонд Дээд лиг, Үйлдвэрчний эвлэл соёлын төв ордонд 21 аймгийн үндэсний дээд лиг болдог байв. Тамирчид ч хоёр хуваагдан хоёр лигт хоёуланд нь тоглох боломж бага байв. Саяхан Монголын сагсан бөмбөгийн тамирчдын ирээдүй холбооны төлөөлөл нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүсэлт гарган сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг халдвар хамгааллын дэглэм мөрдөж үе шаттайгаар зохион байгуулахыг хүссэн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж