Хөшөөтийн хатуу хучилттай замын засвар 90 гаруй хувьтай байна | News.MN

Хөшөөтийн хатуу хучилттай замын засвар 90 гаруй хувьтай байна

Хөшөөтийн хатуу хучилттай замын засвар 90 гаруй хувьтай байна

“МоЭнКо ХХК” нь Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн ажлыг эхлүүлэхээс өмнө улсын хэмжээнд хамгийн урт 311 км хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр тавьсан анхдагч компаниар нэрлэгддэг. Зам тавих ажилд тухайн үед 250 сая орчим ам.доллар зарцуулсан байдаг. Хөшөөтийн уурхайг Булган боомттой холбосон зам нь Ховд аймгийн 5 сумаар дайран өнгөрдөг. Энэ утгаараа нутгийн ард иргэд үнэ төлбөргүй зорчин үр ашгийг нь давхар хүртсээр ирсэн байна. Арав гаруй жил ашиглагдсан энэхүү хатуу хучилттай замд эвдрэл гардаг учир “МоЭнКо” компаний зүгээс жолооч, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх үүднээс зам засвар, үйлчилгээний ажилд жилд дунджаар 2 тэрбум төгрөгийг зарцуулж зам засварын ажлыг тогтмол хийсээр иржээ. Замын засвар, арчлалтыг “Алтайн зам” компани хариуцан ажилладаг бөгөөд энэ жилийн урсгал засварын ажлыг 9-р сарын 08-ний өдрөөс эхлүүлснээр зам засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай хийгдээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 203.91.115.47

Зам засвараа сайн л хийж байгаа юм байна. Осол аваар ч бага гарна.

Avatar

иргэн 2021-10-05 103.11.195.34

Мундаг байна ш дээ, сэтгэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж