ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Т.Тулга Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. Хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр Ослогийн дэвжээнээ алдаагаа засч дэлхийд данстай бөх боллоо.
Т.Тулга өчигдөр/2021.10.04/ эхний барилдаандаа 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэв. Манай бөх 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарснаар шагналын тавцанд зогсов.
Холбоотой мэдээ