Улаанбаатар хотод өнөөдөр /2021.10.05/ суурин 27 цэгт 36 багийн 193 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 80, хоёр дахь тунд 258, нэмэлт сэргээх тунд 2232, нийт 2570 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын Iэхний тунгийн хамралт 74.5 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.968 (75.3 хувь), 16-17 насны 26.314 (77.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Холбоотой мэдээ