Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэж байна | News.MN

Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэж байна

Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэж байна

Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэж байна

Хятадын эрчим хүчний салбар чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж буй. Гэвч үүнээс илүүтэй цахилгаан хангамж, нийлүүлэлтийн асуудал Хятадад хамгийн хурцаар тавигддаг сэдэв юм. Covid-19-ийн халдвар нэмэгдэхийн хэрээр эрэлт нэмэгдэж байгаа нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд хүндрэл учруулж байна.

Үүний зэрэгцээ нүүрсний нөөц хомсдож байгаа нь асуудал дагуулж байна. Зөвхөн хоёр долоо хоногийн цахилгаан үйлдвэрлэхэд хангалттай нөөц байгаа гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдэхийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний хангамж тогтворгүй байгаа нь Хятад улсыг үндсэндээ хүнд байдалд оруулж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт улс орны нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёрт цахилгаан тасалж, хязгаарлалт хийсэн байна.

Мөн хатуу хяналттай төрийн хэвлэлүүд уг асуудлаар дуугарч эхлэв. Тухайлбал, Бээжинд төвтэй "Global Times" сонин "Хятадын зүүн хойд хэсэгт цахилгаан сүлжээ нурахад хүргэсэн зарим сул талууд байсан нь бүс нутгийн эрчим хүчний хомсдолыг нэмэгдүүлсэн" гэжээ.

 ШИЛЖИЛТИЙН МӨЧ

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Үүний ялгаруулалтыг хязгаарлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Хятадын оролцоог илтгэх гол шалгуур болно.

Өнгөрсөн онд Ши Жиньпин дарга 2030 оноос өмнө Хятадын нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг 65 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тухай дээд хэмжээний уулзалтад сэргээгдэх эрчим хүч уг төслийн чухал хэсэг байна гэдгийг онцолсон юм.

Гэхдээ Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдээлснээр 31 мужаас зөвхөн 10 муж л чулуужсан түлшний эрчим хүчийг бууруулах зорилтоо биелүүлсэн байна. Үнэн хэрэгтээ энэ оны эхний улиралд эрчим хүчний үйлдвэрлэлийн бохирдол цар тахлын өмнөх үеийн түвшингээс давсан аж.

Тиймээс есдүгээр сарын байдлаар зорилгоо биелүүлж чадаагүй Коммунист намын албан тушаалтнууд хариуцлага хүлээхээр болжээ.

ХЯЗГААРЛАЛТ

Бээжин бохирдуулагч цахилгаан станцуудыг хязгаарлах шийдвэрт хүрсэн. Тодруулбал, өндөр эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг салбаруудад тэнцвэржүүлэх бодлого барьж эхэлсэн юм. Гэвч нүүрс нийлүүлэлтийн асуудал, цаг уурын хүндрэл зэргээс шалтгаалан үйлвэрлэлийн бүтээмж буурсан нь өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж, шинэ хатуу журмуудыг биелүүлэхэд саад учруулж буй.

Салхи, нар гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтой боловч одоогоор найдвартай, хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Цахилгаан дамжуулахад шаардлагатай ачааллыг бий болгоход хангалттай хэмжээний цөмийн эрчим хүчний хангамжгүй байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотод гэрлэн дохиог гэнэт унтраасан байна. Учир нь орон нутгийн удирдлагууд энэ нь бүхэл бүтэн сүлжээ нурсанаас дээр гэж үзжээ. "Global Times" сонин "Хятадын зүүн хойд хэсэгт сүүлийн үед бий болсон эрчим хүчний хязгаарлалтууд нь нийгмийн тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, цахилгаан эрчим хүчний зохицуулалттай хэрэглээг чангатгах нэн шаардлага тулж ирснийг харуулж байна" гэжээ.

ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭХ НӨЛӨӨ

Энэ оны эхээр Гуандун мужид цаг агаарын ер бусын халуун үзэгдэл болсноос цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүдэд ноцтойгоор нөлөөлсөн юм. Ийнхүү эрэлт 23 орчим хувиар нэмэгдээд байсан ч үйл ажиллагаа нь тасалдахаас аргагүйд хүрчээ. Мөн усны хомсдлын улмаас урсгал буурсантай холбогдуулан усан цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг хязгаарласан байна.

Үүний дараахан аж үйлдвэрийн хэд хэдэн бүсэд цахилгаан тасарч, хэрэглээний хязгаарлалт тавигдсанаар асуудал газар авчээ. Тухайлбал, Жэжян, Жянсу, Юньнань, Гуандун муж дахь хөнгөн цагаан, ган, цемент, модны тээрэм, бордооны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн аж.

Үүнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ өндөртэй зарим айл өрхүүдэд өглөөний 07:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл тогны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөсөн мэдэгдэл илгээж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй 2-3 хоног тутамд цахилгаанаа ээлжлэн унтрааж байх хүсэлтийг хүргүүлжээ.

НҮҮРСНИЙ ИМПОРТ

Хятад улс цахилгаан эрчим хүчнийхээ 65 хувийг үйлдвэрлэхийн тулд жилд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс ердөө долоон хувийг гаднаас импортолдог байна. Гэвч энэ нь ихэвчлэн эрчим хүч, ган үйлдвэрлэлийн чухал салбарт ашиглагдах өндөр агуулгатай нүүрс байдаг аж.

Хонконгийн “South China Morning Post” сонинд бичсэнээр Хятадад одооноос ирэх оны хоёрдугаар сар хүртэл 1.85 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэгцээтэй байгааг мэдээлжээ. Гэвч нүүрс нийлүүлэлтийн одоогийн түвшингээс харахад 344 сая тонн нүүрсээр дутах төлөвтэй байгаа нь шаардлагатай хэмжээнээс 19 хувиар бага үзүүлэлт юм.

“Хятад Австралийн нүүрсийг хориглосноос хойш 35 сая тонн өндөр чанартай нүүрсний дутагдалд орсон бөгөөд одоогийн байдлаар импортолж буй нүүрсний 70 хувь нь Индонезийн нүүрс байна” гэж "Nanhua Futures" энэ долоо хоногийн эхээр мэдээлжээ.

Гэвч Индонезийн нүүрсний үр ашиг нь Австралийн нүүрснээс 30 хувиар бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь Хятад улс өдгөө илчлэг ихтэй, хүхэр багатай эрчим хүчний нүүрс импортлох нэн шаардлагатай тулгарсныг илтгэж байгаа юм.

Энэ хооронд нүүрсний үнэ өсч, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш нэг тонн нь 145 ам.доллараас 235 ам.доллар хүртэл өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.COM.AU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-05 5.183.209.217

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-05 103.212.119.207

manai nuurs muu ym bna ldaaa

Avatar

Зочин 2021-10-05 103.212.116.253

Хятадууд одоо л нүүрсний үнэ цэнэтэйг ойлгож аваг. Муу х***а нарт үнэ орж хилээ хэд хоног хаа.

Avatar

Женко 2021-10-05 103.136.254.8

Төмөр замаар танк ороод ирнэ хэрэггүй. Харин тэмээгээр зөөвөл Монгол ялна.

Avatar

go 2021-10-05 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-05 103.50.206.44

БНХАУлс хэзээ ч нүүрснээс татгалзаж чадахгүй.

Avatar

ХХХ 2021-10-05 139.5.217.221

Хэрэв манай засгийн хүч чадал хүрэхгүй байгаа бол хятадууудыг өөрсдөө олборлоод, тээвэрлээд авахыг зөвшөөрөх хэрэгтэй. Харамлаж хав дарсаар байгаад өнөө маргаашгүй хэнд хэрэггүй болох гээд байна наад нүүрс чинь.

Avatar

sdfvskjdf vskdjf 2021-10-05 64.119.19.153

yjrhjryujryujdfjahv sudfshv sdufjvh sdlifhk vsdihfuv sdihfkjl vsl;difkj vaiuhriv sdkfvn sjdhfjv

Avatar

иргэн 2021-10-05 139.5.217.221

Энэ засагт ийм боломжийг ашиглах ухаан алга уу, тэгээд? Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэ уул уурхай, эрчим хүчний сайдууд нь тулга тойрсон ойр зуурын ажилдаа дарагдаад алс ирээдүйг харах сөхөөгүй байдаг болтой юм.

Avatar

зочин 2021-10-05 192.82.92.201

юмныхаа үнийг нэмэх гэж,санаа гаргаж байна сhina,

Avatar

Зочин 2021-10-05 103.50.206.95

Nuursnii unee nemeh heregtei bna byad

Avatar

Зочин 2021-10-05 103.26.194.126

Manai darga nar hir uhaalag,chadamjtai ajillaj chadahiig l ard tumen harah uldej bn daa

Avatar

Зочин 2021-10-05 202.131.236.138

Монгол ялнаа бсдаануудаа Женко ах маань Хятад танкнаас Монголын нүүрсээ үр хойчдоо үлдээж чадсан. Одоо өндөр үнээр бараагаа аваад шатхуун нүүрсэндээ очерлоод сайхан амьдрана даа бсдааа

Avatar

Зочин 2021-10-05 202.131.249.86

Уранаа ашиглаж АЦС тай болохгүймуу. Эрчим хүчний хараат байдлаас гараад зогсохгүй Хятадын хойд хэсэгт нийлүүлэлт хийхэд та нарыг насаар чинь тэжээх мөнгөтэй болох боломжтой. Жилд 15-20 тэрбум доллар

Avatar

Зочин 2021-10-05 202.21.109.97

СТАНЦИ БАРИВАЛ ХУГАЦАА ОРНО

Avatar

Зөнөг 2021-10-05 192.82.69.32

Уран олборлуулна гээд үхэж эхэлсэн Монголчууд АЦС бариулвал шууд дэлбэрэх нь гарцаагүй.

Avatar

Зочин 2021-10-05 202.131.249.86

АНУ, Японы тусламжтай атомын цахилгаан станцтай болоод Хятадад экспорт хийцгээе. Юун тавантолгой юун оюутолгой тэрнээс илүү тогтмол орлоготой байх нөхцөлтэй жилд 15-20 тэрбум доллар олох боломжтой. Бэлэн сайхан УРАН байна аа ашиглая

Avatar

Зочин 2021-10-05 202.55.188.34

Төмөр хэрэггүй нэмүү өртөг шингээж чадахгүйгээс хойш машинаар л зөө

Avatar

Зочин 2021-10-05 192.82.78.6

ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ӨРГӨН ЦАРИГИЙГ ХУУЛААД НАРИЙН ЦАРИГ ӨОЛГОХ АЖЛЫГ ЭНЭ ӨВӨЛ ХИЙЖ ДЖЖСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЦАРИГ ЗӨРСӨН АСУУДАЛ ЧИНЬ ЯВААНДАА ТОМ АСУУДАЛ ҮҮСГЭНЭ.ТЕРМИНАЛ ААР ШИЛЖҮҮЛЭН АЧИХ АСАР ИХ ХҮН ХҮЧ МӨНГӨ ТӨГРӨГ ЦАГ ХУГАЦАА ШААРДСАН АЖИЛ БОЛНОО. ОДОО ЯАЧА ГЭХЭВ

Avatar

Монголын эмгэнэл 2021-10-05 202.21.100.210

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтанд 2014 онд орсон бол жилдээ 100 сая тн гаргаж Монголчуудын цалин тэтгэвэр өнөөдрийн түвшингээс 3-5 дахин нэмэгдэх байж. Гэхдээ Монгол ялагдсан төмөр замаар танк орж ирэх тул 7 жил төмөр зам саатаж хилийн хязагаарлалтын горимд орж цалин нэмэгдэх биш хүнс барааны үнэ өнгөрсөн 8 жилд хэд дахин өсөв дөө. Төгрөгийн ханш 2 дахин уналаа

Avatar

Зочин 2021-10-05 202.21.127.160

Төмөр зам тавьсан хойно ч Хятад улс дуртай үедээ авч дургүй үедээ элдэв шалтаг хэлээд авахгүй шүү дээ, ямар гэнэн юм ярих юм бэ. Машинаар зөөхөөр авахаа болиод төмөр замаар зөөхөөр аваад байна гэсэн баталгаа бий бил үү

Avatar

Ард 2021-10-05 139.5.217.16

Монгол яахаараа ийм ойрхоны хөрш Хятад улсын нүүрсний хэрэгцээ огцом өссөн байхад өөрийн
сайн чанарын нүүрсний экспортоо бууруулаад байдаг билээ?

Avatar

Зочин 2021-10-05 192.82.92.112

Жонхуу баттулгаас болсон юмаа төмөр замыг гацааагаагүй бол ийм асуудал гарахгүй байлаа

Avatar

Зочин 2021-10-05 192.82.82.41

СИ ДАРГЫГ ОГЦРУУЛ ГЭЭД ГАРААД ИРЭХ НҮҮ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ХАРЦГ

Avatar

Зочин 2021-10-05 202.21.109.97

ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж