“Facebook”, “Instagram”-ийн сүлжээ 6 цагийн турш унав

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

“Facebook”, “Instagram”-ийн сүлжээ 6 цагийн турш унав

“Facebook”,  “Instagram”-ийн сүлжээ 6 цагийн турш унав

Олон нийтийн сүлжээ “Facebook”, “Instagram”, “WhatsApp” сайтын сүлжээ дэлхий даяар өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчим унаж, бүтэн зургаан цагийн турш алдаа заалаа. “Facebook” сайтын үндэслэгч Марк Цукерберг цахим хуудсаараа дамжуулан сүлжээ унасанд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, бүх сайт хэвийн ажиллаж эхэлснийг хэлсэн ч шалтгааныг нь тайлбарласангүй.
Харин интернэт орчинд “Facebook” компанийн сүлжээ унасныг олон таамаг дэвшүүлэн ярилцаж байна. Тухайлбал, “Anonymous” хакерын бүлэг “Facebook” компанийн сүлжээнд халдсан гэх нэгэн байгаа бол домейн нэртэй холбоотойгоор доголдол үүссэн гэх таамаг ч байна. Эсвэл “Facebook” компанийн дотоод техникийн ажиллагаатай ч холбоотойгоор сүлжээ тасалдсан байх магадлалтай аж. Ямартай ч “Facebook”, “Instagram” сүлжээ одоо хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж: unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж