Тамирчны ялалт хямдхан олдоогүй буюу спорт холбоодын төсөв

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

Тамирчны ялалт хямдхан олдоогүй буюу спорт холбоодын төсөв

Тамирчны ялалт хямдхан олдоогүй буюу спорт холбоодын төсөв

Баг тамирчдын ялалт, амжилт хямдхан олддоггүй. Олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа мөн мөнгө санхүүгийн асуудал яригдана. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байсан Биеийн тамир, спортын газар нь Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн долдугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо болж, даргаар нь Ц.Шаравжамц томилогдсон. Ингэснээр Монголын спортын салбарын гол байгууллага аль нэг салбарын хавсарга биш бие даасан байдлаар ажиллах нөхцөл бүрдэж, яамны түвшинд ажиллахаар болсон.

2020 онд тус хорооны төсөв 29,632,712,500 төгрөг батлагдаж байв. Харин 2021 онд 14,608,758,600 төгрөг батлагджээ.

Харин Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/ өнгөрсөн жилүүдэд дараах төсөвтэйгээр ажиллажээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон ээлжит бус хурлаараа тус хороо 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсвөө баталсан аж. МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ. Үүнд,

  • Олимпийн боловсрол, спорт холбоод сургалт сурталчилгаа – 50.5 сая төгрөг
  • Гадаад харилцаа наадмууд – 12.517 ам.доллар буюу 35.4 сая төгрөг
  • Хэрэгжүүлэх хөтөлбөр – 152,034 ам.доллар буюу 430.2 сая төгрөг
  • Захиргаа аж ахуй – 476.8 сая төгрөг

Үндэсний аудитын газраас Монголын үндэсний олимпийн хороог "Хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт, мэдээллийн ил тод байдал хангалтгүй байна", "МҮОХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт, сахилга, хариуцлага дутагдаж байна", "Хөрөнгө ашиглах, зарцуулахад гаргасан зарим шийдвэр нь МҮОХ-ны эрх ашигт нийцэхгүй байна" хэмээн дүгнэсэн юм.

Та бүхэн үндэсний аудитын газрын МҮОХ-д хийсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнтэй танилцахыг хүсвэл энд дарна уу?

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын жилийн цалин 62,040,00₮

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

3х3 сагсан бөмбөгийн тамирчдад шигшээ багийн цалин өгсөн гэх хавсралт байхгүй.

БУУДЛАГЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын жилийн цалин 78,720,000₮

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын жилийн цалин 93,840,400₮. Олимпийн зардлыг багтаагүй.

БОКСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын жилийн цалин 251,760,000₮. ДАШТ-ий зардал багтаагүй.

ЖҮДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын жилийн цалин 347,640,000₮.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын жилийн цалин 250,200,000₮.

БАЙТ ХАРВААНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын цалин 56,040,000₮.

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын цалин 39,360,000₮.

ПАРА ЖҮДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын цалин 56,040,000₮.

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН 2021 ОНЫ ТӨСӨВ

Үүн дээр тамирчид, дасгалжуулагчдын цалин 56,040,000₮. Паралимпийн зардал багтаагүй.

Пара пауэрлифтингийн баг тамирчдын мэдээллийг "Шилэн данс"-д оруулаагүй байна.

Үндэсний шигшээ багт багтсан багш, дасгалжуулагч, тамирчид л улсаас цалин авдаг учиртай.

Монголын спортын холбоодоос бие даасан, хамгийн их мөнгө эргэлддэг нь Монголын хөлбөмбөгийн холбоо. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо, AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр тус холбоонд аудитын шалгалт хийдгээс гадна дотоодын хөндлөнгийн аудитын байгууллага хяналт шалгалт хийдэг аж. Монголын хөлбөмбөгийн холбооны 2021 оны орлогын төлөвлөгөө нийт 12,445,019,000₮ бол зарлага нь 12,406,630,550₮. Гол санхүүжүүлэгч нь FIFA болон AFC.

 

Монголын хөлбөмбөгийн холбооны нэгдүгээр улирлын орлого болон гүйцэтгэл.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж