"Positive Gaming" баг и-спортын дэлхийн шилдэгт багтжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.05-нд нийтлэгдсэн

"Positive Gaming" баг и-спортын дэлхийн шилдэгт багтжээ

"Positive Gaming" баг и-спортын дэлхийн шилдэгт багтжээ

И-спортын “Positive Gaming” баг энэ оны зургадугаар сард бэлтгэл хийхээр Турк улсын Истанбул хотыг зорьсон. Ийнхүү тэд өнгөрсөн 90 хоногийн хугацаанд Европын шилдэг багуудтай өрсөлдөж, дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтсан байна. Түүгээр ч зогсохгүй, тус багийн гурван тоглогч дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтжээ.

Дэлхийн шилдэг 10 багийн жагсаалт улиралд бүрд шинэчлэгдэн гардаг. “Positive Gaming” багийн залуус багаараа 1500 гаруй тоглолт хийж, 92 хувьд нь ялалт байгуулснаар энэхүү амжилтад хүрсэн аж. Тэдний дараагийн зорилго нь дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох бөгөөд 2022 онд Ази тивийн томоохон тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл ажлуудаа эхлүүлжээ.

Багийн тоглодог “Mobile Legends” нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой гар утасны тоглоом юм. Уг тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог бөгөөд энэ жилийн шагналын сан нь гурван тэрбум төгрөг аж.

Үүсэн байгуулагдаад хоёр жил болж байгаа багийнхан "Mobile Legends" тоглоомын Монголын шилдэг баг бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд дотоодын долоон тэмцээнд оролцож бүгдэд нь тэргүүн байр эзэлсэн. Ийнхүү тэд мобайл и-спортын төрлүүдээс хамгийн анх удаа гадаад улсад бэлтгэлийн байртай болсон гэдгээрээ онцлог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж