Японы шинэ ерөнхий сайд засгийн газраа бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Японы шинэ ерөнхий сайд засгийн газраа бүрдүүллээ

Японы шинэ ерөнхий сайд засгийн газраа бүрдүүллээ

Дэлхийн гурав дахь том эдийн засгийг бүрдүүлэгч Япон улсын шинэ ерөнхий сайдаар сонгогдсон Фүмио Кишида өнөөдөр засгийн газрынхаа үйл ажиллагааг шинэ, хуучин бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор нээлээ.

Хирошимагийн улс төрийн гэр бүлээс гаралтай, 64 настай Кишида өнгөрсөн долоо хоногт эрх баригч Либерал Ардчилсан Намын даргыг сонгох санал хураалтаар вакцинжуулалтын албаны дарга Таро Коног илүүрхэж, ялалт байгуулсан юм.

Ийнхүү өнөөдөр болсон парламентын санал хураалтаар олонхийн саналыг төвөггүй авч Ерөнхий сайдаар томилогдов. Санал хураалтын дараа Кишида хууль санаачлагчдад мэхийн ёсолж, талархлаа илэрхийлсэн боловч үг хэлээгүй байна. Тэрбээр өмнө нь уг албыг хашихад бэлэн байгаагаа сэтгүүлчдэд хандан хэлж байжээ.

Кишида “Энэ бол жинхэнэ утгаараа шинэ эхлэл байх болно. Би ирээдүйд тулгарах сорилтуудыг хүчтэй хүсэл зориг, эрс шийдэмгий байдлаар даван туулахыг зорьж байна" гэсэн аж.

Өмнөх ерөнхий сайд Ёшихидэ Сүга албаа ердөө нэг жилийн хугацаанд хашсаны дараа цаашид Либерал Ардчилсан Намын удирдагчаар ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн билээ.

Парламентын санал хураалтын дараахан Кишидагийн шинэ кабинет зарлагдсан бөгөөд арав гаруй шинэ нүүр царайг эс тооцвол Сүгагийн засгийн газарт байсан хүмүүс шинэ кабинетыг бүрдүүлсэн аж. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги, Батлан ​​хамгаалахын сайд Нобуо Киши нар хуучин албандаа үлджээ.

Мотеги бол Харвардад боловсрол эзэмшсэн улс төрийн зүтгэлтэн бөгөөд худалдааны гол гэрээ, хэлэлцээрүүдийг удирдаж байжээ. Харин  Киши бол Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн дүү юм.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж