"Өрхөд олгодог сайжруулсан шахмал түлшний тоог нэмэх боломжтой" | News.MN

"Өрхөд олгодог сайжруулсан шахмал түлшний тоог нэмэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

"Өрхөд олгодог сайжруулсан шахмал түлшний тоог нэмэх боломжтой"

"Өрхөд олгодог сайжруулсан шахмал түлшний тоог нэмэх боломжтой"

Эрчим хүчний яам, "Тавантолгой түлш" ХХК, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2021.10.04) шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ:

-Баруун үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажил хангагдаж байна. Үйлдвэртэй холбоотойгоор түлш тасалдсан асуудал огт гараагүй. Хэрэглээнд үндэслэж, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмдэг. Тиймээс 100 цэг нэмэхээр болсон. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байдаг. Хуучин нэг өрхөд зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгодог байсан. Шаардлагатай бол өрхөд олгох тоог нэмэх боломжтой. Өнгөрсөн жил өдийд 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байсан. Энэ жил нөөцийг 20 мянган тонноор нэмэгдүүлсэн. Үйлдвэрлэл хомсдол үүсэхэд нөлөөлөөгүй.

ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО НЭМЭГДСЭН УЧИР ХОМСДОЛ ҮҮСЧ, ЦЭГИЙН ТООГ НЭМСЭН

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.БАТБАЯСГАЛАН:

-Өнгөрсөн хоёр жилд нийт үйлдвэрлэсэн түлшний хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдэж байна. Covid-19-ийн үед ард иргэдийн эдийн засгийн байдлыг харгалзаж хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн. Ингэснээр хэрэглээ 30-40 хувь нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч 2-3 шуудайг нэг өрхөд олгохоор тооцоолж байлаа. Гэхдээ иргэдийн гаргасан санал, хүсэлтийн дагуу цэгүүдийг нэмсэн. 700 гаруй мянган тонн түлш нэмж гаргасан ч хэрэглээ маш их өссөн. Тиймээс иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ НИЙГМИЙН ДААТГАЛЫН 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ НЬ ҮНЭН

Сайжруулсан шахмал түлшний нөөцгүй болж хомсдсон мэдээллийн мөрөөр нийслэл болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд газар дээр нь хяналт шалтгалт хийсэн. Тухайн үед сайжруулсан түлшийг цэгүүдэд өгөх үеэр оочер үүссэн асуудал гарсан. Түүнээс бүх цэгт нөөцгүй болоогүй. Мөн ажилчдын ажил хаялттай холбоотой мэдээлэл гарсан. Тэр бол худал. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал бол хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. 6.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулахаар ярьсан. Цаашид ийм асуудал гаргахгүй байхыг үүрэг болгосон гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gg 2021-10-04 192.82.86.69

facebook yachiv?

Avatar

Зочин 2021-10-04 202.179.27.59

Facebook teg zogstson bnu ugu yu?

Avatar

Зочин 2021-10-04 122.201.21.146

Огцороод зайлаад өг, чадваргүй сайданцар

Avatar

ҮНЭН 2021-10-04 103.26.193.224

ШААЛТУУР

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.221

Болио бид гэртээ даарч байна худлаа цэцрхээд. Тэгээд хэн дулаацхын.

Avatar

Зочин 2021-10-04 185.31.175.228

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.211

Шахмал түлш ийм үнээр зарвал маш хурдан дампуурна эсвэл маш хортой түлш байна гэж Геоман эрдэмтэн анх хэлж байсан би тэр үед бичээд л байсан. Одоо но нь гарч байна сонгуульд ялах гээд төсөвөөс угжиж байсан төсөв хүндэрхээр боломжгүй болж байгаа нь энэ. Энэ өвөл зээл авахгүй бол бүр хэцүү болно. дараа нь бид газар нутаггүй болж арай гайгүй хэсэг нь цагаачилах л байх даа. МАН үүнийг л хүсээд хийгээд байна.

Avatar

Зочин 2021-10-04 202.126.90.23

Цалингаа хэмнэж ажилчидаа амрааж амраачихаад ёстой сайхан худлаа ярих юмаа

Avatar

Буд 2021-10-04 59.153.113.158

Энэ балай нохор ард иргэдийг бас нооцолсон гээд солиотой юм яриад бдаг хариуцлага тооцох сайдаар бас л тодорлоо доо засгийн газрыг муухай харагдуулаж бна даа хурдан зайлуулах хэрэгтэй дээ

Avatar

Б 2021-10-04 202.126.89.64

Шаардлагатай бол 6 уут байсныг нэмэх боломжтой гэж мангартаж байх юм. Шаардлагатай байлгүй яахав дээ. 7 хоногт 6 хан уут өгчихөөд яаж хүрнэ гэж боддог байна аа. Үнэг Тогоруу хоёрын үлгэрийг уншаад үз. Ядаж гурав дахин нэмэх шаардлагатай байна. Үгүй бол эртхэн хэлээд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрөх хэрэгтэй.

Avatar

Уншигч 2021-10-04 103.212.119.51

Энэ нөхөр хувийн ажлаа хий.улсын ажлыг цалгардуулсанаас Улаанбаатар хот түлшгүй, хувийнх нь компани болох тавинлан ХХК нь Эрдэнэт хотыг баллаж байна.эрдэнэт хотын байдлыг сурвалжилж үнэн байдлыг гаргаж тавих сэтгүүлч байна уу.АИТ хурлын төлөөлөгч гэх хүмүүс яагаад нүдэн балай чихэн дүлий байгаа юм бэ.энэ тавинбэхэд хариуцлага тооцож чадахгүй юмуу.

Avatar

Зочин 2021-10-04 202.21.108.26

Энэ ЗГ т бүтэж байгаа ажил нэг ширхэг ч алга. Яах вэ МАНгаруудаа

Avatar

Зочин 2021-10-04 103.212.117.88

Тавинбэх ээ. Ажил хийж чадахгүй нь ээ гээд ажлаас аа чөлөөлөгдөнө үү дээ.Багануурын шон дээр сууж байсан бор шувуу барьж ирээд сайд болгочихсон. Одоо больж үз

Avatar

сумын заан 2021-10-04 202.21.107.118

1 хороололд хийж байгаа дулааны шугамаа хурдлаач хөлдөж үхлээ

Avatar

Зочин 2021-10-04 192.82.88.234

одоо болтол дусаагүй юм уу 9 сард дуусана . өвлийн бэлтгэл 98% биелэлттэй байгаа гээд л аваад байсан шүү дээ. тэр үлдсэн 2% д ньнүүрс, танай шугам цэцэрлэг сургуулийн ажлууд оржээ. биелсэн 98% д нь юу орсон юм бол.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.76.34

Манай ҮАБЗ-өөс Жилдээ 100 сая тон шахмал түлш хийх санначлага гаргаач

Avatar

Зочин 2021-10-04 103.229.179.2

yumiig albaar homsduulj uursdiiguu baatar bolgoj haragduulah gesen. archaagui arga barilaasaa odoo salaachee comunistuudaa. odoo zugeer ta nar niigmiin halamjaa taraa busdiig ni huviin hevshild daatga l daa. ta nar chadahgui bol ted chadna sh dee.

Avatar

Зочин 2021-10-04 202.126.88.202

ИНГЭЭД Л УЛААМ ЦАЙН ХУДЛАА ЯРИАД Л СУУЦГААГААД БАЙХ ЮМ . ГАРААД ГАЗАР ДЭЭР НЬ ОЧООД ҮЗЭЭЧ

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.33

Дөнгөж сая Бэлхэд байдаг манай авга ах Дамбадаржаад очиж шахмал түлшинд оочерлож оочерлож 3 уутыг арай гэж авлаа гээд ирлээ!! 3-аас илүүг өгөхгүй гэж байна гэнэ!! "Тавантолгой түлш" ХХК нь энэ зунжин, намаржин юугаа хийж байсан юм бэ????

Avatar

Схд иргэн 2021-10-04 59.153.86.37

Муужруулдаг түлшээ хийж дийлэхгүй байгаа бол түүхий нүүрсээ түлье хүүхэд хөгшид даарч бна

Avatar

ТӨР Үүргээ өнгөрсөн 3 жилд Биёлүүлсэн, Харин Одоо ИРГЭД-ээс Хариуцлага нэхье ‼️ 2021-10-04 202.126.88.200

МАНАЙ ТӨР ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ БҮХ ШАТАНДАА ХЭЗЭЭНИЙ САМУУН Ч ГЭЛЭЭ ГАМШИГТАЙ ХОЛБООТОЙ ТӨРӨӨС ХАРИУЦАХ , УЛС ОРОН, АРД ОЛНЫ ТӨЛӨӨХ ЗОХИХ ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ 2020 ОНООС ХАНГАЛТТАЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН НЬ ҮНЭН ‼️ ХАРИН АРД ИРГЭД АНХНААСАА ХАЙНГА, ХЭНЭГГҮЙ, ТООМЖИРГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАЖ ИРСЭН БА ИРГЭН БҮР ӨӨР ӨӨРИЙНХӨӨ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙГЭЭС ОРОН ДАЯАР ӨНӨӨГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРЧИХЛОО ‼️

Avatar

ЗОЧИН 2021-10-04 192.82.64.158

Төр ингэж үүргээ биелүүлдэггүй байхаа ямар арга хэмжээ авсын гаргасан шийдвэр болгон нь хуудуутай араасаа хулгай луйвар дагуулсан . Харин ч ард түмэн хангалттай хүлцэж тэвчиж ирлээ . Хариуцлагагүй төр , төрд шургалсан Хулгайч луйварчидтай тэмцэж төрөө цэвэрлэх үүргээ л биелүүлэх үлдэж.

Avatar

ИРГЭД ХУВИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЕ ‼️ 2021-10-04 202.126.88.200

Манай Монгол АРД ИРГЭД гэж Бусдыгаа Боддоггүй, Биё Биёнэээ Хайрладаггүй, Бусдаас Буруугаа Хайдаг, Хайнга, Үүрэг Хариуцлагаа дандаа Умартаж Хүний эрх, Мөнгө Эд агуурс , идэгх уух, өмсөх зүүх, баярлах цэнгэхээ Ярьсаар Гамшигийг Ёроолд нь хүргэсэн нь харамсалтай…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж