ОУВС-гийн ерөнхий захирал Георгиеваг шалгаж байна | News.MN

ОУВС-гийн ерөнхий захирал Георгиеваг шалгаж байна

ОУВС-гийн ерөнхий захирал Георгиеваг шалгаж байна

ОУВС-гийн ерөнхий захирал Георгиеваг шалгаж байна

Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт тус сангийн ерөнхий захирал Кристалина Георгиевагийн хэргийг эрчимжүүлэн шалгаж, түүнтэй биечлэн ярилцахаар болсноо мэдэгдэв. Тэрбээр Дэлхийн банкны ажилтнуудыг Хятадын эрх ашигт нийцүүлж мэдээлэл засварлахыг шаардсан хэргээр шалгагдаж байгаа юм.

Тус зөвлөл энэ Даваа гаригт уг хэргийг мөрдөж буй “WilmerHale” фирмийн хуульчдаас мөрдөн байцаалтын тайлангийн талаар асууж тодруулахаар болжээ. Энэхүү тайланд 2017 онд Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Георгиева ажилтнуудаа “Doing Business” тайлан дахь мэдээллийг Хятадын эрх ашигт нийцүүлэн засварлахыг шаардаж байсан талаар дурджээ.

Уг буруутгалыг эрс няцааж буй Георгиева аравдугаар сарын 11-нээс 17-ны хооронд ОУВС, Дэлхийн банкны жил тутмын уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Мягмар гаригт виртуал илтгэл тавих юм. Мөн ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлтэй биечилсэн ярилцлага хийх бөгөөд үүнээс тус сангийн хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгийг хүлээх эсэх нь ихээхэн шалтгаалах аж.

Одоогийн байдлаар тус сангийн хамгийн нөлөө бүхий гишүүд буюу АНУ-ын тэргүүлэгч хувьцаа эзэмшигчид энэ талаар олон нийтэд мэдэгдэл хийхээс татгалзаж, хяналт шалгалтын дүнг хүлээхээр шийдсэн байна. Харин Их Британи өнгөрсөн долоо хоногт асуудлыг ил тод байдлаар мэдээлэхийг зорьж байгаагаа “Reuters” агентлагт дуулгажээ.

Дэлхийн банк “WilmerHale”-д 2020 оноос ил болоод буй “Doing Business” дэх мэдээллийн зөрчлийг судалж, Георгиеватай холбоотой дүгнэлт гаргахыг хоёр долоо хоногийн өмнө үүрэгдсэн юм. Энэхүү шалгалтыг АНУ-ын Колумбия дүүргийн прокурор асан Рон Макен хариуцаж буй. Тэрбээр “WilmerHale”-ийн өмгөөллийн болон мөрдөн байцаах ажиллагааны даргын албыг хашдаг аж.

Мөрдөн байцаалтаар Георгиева болон Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Жим Ён Ким нар албаны хүмүүст шахалт үзүүлэх замаар мэдээлэлд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож буй. Тодруулбал, хөрөнгө оруулалтын урьдчилсан тайлан гэгддэг "Doing Business 2018" судалгаан дахь БНХАУ-ын чансаа 85-аас 78 дугаар байр руу шилжжээ. Дэлхийн банкны удирдлагууд тухайн үед нэн шаардлагатай байсан хөрөнгө ахиулах асуудлаар Бээжингийн дэмжлэгийг хүлээх зорилготой байсан гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 202.126.88.142

Хятадууд хаа байсан газраа авилгал өгч байх юм. Монголд бол бүр цэцэглүүлж байгаа даа. Иймээс хятадуудыг эх орондоо бүү суурьшуул.

Avatar

Зочин 2021-10-04 66.181.187.221

Америк Хитадыг эсэргүүцэх гээд аргаа барж бн аа!! Бүх салбарт Хитадаас хоцороод бөөн үймээн самуун , айдас түгшүүр болж байгаам биш үү??

Avatar

Зочин 2021-10-04 172.58.83.228

Naad altsaisan g**** chini Mongoliin bairiig hedeer uhraasan bol?

Avatar

Зочин 2021-10-04 185.31.175.228

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 66.181.187.99

Delhiin bank, Aziin hugjliin bank geed l suut uhaantnuud bdiim shig tahin shuteed baidag manai met uls ene medeeg sain oilgoj unsh. Tend chin yag manai 76 shig avilgach, hulgaich, deeremchid duuren baigaa. Avilga ugsun tom gurnuudiin ugeer mani met doroi ulsiig yaj ch medne. Uuriin tolgoitoi baih tsag bolje ee bid.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж