У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсч байна | News.MN

У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсч байна

У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэв.

“Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүн бүр, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарьж ургуулдаг, байгаль хамгаалагч байх ёстой” гэлээ.

Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөв бодлого, төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчээ бэлтгэх, үрслэгээ, бордоо, хүлэмжийн болон ойн аж ахуй байгуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, усан хангамж зэргийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжтой. Үүнийг даган олон ажлын байр бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна, халамжийн бодлогыг мод тарьж ургуулахтай холбоно” гэлээ.

Мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа иргэдэд төрийн дээд одон, медаль, шагналыг түлхүү олгож байхаар төлөвлөснөө хэлэв. Тэрбээр “Тэрбум мод” санаачилгыг талархан хүлээн авч, хамтран ажиллаж эхэлсэн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэг бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулахын зэрэгцээ нэг хүнд ногдох 5.6 м2 ногоон байгууламжийн хэмжээг ойрын жилүүдэд 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьснаа хэлэв.

Ойчдын төлөөлөл эхний ээлжинд 200 мянган модны тарьц, суулгац хандивлаж байгааг академич, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржав хэллээ.

Тэрбээр ирэх 10 жилд гэр бүлийнхээ хамт Шилийн богд ууланд 50 мянган шилмүүст мод тарьж ургуулахаа амлаж, үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг  уриаллаа. Мөн гэр бүлээрээ мод тарьдаг өдөртэй байх санаачилга гаргав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид нийслэлийн дөрвөн дүүргийн сонгосон байршилд мод тарилаа.

Мөн Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аянаа албан ёсоор эхэлжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KHBNB 2021-10-04 105.112.126.168

Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл, 50000-аас 300,000 еврогийн төслийн зээлийг шаардлагатай хүн, компанид олгодог.
зээл. АНУ-ын joseluisloans@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

Avatar

зочин 2021-10-04 202.131.244.210

мод ногооруулах яах вэ ногоороод архидаад яваа ард иргэдээ ажилтай болгочихвол наад зорилт чинь амархан бүтэх байх даа

Avatar

Нэргүй 2021-10-04 64.119.27.121

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих төлөвлөгөө бол хэн хүний аманд багтаад байх асуудал бус том хүний том зорилт, эх оронч хүнээс л гарах том сэтгэлгээ, эх оронч хүний том зорилт мөн?! Хотлоороо дэмжиж хүн бүр гар хумьхилгүй оролцвол зохих агуу ажил юмаа?! Бүгдээрээ хичээцгээе?! Хэмээн Уриалмаар байна?! Амжилт хүсье!’

Avatar

Зочин 2021-10-04 64.119.27.121

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих төлөвлөгөө бол хэн хүний аманд багтаад байх асуудал бус том хүний том зорилт, эх оронч хүнээс л гарах том сэтгэлгээ, эх оронч хүний том зорилт мөн?! Хотлоороо дэмжиж хүн бүр гар хумьхилгүй оролцвол зохих агуу ажил юмаа?! Бүгдээрээ хичээцгээе?! Хэмээн Уриалмаар байна?! Амжилт хүсье!’

Avatar

Иргэн 2021-10-04 64.119.27.121

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих төлөвлөгөө бол хэн хүний аманд багтаад байх асуудал бус том хүний том зорилт, эх оронч хүнээс л гарах том сэтгэлгээ, эх оронч хүний том зорилт мөн?! Хотлоороо дэмжиж хүн бүр гар хумьхилгүй оролцвол зохих агуу ажил юмаа?! Бүгдээрээ хичээцгээе?! Хэмээн Уриалмаар байна?! Амжилт хүсье!’

Avatar

А 2021-10-04 64.119.18.167

Байгалийн доройтолд өртсөн, Цөлжилттэй газарт л / ГОВЬД/ мод тарьцгаая. Тэхээр Монгол улсыг голоор нь хөндлөн хуваагаад түүнээс урагш мод тарьцгаая. Сүүлд нь Орхон, Сэлэнгэ, Туулын ай савд нэг 2 мод хатгачаад тэр бум мод тарьсан гээд ичихгүй олон улсад яриад суух хүмүүстэй болохоор говьд л тарьсан дээр. Үр дүн нь тэнэг хүн ч ойлгоход амар.

Avatar

Зочин 2021-10-04 103.212.117.130

Маш зөв. Шууд эхлээд цуцалтгүй урагшил. Иргэд эхнээсээ тав , араваас эхлээд сая хүртэл тариад эхэлчихсэн шүү дээ. Сая мод тарьсан хүний хөдөлмөрийг төр засаг үнэлж дээд шагналаач өгсөн. Говийн хүн, говийн хөрсөнд сая гаран мод тарьчаад байна хөөе. Сайн САЙХАН мэдээг нүдээ бүлтийлгээд, чихээ дэлдийлгээд сонирхож байцгаая аа

Avatar

Зочин 2021-10-04 199.195.253.119

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

U 2021-10-04 67.161.146.209

Mod tarihaas iluu chuhal asuudluud ug n zondoo bgaa daa mgld

Avatar

Hey , Mr.Hook ‼️ Listen ‼️МОНГОЛЧУУД БИД ТЭНГЭР ДЭЭД ЗАЯАТАЙ ШОО 👊👊👊 2021-10-04 202.126.88.200

АЙ МЭЭДКҮҮ..МАНАЙ МОНГОЛЧУУД ЧИНЬ ТЭНГЭР ДЭЭД ЗАЯАТАЙ АРДУУД ШҮҮ ДЭЭ….‼️ БИДНИЙ МАНАЙ УДАМД ЛАВ ТАРИА НОГОО, МОД БУТ ТАРЬСАН ЗАРЦ БООЛЫН АЖИЛ ХЙИЖ БАЙСАН НЭГ Ч ХҮН БАЙТУГАЙ АМЬТАН Ч БАЙХГҮЙ ШОО ‼️🤴👸

Avatar

Зочин 2021-10-04 122.201.24.169

Хэзээ гэхэд тарьж дуусгана гэж бүлтэрлээ.Лав л өвлийн 3сар тарина гэж байхгүй.Хавар зун намар аа тарилаа гэхэд өдөрт 4сая мод тарьж байж 30он гэхэд дуусахаар байна.Сүнстэй уулздаг бас овоо гараа

Avatar

Маш зөв, цаг нь болсон 2021-10-04 202.126.89.87

Маш зөв. Шууд эхлээд цуцалтгүй урагшил. Иргэд эхнээсээ тав , араваас эхлээд сая хүртэл тариад эхэлчихсэн шүү дээ. Сая мод тарьсан хүний хөдөлмөрийг төр засаг үнэлж дээд шагналаач өгсөн. Говийн хүн, говийн хөрсөнд сая гаран мод тарьчаад байна хөөе. Сайн САЙХАН мэдээг нүдээ бүлтийлгээд, чихээ дэлдийлгээд сонирхож байцгаая аа

Avatar

зочин 2021-10-04 103.229.120.235

Мод тарихад болохгүй юм байхгүй. Монголчууд шүүмжлэхээс, буруутгахаас өөр юманд суралцах нэн тэргүүний шаардлагатай болжээ.

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.46

Гайхамшигтай шидтэй еөк эрдэмтэдтэй цаг үед амьдарч байгаа юм байна. Еөк маань өнгөрсөнд очдог, эрдэмтэд нь ирээдүйг хардаг айяяаа яяаа л****.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.69.189

Ард түмнээ хятад вхкцины туршилтанд оруулсан Ардын засгийн нэг ч үгэнд итгэхгүй байна.

Avatar

Гамшигийн Хувьд ТӨР Үүргээ Хангалттай биелүүлсэн. Одоо ИРГЭД-с Хариуцлага Нэхье ‼️ 2021-10-04 202.126.88.200

Манай ТӨР-ийн үйл ажиллагаа шат шатандаа самуун ч гэлээ гамшигийн хувьд Улс орон, ард иргэдийн төлөө Төр Засгаас Зохих ёсны арга хэмжээнүүдийг (вакцин..гм) 2020 оноос яаралтай хангалттай авч хэрэгжүүлсэнд талархууштай ‼️ Харин Ард иргэд анхнаасаа л гамшигийг юман чинээ бодолгүй, үл тоож, хариуцлагагүй, Иргэн бүр Өөр өөрсдийн Үүрэг Хариуцлагаа биёлүүлээгүйгээс орон даяар хүнд байдалд орж олон мянган хүн ард эрсдэж байгаа нь харамсалтай ‼️

Avatar

Зочин 2021-10-04 192.82.76.84

ногоон эх оронд эрүүл хүмүүс амьдрах ёстой биз дээ? наад ковид чинь ёстой алж байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж