Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 1-4 магнитудын нийт 754 газар хөдлөлт болжээ. Үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашнямын мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгчээ. Иймд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээ авч ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 140 орчим мянган барилгын 503 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгаа бий.
Холбоотой мэдээ