Н.Эрдэнэбаяр: Цусны нөөцийн хэмжээ буурах хандлагатай байна | News.MN

Н.Эрдэнэбаяр: Цусны нөөцийн хэмжээ буурах хандлагатай байна

Н.Эрдэнэбаяр: Цусны нөөцийн хэмжээ буурах хандлагатай байна

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулах зорилго бүхий сар бүрийн 3-“Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр (2021.10.04) боллоо.

Энэ өдрийг цаг үеийн байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, Улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу тодорхой хүрээнд зохион байгуулав. Мөн нөхцөл байдлаас хамаарч ивээн тэтгэгч байгууллага болон өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Худалдаа хөгжлийн банк зургаа дахь жилдээ, “Монос хүнс” компани, “Мөнгөн гүүр” эмнэлэг болон бусад байгууллагууд дэмжин хамтран ажиллажээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гурван харъяалалд эмч ажилчид ажиллаж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан цусны доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Цус сэлбэлт судлалын үндэсний төвд боллоо.

Иргэн Ц.Мөнхбаатар 100 удаа цусаа өгч, 300 хүний амь аварч, “Мөнгөн донор” хүндэт тэмдгээр шагнууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны зургадугаар сарын 14-ний зарлигаар 400-гаас дээш хүний амь нас аварсан хүмүүст “Шударга журам” медаль олгох болсон. Өнгөрсөн жилийн хугацаанд энэхүү медалийг зургаан хүндэт донор хүртжээ.

 ЦУСНЫ НӨӨЦ 10-14 ХОНОГ БОЛОН НЭМЭГДЖЭЭ

Цус сэлбэлт үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас цусны нөөц хангамжийн талаар тодрууллаа.

 -Өнөөдрийн байдлаар цусны нөөц хэр байна вэ?

-Цаг үеийн байдлаас хамаарч, цусны нөөцийн хэмжээ харьцангуй буурах хандлагатай байна. Мөн таван жил хадгалах боломжтой бүтээгдэхүүний хувьд бүлгээсээ хамааран зургаан сараас нэг жил хүртэлх нөөц бий. Улаан эсийн бүтээгдэхүүний хувьд өнөөдрийн байдлаар 10-14 хоногийн нөөцөө бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэдэн донор бүртгэлтэй байна вэ?

-1963 оноос хойш нийт 150 мянга гаруй донорын бүртгэл байна. Өнгөрсөн жилийн хувьд улсын хэмжээнд 34500 донор цусаа бэлэглэсэн.

-Улсын хэмжээнд улаан эсийн дутагдалд орсон гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Улаан эсийн бүтээгдэхүүний хувьд 42 хоног хадгалах боломжтой байдаг. Бид 14-21 хоногийн нөөц бүрдүүлбэл тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүлж чадна. Цар тахлын улмаас шалтгаалан 10 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд хадгалддаг бүтээгдэхүүний хувьд нөөцийн бүтээгдэхүүн нилээн асуудал дагуулахаар хэмжээнд буй. Долоо, наймдугаар сард 3-5 хоногийн нөөцтэй байсан. Өнөөдрийн байдлаар 10-14 хоног болон нэмэгдсэн. Цаашдаа бид хэвийн хэмжээнд авчрах төлөвлөгөөний дагуу ачаалалтай ажиллаж байна.

-Хүндэт доноруудыг ямар шалгуураар тодруулдаг вэ?

-Цус сэлбэлт үндэсний төв нь 2013 оноос эхлэн цахим системд шилжсэн. Өөрөөр хэлбэл, цусаа өгч буй доноруудын мэдээлэл улсын хэмжээнд шууд бүртгэгдэнэ. Бид мэдээллийн сангаасаа шүүгээд, тэгш тоонд цусаа өгсөн доноруудаа “Бахархал” тэмдгээр, 70-99 удаа өгсөн бол “Хүрэл” донор, 100-149 удаа өгсөн бол “Мөнгөн” донор, 150-иас дээш өгсөн бол “Алтан” донор хэмээн алдаршуулдаг. Мөн 35-аас дээш цусаа өгсөн тохиолдолд Монголын улаан загалмайн нийгэмлэгээс шагнаж урамшуулдаг. Сайн дурын цусаа өгөх доноруудыг алдаршуулж, урамшуулах нь чухал юм.

-Монгол Улсад нийт хэдэн хүн алтан донорын урамшуулал авсан бэ?

-Сайн дурын, авлагагүй, тасралтгүй 150 удаа цусаа өгөхөд хугацаа их шаардлагатай болдог. Мөн цусаа бэлэглэн, хүндэт донор болсноор эрүүл мэндийн хувьд өргөн мэдлэг мэдээлэлтэй болдог.

-Цусаа өгөх хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ?

-Цусаа өгөхийн тулд сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Мөн өглөө, орой хөнгөн хооллох, тухайн өдрөө ус шингэн сайн уух, цусаа өгөхөөс 3 хоногийн өмнө архи согтууруулах ундаа зэргийг хэрэглээгүй байх гэсэн зөвлөмжтэй байдаг.

Б.ЮМЖИРДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 185.31.175.228

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 202.9.47.27

Хүмүүсээс цусыг нь үнэгүй аваад өвчтөнгүүдэд үнэтэй хийдэг болохоор цусыг нь ч гэсэн үнэлж авах хэрэгтэй. Тэх юм бол цусны дутагдалд орохгүй шүүдээ. Буян болно гэсэн сэтгэхүйгээр хэр ихийг цуглуулах вэ дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж