АНУ-ын “Boston Dynamics” компанийн робот нохой Спот өнгөрсөн долоо хоногт болсон хөлбөмбөгийн тэмцээний дундуур хөгжөөн дэмжигч нартай хоршин бүжиглэжээ. Гэвч үзэгч олон түүний бүжигт баясахаас илүү айж сэрдхийцгээсэн аж.
Албаныхны мэдээлснээр, Спот нохой 75 мянган ам.долларын өртөгтэй агаад чулуу, зүлэг, шат гэх мэт бүх гадаргуу дээр 14 кг хүртэл ачааг тогтвортой зөөж, бас болоогүй бүжиглэж чаддаг байна.
Way to go, Spot!
The robot from @BostonDynamics joined @MarchingMizzou and @MizGoldenGirls in a halftime performance this afternoon at Faurot Field. pic.twitter.com/ZMKl8Jh4nT
— Mizzou Engineering (@mizzouengineer) October 2, 2021
Цахим орчинд нийтлэгдсэн түүний бүжиглэж байгаа бичлэг үзэгчдийг хоёр талцуулж орхижээ. Зарим хүн робот нохойн бүжгийг хөөрхөн гэсэн бол, үлдсэн хэсэг нь аймаар гэж тодорхойлжээ.
Өмнө нь ч энэ төрлийн робот ноход бүжиглэж, элдэв даалгавар гүйцэтгэж, тэр дундаа цэргийн сургуулилалтад оролцон, зэвсэг зөөж, цэргүүдэд тусалж байгаа олон бичлэг цахим орчинд цацагдсан нь хүмүүсийн айдсыг төрүүлсэн юм. Тэр байтугай үүнтэй төстэй робот ноход өдгөө Нью-Йоркийн цагдаагийн албанд ажиллаж буй нь бүр ч олон хүний зэвүүг хүргэжээ.
Эх сурвалж: RT