Монголын ууган компаниудын нэг "БСБ Сервис ХХК" 30 нас хүрлээ | News.MN

Монголын ууган компаниудын нэг "БСБ Сервис ХХК" 30 нас хүрлээ

Монголын ууган компаниудын нэг "БСБ Сервис ХХК" 30 нас хүрлээ

“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатайгаар дэлхийн жишигт нийцсэн электрон бараа болон тавилгыг Монгол түмэндээ борлуулдаг ууган компаниудын нэг болох БСБ Сервис компанийн түүхт 30 жилийн ой энэ жил тохиож байна.

БСБ гэдэг нь Банк Санхүү Бүртгэл гэсэн үгний товчлол бөгөөд анх 1991 оны 10 сарын 05-нд банк, санхүү, бүртгэлийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1995 онд Монголын хамгийн анхны электрон барааны дэлгүүр болох Элба төвийг нээж байснаас хойш манай компанийн үйл ажиллагаа улам өсөн дэвжиж, өргөжсөөр өнөөдрийн байдлаар бид улс орон даяар 21 салбар дэлгүүртэй, 400 гаруй ажилтантай, электрон бараа, компьютер, албан тасалгаа, гэрийн тавилгын дэлхийд алдартай 60 гаруй брэндийн дистрибьютерээр амжилттай ажиллаж байна. Одоогоор бид Монгол улсын электрон барааны зах зээлийн 30%, компьютерийн зах зээлийн 15%, тавилгын зах зээлийн 20%-ийг дангаар эзэлж байна.

Бид хэрэглэгчдэдээ зориулан дэлхийн шилдэг брэндүүдийг хамгийн түрүүнд оруулж ирэн Монгол түмнийхээ амьдралыг илүү хялбар, илүү дэвшилтэт, орчин үеийн болгож, цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй байлгахыг зорин ажилладаг.

Бид салбартаа тэргүүлэгчийн хувьд шинийг эрэлхийлж, санаачлагч байх нь бидний үүрэггэдгийг мэддэг. Үүнийгээ өргөн сонголттой, өндөр чанартай бараа бүтээгдэхүүн, сэтгэл ханамжтай үйлчилгээ, тав тухтай орчин, найрсаг хамт олон, баялаг санаагаар хөгжүүлэн “илүү сайхан” амьдралыг айл өрх бүрт бий болгохын төлөө ажиллаж байна.

Эрхэм хэрэглэгч, харилцагч, түнш, хамтрагч Та бол бидний амжилтын хамгийн гол түрхүүр, хөдөлгөгч хүч билээ.

Бидэнд 30 жилийн турш итгэл хүлээлгэн, үргэлж хамт байдаг

нийт хэрэглэгчид болон түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Танд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг нийт БСБ-чүүдийн өмнөөс хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж