“Тэнгэрлэг монголчууд” ТТБ-ын төлөөлөл өнөөдөр (2021.10.04) "Эхлээд байгаа модоо хамгаалцгаая" гэж уриалаад, хуш модны самар хураалтад олгосон тусгай зөвшөөрлүүдээ цуцлахыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаас хүслээ.
Самар түүх гэсэн хүмүүс хуш модыг их хэмжээгээр гэмтээж, насжилтыг нь богиносгож байгаа аж. Тиймээс тэд Байгаль, орчин аялал жуулчлалын яам энэ асуудлыг анхааралдаа авч, самар түүх заавар, зөвлөмж, хяналтаа сайжруулах, улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэйг хэлэв.
Иргэд том мунаар модны гол хэсэгт цохиж самар түүдэг. Үүнээс шалтгаалан модны холтос гэмтэж, чийгээ алдаж хатсанаар үхжилт үүсдэг байна. Мөн самрыг их хэмжээгээр түүснээр түүгээр хооллодог амьтад хоол тэжээлгүйн улмаас эрсдэлд ордог ажээ.
“Тэнгэрлэг монголчууд” ТТБ-ынхан мэдээлэл хийх үеэрээ иргэд олон нийтэд хандан самар түүхээр явахдаа зөөлөвчтэй муна ашиглахыг анхааруулав. Улмаар самрын 1/5-ыг түүх, модонд авирахдаа зөвхөн олс ашиглахыг хүслээ.
М.БАТЗАЯА
Зочин 2021-10-04 66.181.187.221
Энэ модны захын ченжүүдийг хяналтанд авмаар юмаа. Эд нар тусгай хүмүүст урдчилгаа өгч явуулж мод бэлтгүүлдэг юм. Тэд нар нь хулгайгаар бэлтгээд хулгайгаар оруулж ирдэг сүлжээтэй болцон байдаг юм билээ!!
Зочин 2021-10-04 209.141.51.252
>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-04 59.153.113.158
Самар туухийг хориглоод ажиллаа хиймээр бна шуу дээ
Зочин 2021-10-04 124.158.96.188
Тэр бум модоо мэрэгжлийн хүмүүсийн заавраар тарих хэрэгтэй. Ойжилттой газраа өргөтгөж тарих ёстой гэнэ лээ. Шууд говьд очиж өчнөөн зардал гаргаж тарьж тэгээд тэр нь ургахгүй шүү. Нөгөө Андлалын хөшөө шиг хий мөнгө салхинд хийсгэх вий дээ. Сүржин ажил даржин байдлаар төгсдөг шүү. Гол нь мэрэгжлийн хүмүүс хаанаас эхлэж, хаана тарихаа мэддэг баЙХ ЁСТОЙ. Энэ бол мэрэгжлийн хүмүүсийн хийх ажил шүү.
bii 2021-10-04 202.21.108.220
32n toirgoos 7n buudal hureh zam daguu tarisan modnuudig togtooh gej zarim moddig nariin uyagaar uysan baisan.ter uyagaa avch hayaachee hamag urgah hesgiig boomilchihoor yaaj urgahiin be.hadgaar uyaj modiig yaaj gemteedeg bilee teren shig ym bolj ble shuu.hariutsdag gazar gj bnu er n.
зочин 2021-10-04 202.179.31.242
Самар түүлгэхээ ерөөөсөө болилуулах хэрэгтэй байгалиа хамгаалаач ээ, юун олс, зөөлөн муна вэ, мөнгөний төлөө бүх юмаа устгаад дууслаа ш дээ, энэ ажилгүй хүмүүстээ ажил олж өгөөч ээ, үйлдвэрээ байгуулаач ээ
Зочин 2021-10-04 202.21.108.58
Гудамж талбай хаанч хамаагүй самар зарахыг хориглооч!!!! Хуш модоо харлахтун❗🐻🌳
Зочин 2021-10-04 103.26.193.83
Гудамж талбайд зарж байгаа самар бол ердөө бага хэсэг нь. Тэндээс ганц нэг стакан самар авах идэх бол бага хэрэг. Харин тонн тонноор нь хятад руу экспортолж байгааг л зогсоох хэрэгтэй. Самар экспортлохыг бүр мөсөн хориглох хэрэгтэй.
Зочин 2021-10-04 192.82.91.50
Dooeo Zaan I biznesiig horih heregtei !
Зочин 2021-10-04 202.9.47.51
Муна олсоо ярьж шаардлага тавих нь зөвөө гэхдээ тэр бум модоо тарьж эхлэх л хэрэгтэй гэж бодож байна.