Эхлээд байгаа модоо хамгаалцгаая гэв

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Эхлээд байгаа модоо хамгаалцгаая гэв

Эхлээд байгаа модоо хамгаалцгаая гэв

“Тэнгэрлэг монголчууд” ТТБ-ын төлөөлөл өнөөдөр (2021.10.04) "Эхлээд байгаа модоо хамгаалцгаая" гэж уриалаад, хуш модны самар хураалтад олгосон тусгай зөвшөөрлүүдээ цуцлахыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаас хүслээ.

Самар түүх гэсэн хүмүүс хуш модыг их хэмжээгээр гэмтээж, насжилтыг нь богиносгож байгаа аж. Тиймээс тэд Байгаль, орчин аялал жуулчлалын яам энэ асуудлыг анхааралдаа авч, самар түүх заавар, зөвлөмж, хяналтаа сайжруулах, улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэйг хэлэв.

Иргэд том мунаар модны гол хэсэгт цохиж самар түүдэг. Үүнээс шалтгаалан модны холтос гэмтэж, чийгээ алдаж хатсанаар үхжилт үүсдэг байна. Мөн самрыг их хэмжээгээр түүснээр түүгээр хооллодог амьтад хоол тэжээлгүйн улмаас эрсдэлд ордог ажээ.

“Тэнгэрлэг монголчууд” ТТБ-ынхан мэдээлэл хийх үеэрээ иргэд олон нийтэд хандан самар түүхээр явахдаа зөөлөвчтэй муна ашиглахыг анхааруулав. Улмаар самрын 1/5-ыг түүх, модонд авирахдаа зөвхөн олс ашиглахыг хүслээ.

М.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж