Covid-19-ийн эмчилгээнд эсрэг биетийн эм ашиглаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн эмчилгээнд эсрэг биетийн эм ашиглаж эхэлжээ

Covid-19-ийн эмчилгээнд эсрэг биетийн эм ашиглаж эхэлжээ

Эрүүл мэндийн яамнаас тоцилизумаб буюу эсрэг биетийн эмийг Covid-19-ийн эмчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэ талаар тус яамны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

Тэрбээр “ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу моноклон эсрэг биетийн эмийг хуучин эмнэл зүй дээр хэрэглэдэг байсан. Эмийг хэрэглэж, эерэг үр дүн гарсан учраас эмчилгээнд зөвлөж буй. Тэр зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн яамнаас оруулж ирж, эхний ээлжид зургаан эмнэлэгт хэрэглэж байна. Энэ эмийг өрхийн багцад оруулах боломжгүй. Учир нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний тодорхой амин үзүүлэлтүүдийг үзэж, цусны үзүүлэлтийг харгалзан эмчийн заалтаар хэрэглэнэ. Зарим өвчтөн эмийг огт хэрэглэж болохгүй заалттай” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны долдугаар сард уг эмийг Covid-19-ийн эмчилгээнд яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ эм нь вирусийн эсрэг тэмцэхэд хүний бие махбодын хариу урвалыг өдөөдөг, лабораторийн нөхцөлд гаргаж авсан уураг болохыг албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж