Шөнийн хяналтаар халдварын дэглэм баримтлаагүй зөрчлүүд илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Шөнийн хяналтаар халдварын дэглэм баримтлаагүй зөрчлүүд илэрчээ

Шөнийн хяналтаар халдварын дэглэм баримтлаагүй зөрчлүүд илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар танилцууллаа. Тодруулбал, хамтарсан багийн хяналт, шалгалтыг Хан-Уул дүүрэгт 21:00-01:00 цаг хүртэл хийжээ. Шалгалтад худалдаа, үйлчилгээний 67 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна.

Шалгалтаар үйлчилгээний танхимд зай барих тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, Covid-19 “QR verify” апплекейшныг татаж авч хэрэглээнд бэлтгээгүй, чанарын шаардлага хангасан халдваргүйжүүлэх бодис ашиглаагүй зөрчил илэрчээ. Мөн эд зүйлсийн гадаргууг хоёр цаг тутамд цэвэрлэж халдваргүйжүүлэлт хийгээгүй, төлбөр тооцоо хийх хэсэгт шилэн болон хуванцар хаалт хийгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Орой, үдшийн цагаар аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, маск авч үйлчлүүлдэг газарт удаан суухгүй байхыг МХЕГ, ЭМЯ болон мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм.

Хяналт, шалгалтын үеэр тус дүүргийн 1-21 дүгээр хорооны иргэдийг дархлаажуулах суурин нийт дөрвөн цэгт 1595 иргэн дархлаажуулалтад хамрагдахад хяналт тавин ажиллажээ. Дархлаажуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд эмчилгээ, эм био бэлдмэл, эрүүл ахуйн чиглэлийн байцаагчид тойргоор хяналт тавьж, зөвлөн ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж