"Орны тооноосоо 3 дахин их амьсгалын аппарат бий"

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

"Орны тооноосоо 3 дахин их амьсгалын аппарат бий"

"Орны тооноосоо 3 дахин их амьсгалын аппарат бий"

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, нас баралт эрс нэмэгдэх болов. Халдвар авч, биеийн байдал нь хүндэрч буй хүмүүсийн тоо нэмэгдэж буй энэ үед өвчтөнүүдэд зориулсан амьсгалын аппаратын хүрэлцээ хэр байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.


-Дельта хувилбарын давалгаа эхэлж, хүнд болон нэн хүнд өвчтөний тоо нэмэгдэж байна. Улсын хэмжээнд амьсгалын аппаратын тоог нэмсэн үү?

-Улсын хэмжээнд амьсгалын аппарат хүрэлцээтэй байгаа ч ажиллуулах эмч, мэргэжилтэн асуудал болоод байна. Тодруулбал, улсын хэмжээнд 1500 орчим амьсгалын аппарат бий. Энэ аппаратыг эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт л байрлуулах боломжтой. Эрчимт эмчилгээний ор 385 байсан, сүүлд 270 ор шинээр нэмсэн. Ингээд бодохоор орны тооноосоо бараг гурав дахин их амьсгалын аппараттай гэсэн үг.

Амьсгалын аппаратын хэрэглээг хязгаарлаж буй хүчин зүйл нь хүний нөөц болж байна. Хоёрдугаарт, эрчимт эмчилгээ бүхий хосолсон систем байж аппаратыг ажиллуулдаг. Эрчимт эмчилгээний тасагт аппарат нь хүчилтөрөгч, вакум насос гээд хосолмол системээс бүрдэж байж ажилладаг. Тэгэхээр орон нутаг, тэр дундаа сумын эмнэлэгт амьсгалын аппарат ажиллах ямар ч боломжгүй.

Учир нь сумын эмнэлэгт тэр хосолмол систем нь байхгүй. Тодруулбал, Дорноговь аймгийн Зам-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Хархорин, Ховдын Булган зэрэг хүн ам ихтэй сумдын эмнэлгүүд дээр аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон улсын томоохон эмнэлгүүдэд ажиллах боломжтой гэсэн үг.

-Эрчимт эмчилгээний эмч, мэргэжилтэнийг нэмж бэлтгэх боломж бий юу?

-Улсын хэмжээнд 177 эрчимт эмчилгээний эмч, мэргэжилтэн бүртгэлтэй байдаг. Сая 12 резидент эмчийг бэлтгэж, төгсгөлөө. Ингэснээр нийт 189 эмчтэй болсон. Бид хоёр жилийн турш сургаж байна.

Үндэсний хэмжээнд 28 сургагч багш орон нутгийн эмнэлгүүдэд байнгын сургалт хийж, эрчимт эмчилгээний эмчийг орлуулж болох яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн эмчийг амьсгалын аппарат удирдуулах чиглэлээр сургаж байна.

-Өнгөрсөн хугацаанд амьсгалын аппарат хүрэлцээгүйн улмаас нас барсан тохиолдол гарсан уу?

-Тийм асуудал гараагүй. Бид байнга эмнэлгийн дотоод хяналтыг хийдэг. Мэдээж иргэд хардах эрхтэй. Өвчтөн маш хүнд байдалд байгаа учраас амьсгалын аппаратад орж буй. Тухайн хүний биеийн байдал хүндэрч, нас барахад ар гэрийнхэн нь буруугаар ойлгох тохиолдол гардаг. Ямар тохиолдолд өвчтөнийг амьсгалын аппаратад авах вэ гэдэг заалтууд бий. Би өөрөө эрчимт эмчилгээний эмч хүн л дээ. Өвчтөнг аппаратад авахын өмнө заавал ар гэрийнхэнд нь мэдэгдэж, тайлбарладаг жишиг байдаг.

-Уушги орлуулах аппарат нэмж авсан уу. Хэдэн эмнэлэгт ашиглаж байгаа вэ?

-Уушги орлуулах  гурван ширхэг аппарат бий. Эдгээрийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт ашиглаж байна. Шаардлагатай тохиолдолд зөөвөрлөн хэрэглэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж