ОХУ-д Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо огцом нэмэгдэв | News.MN

ОХУ-д Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо огцом нэмэгдэв

ОХУ-д Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо огцом нэмэгдэв

ОХУ-д өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо тав дахь удаагаа дээд хэмжээнд хүрсэн  талаар өчигдөр албаны хүмүүс мэдэгдэв. ОХУ-ын Covid-19-ийн үндэсний ажлын хэсгээс мэдээлснээр Баасан гаригт 887 нас баралт бүртгэгдсэн бол Бямба гаригт энэ тоо 890 болж нэмэгдсэн байна.

Мөн Бямба гаригт шинээр халдвар авсан хүний ​​тоо 25769-д хүрсэн нь энэ оны хоёрдугаарт орох дээд үзүүлэлт болжээ. Цаашлаад 146 сая хүн амтай тус улс цар тахлын улмаас нас барсан хүний тоогоор Европт тэргүүлж байгаа буюу нийт 210 мянган нас баралт бүртгэгдсэн аж.

Ийнхүү тус улсад өдөр бүр шахам нас баралт, шинэ тохиолдлууд нэмэгдсээр байгаа ч хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа Оросын албаны хүмүүс мэдэгдэв. Маск зүүх журам хэрэгжиж буй ч сул мөрдөгдөж байгааг Барууны хэвлэлүүд мөн онцолсон юм.

Москва вакцин хийлгэсэн, эсвэл PCR шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүсийг ресторан, баараар үйлчлүүлэхийг өнгөрсөн зуны турш шаардсан ч орлого буурч байгаа талаар бизнес эрхлэгчид гомдол гаргасны дагуу уг журмыг цуцалжээ.

Орос улс Covid-19-ийн эсрэг анхны вакцин “Sputnik V”-ыг бүтээснээ дэлхий нийтэд зарлаж байв. Гэвч хүн амын ердөө 32.5 хувь нь нэг тун, 28 хувь нь хоёр тун вакцинд хамрагдсан болохыг Баруун хэвлэлүүд мөн мэдээлэв. Энэ нь эрх баригчид халдварын тархалтын талаар нийгэмд янз бүрийн ойлголт түгээж байсан болон ор нэрийн төдий вакцинжуулалт явуулж байсантай холбоотой гэдгийг шүүмжлэгчид онцолжээ.

Нэмж дурдахад, ОХУ-д “Covid-19”-ийн эсрэг биетийн шинжилгээг маш түгээмэл хийдэг бөгөөд зарим ажиглагч үүнийг вакцинжуулалт буурахад нөлөөлж байна гэж үзжээ. Харин Барууны эрүүл мэндийн мэргэжилтнүүд эсрэг биетийн шинжилгээгээр Covid-19-ийг оношлох юм уу, дархлааг үнэлэх боломжгүйг сануулж буй юм.

Тэдний хэлж буйгаар, эсрэг биетүүд зөвхөн өнгөрсөн хугацаанд халдвар авч байсныг нотлох аж. Мөн эсрэг биетийн аль түвшин хүнийг вирусээс хэр удаан хугацаанд хамгаалдаг болохыг хараахан тогтоогоогүй гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Кремльд олон арван хүн халдвар авсны улмаас Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авсан юм. Путин тусгаарлах хугацаагаа дуусгаад, өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Эрдагонтой уулзсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-10-04 103.57.95.205

Заа том гурнуудийг муулах яахав. Оорсдийгоо хичээе

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт —– https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.78

Vaktsini guilgajin Mongoloos hamaagui iluu uls yum bain

Avatar

болдоо 2021-10-04 64.119.18.237

хулмас оросын засаг ажиллаж чадахгүй арчаагүй байгааг л харуулж байгаа хэрэг ш дээ …. манай монголоос дор арчаагаа алдаж байх шив дээ …. нөгөө том гүрэн нтр гээд өвчигнөөд байдаг яасан бэ …. ккккккк өвчнөө дийлэхгүй алиа алдаж байж … кккк

Avatar

Зочин 2021-10-04 192.82.73.105

АНУ, барууны хөгжилтэй орнуудад , ковидын халдварлал, үхэл хагацал үүнээс ч их ,дэлхийд тэргүүлээд байгаа шүү.Дэлхийн хамгийн хоцрогдсон,сөнөж усдахад хүрч байсан Монгол орон,түүний ард иргэдэд үлэмж тусламж дэмжлэг үзүүлэн ,өнөөгийн хөгжлийн төвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Орос орныг тэдний ард иргэдийг энгэж үзэн ядагсад бол ямар ч ёс зүйгүй. хүн гэж хэлэхэд хэцүү, туйлын үл бүтэх этгээдүүд.

Avatar

Зочин 2021-10-04 139.5.216.168

балайр чи

Avatar

Tr 2021-10-04 192.82.68.17

Хэ хэ, улаан Оросын сурталд тархиа угаалгасан юмнууд ядаж л монголоороо зөв бичиж чадахгүй. Цэг, таслал, үг хоорондан зай авах гэж ч мэдэхгүй. “УсДахад”, “Энгэж” ч гэх шиг.

Avatar

зоги 2021-10-04 49.0.130.25

Могой 3 тасравч гүрвэлийн дайтай Монгол 3 тасравч улсын дайтай гэж. муусайн Хятад , бас тэр Сайн Ах чинь тасдаж хувааж аваад завсарт манай эсэргүүний үлдэгдэл эх орончид цусаараа авч үлдсэн юм. Үүнийхээ төлөөсийг ч хангалттай төлсөн гэж боддог. 2200 жил оршин тогтносон, 20 сая хүн амыг тэгэж ч амархан мөхөөчихдөг Орос үлгэрйиг чам шиг өрөвдөлтэй гуйлгачин л хуцна даа .

Avatar

Зочин 2021-10-04 103.57.92.168

malaa zobhon amerikd 0.7 say hvn vheed bnaa. brazild 0.5 say hvn vheed bna. 60 say hvntei angilid 170000 vhsen ch dee..hudalaa orosiig muulaad ch hol ybahgui ee hurliizaa..

Avatar

Зочин 2021-10-04 192.82.73.105

Иргэдийн вакцинд хамарч байгаа байдал болон ковидын халдварлалт,нас баралтыг ОХУ бусад орны адил өдөр бүр мэдээж байгаа.Барууны хэвлэл мэдэлэлээр гэнэ үү. Вакцинд өргөн хамарч, эрүүл мэндээ хамгаалахыг байнга уриалж, газар бүр вакцинжуулах цэг олноорнээж ажиллуулж байгаа ч бас л манайх шиг дураар авирлагчид олон, үл бүтэх зарим этгээдүүд вакцины эсраг сурталчилгаа хийж энэ ажлыг удаашруулаад байгаа.Нийт иргэдийн 50 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй байхад үхэл хагацал өсөхөөс өөр яах билээ.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.68.17

Вакцин эсэргүүцэж сөрөг сурталчилгаа явуулаад байгаа хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахгүй юм уу. FB дээр Choidogiin Tuul гэх эмэгтэй их л сөрөг юм бичих юм. Бусад нь acc-аа устгаад алга болж. Хуурамч acc-аас олон юм бичиж хүмүүсийн толгой эргүүлээд. Байдал тэртэй тэргүй хүнд байна.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.74.2

Спутник?

Avatar

orosd muu gej bodoj bgaa bol mongold ih sain bgaa yum bna te... 2021-10-04 103.57.92.168

146 say hvnd 890 hvniig hubaagaad hed garah be. getel 3 say hvnd 19 hvniig hubaagaad hend ni ih muu baidaltai bna. orosd valtsinjuulalt dongoj 36 hubitai baihad bid bvr 70 hubi hiigeed bgaa ch dee. yagaad barag svregiin darhlaa togtson baimaar ulsd 19 hvn odor bvr vheed bnaa..

Avatar

Зочин 2021-10-04 59.153.113.47

тэнэг бидда орсын тухай бичсэн байна монголын тухай биш

Avatar

Зочин 2021-10-04 103.57.92.168

ooroo tenegt malaa. eh oronoo busadtai hariutsuulij harj bai garaa. end ali neg ulsiig muulah geegui zobhon barimtiig helj bnaa..

Avatar

Зочин 2021-10-04 202.70.34.130

146 саяд 216,000 хүн нас баржээ. Монгол улсын хувьд энэ пропорцоор 4500 хүн нас барах байж. Вакцины үр дүнд гайгүй байгаам биш үү

Avatar

Зочин 2021-10-04 103.57.92.168

tegbel amerikd 0.6 say hvn nas baraad bna. udahgui 0.7 say boloh gej bgaa ch dee..tend vaktsinjuulalalt ni orosoos ondor bgaa ch dee..

Avatar

Зочин 2021-10-04 139.5.216.168

тэнэг бидда энд америкын тухай биш орсын тухай бичсэн байна

1 1
Avatar

ardchilsan hurliiz gamin mini chamd ogt hamaagui ee..139 -d 2021-10-04 103.57.92.168

neg muu hurliiz n**** orosiig muulah geed soliorood bna. getel delhiin hamgiin bayn tansag geh amerikd barag 0.7 say hvn vheed baihad muulahgui shuu. nogoo mundag vaktsin hiigeed ondor vaktsinjuulaad bna gesen haa bnaa ter amerikd chin..

1 1
Avatar

Зочин 2021-10-04 202.70.34.130

сөб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж