ОХУ-д Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо огцом нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

ОХУ-д Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо огцом нэмэгдэв

ОХУ-д өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд Covid-19-ийн улмаас нас барагсдын тоо тав дахь удаагаа дээд хэмжээнд хүрсэн  талаар өчигдөр албаны хүмүүс мэдэгдэв. ОХУ-ын Covid-19-ийн үндэсний ажлын хэсгээс мэдээлснээр Баасан гаригт 887 нас баралт бүртгэгдсэн бол Бямба гаригт энэ тоо 890 болж нэмэгдсэн байна.

Мөн Бямба гаригт шинээр халдвар авсан хүний ​​тоо 25769-д хүрсэн нь энэ оны хоёрдугаарт орох дээд үзүүлэлт болжээ. Цаашлаад 146 сая хүн амтай тус улс цар тахлын улмаас нас барсан хүний тоогоор Европт тэргүүлж байгаа буюу нийт 210 мянган нас баралт бүртгэгдсэн аж.

Ийнхүү тус улсад өдөр бүр шахам нас баралт, шинэ тохиолдлууд нэмэгдсээр байгаа ч хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа Оросын албаны хүмүүс мэдэгдэв. Маск зүүх журам хэрэгжиж буй ч сул мөрдөгдөж байгааг Барууны хэвлэлүүд мөн онцолсон юм.

Москва вакцин хийлгэсэн, эсвэл PCR шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүсийг ресторан, баараар үйлчлүүлэхийг өнгөрсөн зуны турш шаардсан ч орлого буурч байгаа талаар бизнес эрхлэгчид гомдол гаргасны дагуу уг журмыг цуцалжээ.

Орос улс Covid-19-ийн эсрэг анхны вакцин “Sputnik V”-ыг бүтээснээ дэлхий нийтэд зарлаж байв. Гэвч хүн амын ердөө 32.5 хувь нь нэг тун, 28 хувь нь хоёр тун вакцинд хамрагдсан болохыг Баруун хэвлэлүүд мөн мэдээлэв. Энэ нь эрх баригчид халдварын тархалтын талаар нийгэмд янз бүрийн ойлголт түгээж байсан болон ор нэрийн төдий вакцинжуулалт явуулж байсантай холбоотой гэдгийг шүүмжлэгчид онцолжээ.

Нэмж дурдахад, ОХУ-д “Covid-19”-ийн эсрэг биетийн шинжилгээг маш түгээмэл хийдэг бөгөөд зарим ажиглагч үүнийг вакцинжуулалт буурахад нөлөөлж байна гэж үзжээ. Харин Барууны эрүүл мэндийн мэргэжилтнүүд эсрэг биетийн шинжилгээгээр Covid-19-ийг оношлох юм уу, дархлааг үнэлэх боломжгүйг сануулж буй юм.

Тэдний хэлж буйгаар, эсрэг биетүүд зөвхөн өнгөрсөн хугацаанд халдвар авч байсныг нотлох аж. Мөн эсрэг биетийн аль түвшин хүнийг вирусээс хэр удаан хугацаанд хамгаалдаг болохыг хараахан тогтоогоогүй гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Кремльд олон арван хүн халдвар авсны улмаас Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авсан юм. Путин тусгаарлах хугацаагаа дуусгаад, өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Эрдагонтой уулзсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж