Газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна | News.MN

Газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Улсын их хурлын гишүүдийн төлөөлөл өнөөдөр (2021.10.04) Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Төрийн эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын захирал, эрхлэгч зориулалтыг дур мэдэн өөрчилж ирсэн. Энэ газрын асуудлыг дагасан авлига өнгөрсөн 20-30 жилийн туршид байсаар ирлээ. Одоо хуулиар зохицуулах цаг болсон. Хүүхдийн тоглоомын талбай бүр дээр орон сууц баригдаж байна. Мөн дуусаагүй барилга буюу карказ дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй барилгын компани баригдаагүй орон сууцыг барьцаалж, зээл авсан байна. Ийм луйврын орон сууцад захиалга өгсөн иргэн 20 мянга гаруй болсон.

Хохирлын мөнгөн дүн хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн долоо хоногт Буянт-Ухаа хорооллын 500 гаруй оршин суугч жагссан. Барилгын гүйцэтгэгч компани нь дур мэдэн оршин суугчдыг төлөөлж, барьцаалснаас болж асуудал энэ мэт шийдвэрлэгдэж чадахгүй байна. Тиймээс бид энэ хуулийг өргөн барьж байгаа юм.

960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИХАД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ БОЛДОГ

УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ:

-Барилга байшин барихгүйгээр иргэд өөрсдийн тав, тухтай амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой. Үүнийг бид хуульд тусгаж өгч байна. Төрийн өмчид байдаг газрыг дур мэдэн захиран зарцуулах эрх хэн нэгэн албан тушаалтанд байхгүй.

Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай нь. Тиймээс орон сууц, барилга байгууламж, дэд бүтэц зэргийг шийдвэрлэх нэн шаардлагатай болоод байна. 960 хүүхдийн сургууль барихад бараг хоёр тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх шаардлагатай болдог.

Тухайн газрыг 2-3 жил болж байж чөлөөлдөг. Дараагийн 10 жил нийт 40 мянга гаруй хүүхэд шинээр сургуульд орно. Тэр хүүхдүүдэд шаардлагатай сурах орчныг бүрдүүлэх нь бидний үүрэг. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагын дарга нар дур мэдэн газар авч, авлигаар газар олголтыг шийдвэрлэж байна. Хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна. Нийтийн эзэмшлийн газрыг нэг компанийн дарга авах ёсгүй. Тиймээс хуулиар зохицуулах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 64.119.16.228

Энэ Саранчимэг гэдэг чинь ч ёстой газрын наймаанаас жаал юмхүртээ дээ. Ахнь нөгөө алдартай Наранхүү биз дээ. Миеэгийн үед хотын бүх газрыг авч,зарсан хүн биз дээ.

Avatar

зочин 2021-10-04 192.82.92.201

ярьдаг л сэдэв бна ш дээ, асуудал дүүрэг болгонд бгаа, одоо л мэдэж бга муу,

Avatar

irgen 2021-10-04 122.201.22.24

yag yamr zohitsyylalt hiih geed bna ve,sanlaa todrhoi heleechee hydlaa l yariad bh yum

Avatar

зочин 2021-10-04 64.119.17.33

БЗД газрын албан газраар наймаа хийж ард иргэдэд дарамт учруулдаг хэдэн мэргэжилтнүүд байна аа тэд нарг АТГ шалгаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж