М.Уранцэцэг: Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй | News.MN

М.Уранцэцэг: Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй

М.Уранцэцэг: Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг "visaapnews.asia" сайтад өгсөн ярилцлагадаа ирээдүйнхээ талаар ярьжээ. Сэтгүүлч түүнээс “Та дараагийн төлөвлөгөө, зорилгоосоо бидэнтэй хуваалцаач” хэмээн асуухад тэрбээр “Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй. Мөн их спортоос гарсны дараа хувийн бизнесээ өргөжүүлэх, дараагийн үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд туслах мэргэжлийн түвшний төрөлжсөн спортын сургууль байгуулах төлөвлөгөөтэй байна” гэж хариулав.

Бид бүхний сайн мэдэх холимог тулааны супер од асан Ронда Роузи мөн жүдогоос UFC руу орж, аварга болж байсан түүхтэй. Өдгөө 34 настай америк бүсгүйн хувьд 2008 оны Бээжингийн олимпийн -70 кг-ын жингээс хүрэл медаль хүртэж байв.

Мөнхбаярын Уранцэцэг нь 2012, 2016, 2020 онуудад гурван олимпын наадамд оролцсон, мөн Жүдо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Тэрбээр 2017 онд жүдо бөхийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд 2010, 2014 онд самбо бөхийн дэлхийн хошой аваргаар шалгарч байлаа. Уранцэцэг нь 2019 оны арванхоёрдугаар сард Монголоос "Team Visa"-д сонгогдсон анхны тамирчин болсон бөгөөд ТОКИО-2020 наадмаас хүрэл медаль хүртээд байна.

Дээр дурдсан бахдам амжилтуудаас гадна МУГТ Уранцэцэг нь 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны World Tour тэмцээнээс -48 кг, -52 кг-ын жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.76

Хэвтээд шилжихгүй бол алуулна шдээ.Аль болох хурдан бокс сураарай.олимпын жүдо ufc хоёр шал өөр шүү.

Avatar

Зочин 2021-10-04 150.129.143.22

Зөв маш зөв жинхэнэ спорт тулаан чинь тэнд байгах

Avatar

Зочин 2021-10-04 150.129.143.22

Маш зөв маш зөв жинхэнэ тулаан чинь тэнд байгаа

Avatar

Зочин 2021-10-04 66.181.178.157

ахиухан мөнгөний үзэхэд яахав Сумяабазар нэг зодуулаа биз дээ.

Avatar

Зочин 2021-10-04 66.181.185.126

UFC gej yu yum boloo

Avatar

Зочин 2021-10-04 202.131.248.198

Халуун дээр нь шууд шигшээ багын дасгалжуулагч

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Нямка.. 2021-10-04 202.55.188.97

Маш зөв. УРАНЦЭЦЭГ АВРАГА БОЛЖ ЧАДНА…

Avatar

Зочин 2021-10-04 43.242.243.54

tarhi tolgoinii uvcgtei bolchuul yahiimbee, hangalttai saikhan amidarch bj. 50 hureed salga uvchtei bolchuul nuhur chin chamaig yahuu ain.

Avatar

Lol 2021-10-04 66.181.161.67

Тэнэг г***й вэ

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.10

ХЭВТЭЭДЭЭ САЙН ЮМ ЧИНЬ БОЛОМЖ БОЛ БИЙ ШҮҮ. НЭЛЭЭН ЭРШҮҮД БОЛОХ ХЭРЭГ ГАРНА ДАА.ККК

Avatar

ЗЭВ 2021-10-04 64.119.26.234

Хангалттай зүтгэлээ.амжилт оллоо.ОДоо дүү минь Олимпийн хорооны сонгуульд өрсөлд.

Avatar

Зочин 2021-10-04 66.181.185.66

UFC? Жудогийн өчих мэхнээс гадна цохих, өшиглөх, хөл дээр ажиллах техник суралцаж байж л тийш орно доо. Зодолдох талын авъяас ур чадвар техник байгаа эсэхэд эргэлзэж л байна. Түүний оронд боловсролоо дээшлүүлээд дотоодын болон олон улсын спортын холбоод, олимпийн хороо хавиар ажиллавал зүгээргүй юу. Ер нь яагаад эмэгтэй олимпийн хорооны даргатай байж болохгүй гэж?

Avatar

зочин 2021-10-04 43.242.242.227

боксоор давхар хичээлэлдэг юм билээ. чөлөөтөөр мөн барилдаж байсан. самбо бол ойлгомжтой гардан тулааны спорт

Avatar

Г 2021-10-04 66.181.160.26

Үз2. Мөнгө хийх байх магай энэ шартай юм чинь

Avatar

Зочин 2021-10-04 103.80.211.207

UFC дэмий бишүү

Avatar

Зочин 2021-10-04 82.165.103.33

БОКСОО САЙЖРУУЛААРАЙ ДҮҮ МИНЬ… ТЭГВЭЛ Ч ЮМ ДУУЛГАНА ШҮҮ…

Avatar

У 2021-10-04 115.131.6.49

Мөнхбатын Уранцэцэг бишүү

Avatar

Зочин 2021-10-04 202.179.27.118

БАЗАРДАР

Avatar

Зочин 2021-10-04 122.201.21.77

дарваанкүүл

Avatar

mongol 2021-10-04 202.5.198.51

no no

Avatar

Зочин 2021-10-04 192.82.74.112

zuv shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж