Хаалттай чуулганаар гадаад аюулгүйн асуудлыг хэлэлцжээ | News.MN

Хаалттай чуулганаар гадаад аюулгүйн асуудлыг хэлэлцжээ

Хаалттай чуулганаар гадаад аюулгүйн асуудлыг хэлэлцжээ

Хаалттай чуулганаар гадаад аюулгүйн асуудлыг хэлэлцжээ

Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу өнөөдөр (2021.10.04) 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдав. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулганаар жагсаалтад орсон нийт 250 орчим хуулийн заримыг нь шинээр, нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирнэ. Үүн дотроос дараах дөрвөн чиглэлд онцгой анхаарч, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байна. 

  • Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрхзүйн орчин бүрдүүлэх буюу татвар болон хөрөнгө оруулалт, худалдаа аж үйлдвэрийн танхим, тусгай зөвшөөрлийн зэрэг хууль
  • 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүний дагуу хийгдэх эрхзүйн шинэчлэлийн хуулиуд
  • Гуравдугаарт, 2022 оны төсвийн асуудал
  • Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт тусгасан баялаг болон хуримтлалын сангийн тухай асуудал төрийн болон нийтийн өмчийн хууль, төрийн өмчит компанийн тухай хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна гэж МАН-ын бүлэг үзлээ. 

Тиймээс 2021 оны намрын чуулганаар тэргүүн ээлжид батлуулах шаардлагатай гэж үзэж байна. Аравдугаар сарын 11-ний өдрийн бүлгийн хуралдаанаар төсвийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Тухайн үед аль заалтыг нь дэмжих, дэмжихгүй байх талаар ярилцана гэсэн үг.

2021 оны намрын чуулган өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийж, үдээс хойш хаалттай хуралдсан. Ингэхдээ Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын мэдээллийг оруулж ирсэн. Хаалттай чуулганаар тэрбум мод тарих асуудлаар бус, Монгол Улсын гадаад аюулгүй байдал болон төр засгаас  үүнд хэрхэн анхаарах талаар хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

— Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 103.111.68.3

ulsiin ajil gedeg ta nariin bodson shig,arhi uugaad chalchidagaas tes uur yam baidag yam uuniig oilgohod ta nariin tolgoi hurehgui maluudaa,medehgui yamniihaa tuluu duraaraa burahaa bolih heregtei

Avatar

Зочин 2021-10-04 150.129.141.51

эхлээд зөв бичиж сураад дараа нь хүмүүсийг шүүмжил

Avatar

Зочин 2021-10-04 202.21.109.109

МАН-н гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгаасаа авилгал авч шившиг болсон хүн. Яагаад ийм сэтгэлгүй аминч хүн удирдах ажил хийдэг юм.Юу мэдэж ярьдаг юм.

Avatar

Зочин 2021-10-04 124.158.66.207

Хүсвэл Монголыг аль ч улс нидрээд хаяна гэдгийг ойлгож байна уу. Хэнээс хамгаалах юм арай ОХУ, БНХАУ гэж байгаа юм биш биз дээ. хахаха

Avatar

Зочин 2021-10-04 124.158.66.207

Гадаад аюулгүй байдал гэж юу байдаг юм. Монгол өөрийгөө хамгаалж чадах юм уу. Үхэж хэвтээч. ОХУ, БНХАУ энэ 2-н хүрээнд хэн манайх руу заналхийлэх юм.

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.33

"Гадаад аюулгүй байдал" гэдэг нь гадны аль улсаас аюул учирч болзошгүй байгаа юм бэ???

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.52

Заавал аюул учирсан үед нь хуралдана гэж юу байхав дээ. Эрхбиш бүхэл бүтэн улс байна ярих хэлэлцэх асуудал зөндөө л байх байлгүй дээ.

Avatar

Лхагва очир 2021-10-04 66.181.161.122

Хятад яашаад манайхаас нззро авахгүй байгаа талаар мөн энэ хоёр хөршөөс гуравдагч хөршүүд маань хамгаалж чадахгүй байгааг яриа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж