Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу өнөөдөр (2021.10.04) 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдав. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
–2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулганаар жагсаалтад орсон нийт 250 орчим хуулийн заримыг нь шинээр, нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирнэ. Үүн дотроос дараах дөрвөн чиглэлд онцгой анхаарч, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байна.
- Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрхзүйн орчин бүрдүүлэх буюу татвар болон хөрөнгө оруулалт, худалдаа аж үйлдвэрийн танхим, тусгай зөвшөөрлийн зэрэг хууль
- 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүний дагуу хийгдэх эрхзүйн шинэчлэлийн хуулиуд
- Гуравдугаарт, 2022 оны төсвийн асуудал
- Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт тусгасан баялаг болон хуримтлалын сангийн тухай асуудал төрийн болон нийтийн өмчийн хууль, төрийн өмчит компанийн тухай хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна гэж МАН-ын бүлэг үзлээ.
Тиймээс 2021 оны намрын чуулганаар тэргүүн ээлжид батлуулах шаардлагатай гэж үзэж байна. Аравдугаар сарын 11-ний өдрийн бүлгийн хуралдаанаар төсвийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Тухайн үед аль заалтыг нь дэмжих, дэмжихгүй байх талаар ярилцана гэсэн үг.
2021 оны намрын чуулган өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийж, үдээс хойш хаалттай хуралдсан. Ингэхдээ Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын мэдээллийг оруулж ирсэн. Хаалттай чуулганаар тэрбум мод тарих асуудлаар бус, Монгол Улсын гадаад аюулгүй байдал болон төр засгаас үүнд хэрхэн анхаарах талаар хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм.
Холбоотой мэдээ