Талибан: АНУ-ын орхисон агаарын баазыг Хятад ажиллуулж өгөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Талибан: АНУ-ын орхисон агаарын баазыг Хятад ажиллуулж өгөв үү?

Талибан: АНУ-ын орхисон агаарын баазыг Хятад ажиллуулж өгөв үү?

Нэгэн үе АНУ-ын цэргүүд Афганистанд байрлаж байхдаа ашиглаж байсан Баграм агаарын бааз эргэн ашиглалтад орсон гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар баазыг ажиллуулахад гадаадын, магадгүй Хятадын тусламж их дэмжлэг болсон бололтой.

Тухайлбал, өчигдөр (2021.10.03) цахим орчинд цацагдсан зарим зураг дээр баазын гэрлүүд жирийтэл ассан харагдана. Мөн хэд хэдэн онгоц бууж, хөөрсөн ч гэнэ. Хэрвээ үнэн бол Баграм бааз 50 гаруй хоног ажиллагаагүй байсны эцэст шинэ эзэнтэйгээр дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн бололтой.

АНУ-ын цэргүүд тус баазыг ашиглаж байгаад цэргүүдээ татахын өмнө буюу долдугаар сард афганчуудад үлдээсэн юм. Гэвч тун удалгүй талибууд удирдлагыг гартаа авснаар дээрх бааз дахин ажиллаагүй.

Баграм бааз дахин ажиллаж эхэлсэнд хятадуудын оролцоо бий гэж үзэх хүмүүс олон байна. Гэвч Бээжин эл цуу яриаг эрс эсэргүүцэж, Афганистанд огт цэрэг байршуулаагүй гэж мэдээлжээ.

Эргэн санавал, өнгөрсөн сарын эхээр Энэтхэгийн сонинууд талибуудын төлөөлөгч нар Пакистан, Хятадын талтай уулзаж, цаашид хэрхэх, АНУ-ын үлдээсэн баазуудыг яаж ажиллуулах тухай ярилцсан гэнэ. Тус сонинд мэдээлснээр Баграм баазыг ажиллуулах үүрэг Бээжинд ноогдсон аж. Гэхдээ тухайн үед Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин дээрх нийтлэлийг үндэслэлгүй, худал мэдээлэл гэж мэдэгдэж байв.

Мөн талибууд ч эл мэдээллийг үгүйсгэж, Хятадаас цэргийн ямар нэг тусламж аваагүй гэж мэдэгдэж байна. Түүнчлэн зарим эх сурвалжууд баазын ойролцоо нутгуудад өрнөсөн тулаанаас болж талибууд бэлэн байдалд байсан учир гэрлүүдээ асаасан байж магадгүй гэж мэдээлж буй юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж