Тогтвортой хөгжлийн зорилго - дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ | News.MN

Тогтвортой хөгжлийн зорилго – дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ

Тогтвортой хөгжлийн зорилго – дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт”-ыг өнөөдөр (2021.10.02) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэхүү чуулга уулзалтын зорилго нь цар тахлаас үндсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна. Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил, тулгарч буй саад бэрхшээл болон Ковид-19 цар тахлын үед хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн туршлага, арга зам, шийдлийн талаар бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдын түвшинд олон талын оролцоог ханган хэлэлцэнэ.

Түүнчлэн, чуулга уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянах, түүнийг эрчимжүүлэхэд шаардлагатай бүхий л нөөц боломжийг чиглүүлэх үр дүнтэй зохицуулалтын механизм болох Тогтвортой хөгжилд чиглэсэн олон талын оролцоо бүхий платформыг танилцуулна.

“Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцож, чуулганыг нээж үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг онцолж, Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах гэж байгааг танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэлсэн юм. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, зургаан жилийн өмнө дэлхийн удирдагчид, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх талаар харилцан тохиролцсон. 2030 оны Хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол зөвхөн нэг бүтэц, хамрах хүрээ гэхээс илүүтэй энэ бол дэлхий даяар олон зуун сая хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн бодлогын тодорхой төлөвлөгөө юм гэв.

Чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gg 2021-10-04 202.126.93.237

aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж