Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн нийт 1501 шинэ тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас баржээ. Өдрийн эдгэрсэн тохиолдлын тоо 6239 болсон байна. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод 751, хөдөө орон нутагт халдварын тохиолдлын тоо 749 болжээ.
Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 22429 хүнээс
хөнгөн 13248
хүндэвтэр 6501
хүнд 216
нэн хүнд 374 иргэн байна.
Өдрийн нас баралтыг хүйсээр авч үзвэл 8 эмэгтэй, 6 эрэгтэй байжээ. Насны хувьд 41-60 насны 8, 61-80 насны 8, 80-аас дээш насны 5 хүн нас барсан байна. Нас баралтын шалтгааны тухайд, архаг хууч өвчтэй бөгөөд Covid-19 хавсарсан 11, цар тахлын шалтгаант 3 тохиолдол бүртгэгдсэн аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ