Найман тэрбумыг залилсан Д.Гүрсоронзод 10 жилийн ял оноов | News.MN

Найман тэрбумыг залилсан Д.Гүрсоронзод 10 жилийн ял оноов

Найман тэрбумыг залилсан Д.Гүрсоронзод 10 жилийн ял оноов

Найман тэрбумыг залилсан Д.Гүрсоронзод 10 жилийн ял оноов

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр 7  тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт эхэлж таван өдрийн турш үргэлжилсэн. 

Шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авсан тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг аравдугаар сарын 1-ний 14:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхээс Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гарчээ.

Улмаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэжээ. Шүүхээс тэднийг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна.

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс  8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заажээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хохирлгч 2021-10-04 103.26.193.131

Луйварчдаас мөнгөө аваагүй цагт шоронгоос гаргахгүй нэхэмжилсээр бх хэрэгтэй ял нь багадсан бн

Avatar

Доогий 2021-10-04 192.82.91.192

Хүмүүсийг хохролгүй болгуулж залилагч нар нь ялаа эдлэх зүйтэй.

Avatar

:( 2021-10-04 64.119.19.43

Балиар адгийн луйварчид нь баяждаг, бусдын төлөө нэгэн нь зүгээр л алуулдаг ийм нийгэм яана даа. Монголын сүйрэл ойртож байна даа

Avatar

Зочин 2021-10-04 103.212.118.95

8 тэрбумын зөвхөн хүүгээр нь баяжсан байхад мөнгийг буцааж өгөх амархан. Шоронд байх хугацаанд хүү өссөөр л байна. Гарч ирээд жаргана даа.

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 64.119.22.173

jiliin 1 terbumaar suuhiin bna jargaj bna doo

Avatar

Зочин 2021-10-04 103.229.122.26

LUXURY-гийн Эрдэнэжаргал гэж луйварчин бас бн Бүх насаар нь хорих хэрэгтэйшд иймэрхүү луйварчдыг

Avatar

Zochin 2021-10-04 192.82.91.197

25 jil uguh heregtei, ene lalruud suugaad l garaad irne, ter hoorond nuguu mungu n urjseer l baih bolno, 10 bolon 6 jil bol bagadaj baina lalriin shuugch naraa

Avatar

Зочин 2021-10-04 202.55.188.102

Avilgaa bagaduuljee, tsaaduuldaa nemeed ugvul usnaas huurai garna shuu

Avatar

Зочин 2021-10-04 103.229.122.26

Эд нар ялаа эдэлээд л гараад ирнэ Хохирогчид нь яах юм бэ ядахад насаар нь хорих хэрэгтэй луйварчингуудыг өөгшүүлэх юмаа

Avatar

Зочин 2021-10-04 103.50.206.95

Sariin 66 say tugrugiin tsalintai suuj bgaam bna shd ee…

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.33

Дээрх зураг дээр дунд нь сууж буй хулгар бол юу ч хийхээс буцахгүй орчин цагийн түтгэрүүдийн нэг байна даа!!!

Avatar

ЗОЧИН 2021-10-04 202.21.126.30

ШҮҮХ ХУРАЛД ЗАНГИА ГОНЖТОЙ СУУГААД БОЛОВСОН ХУЛГАЙЧ НАР ЮМАА

Avatar

asuulthariult.mn Баярмагнай Мухулай 2021-10-04 202.179.27.59

Ер нь бол Шүүхийг хүндлээд ингэж хувцаслах ёстой. Гэхдээ энэ зураг шүүх танхим биш байна. Цаана нь жаазтай зурагнууд байна. Шүүх танхимд жаазтай зураг өлгөх нь ээ дээ юу л бол. Шүүх хурал гэхээсээ илүү өөрсдийнхөө гэм буруугүйг шүүх хурлаас өмнө олны өмнө нотлох зорилгоор зарласан хэвлэлийн бага хурал шиг байна. Баярцогт бас ингэж хэвлэлийн бага хурал зарлан өөрийнхөө буруугүйг ард түмэнд нотлон харуулах гэж оролдсон боловч шүүх ялын зүйл ангийн хамгийн хатууг нь өгөөд явуулсан байдаг.

Avatar

Зочин 2021-10-04 202.126.92.99

340 тэр бумын Ундармаа эд нар шиг ингээд ялаа аюаггүй юм уу

Avatar

гантулга 2021-10-04 103.26.195.247

Тэр машинаар хамтдаа уралдаадивээн тэтгүүлээд байдаг нөхдүүд ч бас буруутай шүү хохирогчидоо сайн санаж яв. Хүний амьдрал хүсэл мөрөөдлөөр нь тоглосон новшнууд

Avatar

Зочин 2021-10-04 192.82.80.143

8 тэрбумыг завшчаад баригдахгүй юм шиг Монголдоо байгаад байдаг сонин юмаа. Би л байсан бол бүх мөнгөөр нь биткойн аваад гадаад руу зугтана.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.76.216

Хил хаацан

Avatar

n**** 2021-10-04 66.181.161.1

Yun Mongoldoo gej. Ex orongyi e****z baigaa biz zee. Alval taarna

Avatar

сүх 2021-10-04 202.126.90.101

10 мянгыг хулгайлбал 10 жил 8 тэрбумын хулгайлбал 10 жил

Avatar

Иргэн 2021-10-04 103.212.118.156

Нэг хүний амьдралыг хэдэн жилээр үрээд байгаа билээ. 457 хүнийг мэхэлсэн энэ хүнд 457 жилийн ял оноох нь зөв. Боловсон хэллэгээр бүх насаар нь хорих .

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.125

Ai huurhii. Luivar hiisen ni medeej mash buruu. Gehdee ene hed ulsiin ikh hurliin gishuun, said baisan bol hergees multraad hohirliig turuus baragduulaad unguruh baisan baih daa.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.76.216

Загас үстэй байсан бол бөөстэй байх байсан гэдэг шиг шаажынаа чи

Avatar

Зочин 2021-10-04 122.201.31.21

Анхан, дунд, эцсийн шатны шүүх гэж хэдэн жил дамждагаа болиод хурдан шийддэг болох хэрэгтэй байнаа аливаа хэргийг. Бас жижиг хэргийн шүүх гээд СӨХ-ийн төлбөр нтр-тэй холбоотой хэргийг хурдан шийддэг болмоор байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хурдан ажилладаг болгомоор байна тэ.

Avatar

Хулан 2021-10-04 103.26.194.120

Ийм хүн биш араатнууд монголоор дүүрчээ сайн судалж бж мөнгөө өгөхгүй бол цаанаа эрэн сурвалжлагдаж бсан хүнд бүх мөгөө өгчихсөн бна гд боддоо бгол дүүргийн 4р хорооны засаг дарга дашдулам гдг авгай луйвар хийдэг дүүтэйгээ нийлээд шинэ нисэх буудлын, хөшөгтийн хөндийд хороолол хямд барина гж итгүүлж нийтдээ 100 гаран иргэнээс хэдэн зуун сая тагрөг луйвардчихаад 3н жил гаран болчихоод нэг ш байшин бариагүй хундаам ч цутгаагүй өнөөдрийг хүрчихээд өдөр бүр хохирогчид очоод хохирол барагдуул гж хэлэ

Avatar

Зочин 2021-10-04 103.26.194.120

Харин тиймээ АС АРВАЙ гж ямарч компани алга бна гн шүү хөшигтийн хөндийд РАДУГА гж хороолол барина гж иргэдийг луйвардаад одоо иргэд нь энэ бүтэхгүй юм бна мөнгөө авий гэхээр хоосон хүний 2 чихийг авахгүй юм бол надаас юу авдийн гж хэлээд их олон хүнийг хохироож бгаа шдэ шүүхээр явхаар мөд шийдэж өгөхгүй их чирэгдэлтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж