Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна | News.MN

Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна

Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна

Цөлжилт гэх хорт хавдар эцсийн шатандаа ороход ойрхон байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа зарлажээ. Олон нийтийн сүлжээнд бүтнэ бүтэхгүй, болно болохгүй гэсэн талцал хэрүүл ид өрнөж байна. Уг нь хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг.

Мод тарих нь зөвхөн монголчуудын асуудал биш болсон. Хаврын хавар Монголын тал нутгаас эхтэй шар шороон түйрэн Зүүн Азийн орнуудад “тийрэн” болоод удаж байна. Манай орны тал нутагт дэгдсэн түйрэн Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойгоор дамжин, Япон цаашлаадНомхойн далайг гатлан Канад, Хойд Америкт хүрдэг. Тэдгээр улсын толгойны өвчин Монголын шар шороон шуурга болоод байгаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэх Зүүн хойд Азийн сүлжээг Монгол, Хятад, БНСУ хамтран санаачилсан бөгөөд сүүлд ОХУ нэгдсэн аж.

Бүс нутгийн хэмжээний санал санаачилга, механизм, хөрөнгө санхүүжилтийг ашиглах нь чухал. Тэр утгаараа НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа зарласан У.Хүрэлсүхийн мэдэгдэл цагаа олсон улс төрийн нүүдэл байв. Хөрөнгө мөнгө, хүч техникээ бодсон ч монголчууд дангаараа шар шороон шуургатай тэмцэж дийлэхгүй. Тэрбум мод тарих мөнгийг, техник, технологийг Монголын шороон шуурганаас "айдаг" улсуудаад авчихвал асуудлаа шийдчихэж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Монголын түйрэнтэй тэмцэх нь ганцхан монголчуудын биш Зүүн Азийн орнуудын асуудал гэсэн үг. “Мод тарих ажил зөвхөн монголчуудын асуудал биш. Хөрш зэргэлдээ орнууд, тэдгээрийн нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас дэлхий нийтийн асуудал” болсныг Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү хэлээд, тэрбум мод тарих бол бүтэшгүй зүйл биш болохыг онцолжээ. Мэдээж, тэрбум модыг тарих амархан байж болох ч гол зүйл нь ургуулах. Монголчууд өнгөрсөн хугацаанд өч төчнөөн мод тарьсан. Гэвч арчилж, ургуулдаг нь цөөхөн. Тэгэхээр тэрбум модыг шоу биш, жинхэнэ ажил хэрэг болгож чадвал экологи, эдийн засгийн ач холбогдлыг нь ярих юм биш. Тэр тусмаа Монгол орны хувьд цөлжилт агаарын бохирдлоос том асуудал тарьж мэдэхээр болсон. Товчхондоо, байгаль экологийн хувьд цөлжилт хорт хавдар болоод удаж байгаа, хэзээ мөдгүй эцсийн шатандаа ороход ойрхон байна.

НҮБ-ын судалгаанд Монгол Улсын бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Үүний 76 хувь нь алт хэзээний “өвчилсөн”, энэ эрчээрээ явбал 2080 он гэхэд 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгуудаас бусад Монгол орны бүх газар нутаг цөлжинө гэсэн тооцоолол хийсэн байна.  Улс орны хувьд энэ нь хамгийн муу мэдээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн хуралдах ёстой үндэсний аюулгүй байдлын асуудал яг мөн.

Эрдэмтдийн судалгаанаас харахад таримал ой, мод нь өсөлтийн эхний 20 жилдээ  4.5-40 гаруй тонн нүүрс хүчлийн хийг шингээдэг гэсэн тооцоо бий. Иймээс ой модоо хамгаалж, ойг хомсдол, доройтолд хүргэж буй хүчин зүйлүүдтэй тэмцэх замаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийх зайлшгүй шаардлагатай болсон. Гэхдээ МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү ярилцлагадаа “Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай. Тухайн бүс нутгаас түүж бэлтгэсэн үр, үржлийн эрхтэний материалаар тухайн бүс нутагт нь тарьж суулгахыг хэлж байна гэсэн үг. Хэнтийд ургуулж бойжуулсан мод, сөөгийг Баян-Өлгийд тарьж болохгүй”-г анхааруулжээ. Уулын модноос дуртайгаа “суга” татаж авчраад, хаа таарсан газраа тарьж болохгүйг хэлж.

Монгол Улс өнгөрсөн онд 67.1 сая толгой мал тоолуулсан.

  • 4.1 сая адуу,
  • 4.7 сая үхэр,
  • 472.9 мянган тэмээ,
  • 30.0 сая хонь,
  • 27.7 сая ямаа.

Малын тоо толгой тэр тусмаа ямаа жилээс жилд өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч, цөлжилтөд нөлөөлөх бас нэгэн том шалтгаан болсон. Ноолуурын үнэ өсч, төр засаг ч бодлогоор “ямаа”-г цалинжуулсны сөрөг үр дагавар нь цөлжилт болчхоод байна.

Ямаа нь өвс ногоог үндэстэй нь хамт иддэгээрээ үлий цагаан оготноос дутахгүй бэлчээр сүйтгэдэг. Дээр нь Монголын өмнөд хэсэгт байдаг говь цөлийн бүс улам тэлэх болсон. Цөлжилтийг бууруулах хамгийн чухал арга нь мод тарих. Нөгөөтэйгүүр ямаанд “цалин, цавга” олгодгоо болих ёстой. Цаашлаад элс, хайрганы олборлолт, уул уурхайн ашиглалт, ойн түймэр, мод хулгай гээд цөлжилтөд нөлөөлдөг хүчин зүйлс их.

1996 онд Монгол Улсын Засгийн газар цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг зарласан бий. 2010 онд мөн үндэсний мод тарих өдрийг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш одоогоор 16 сая гаруй мод, бут сөөг тарьж тарьжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 27-нд БНСУ-ын Ойн агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам цөлжилт, элс, шороон шуургатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах байгуулсан. Албан мэдээнд “Хоёр орон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон” тухай дурдаж.

БНСУ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын ой мод тарих хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, 2007-2017 онд 3000 га талбайг ойжуулахад тусласан байна.

Монголд нүүрлэж буй цөлжилт зөвхөн Монголын асуудал биш учраас Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачлагыг Зүүн Азийн орнууд дуртайяа дэмжих бололтой. Тэгээд ч  тэрбум модыг хүрз бариад тарих юм шиг л монголчууд сэтгээд, хэрэлдээд байх юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yat 2021-10-04 216.38.195.77

OB ?!

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.127

Хүрэлсүх МАГ өөрөө наад модоо тарь ард түмэн туйлдаж байна чадал алга муу дарангуйлагч лалараа

Avatar

Зочин 2021-10-04 216.38.195.77

yxsenii chini,demii olon ULS,juulchin,
gadaadad uchgyi xyn bnyy.bnaa.
tsabchaad ugu.

Avatar

Irgen 2021-10-04 64.119.16.249

Khurelsukh muu nowshoooo daranguilalaaaaa zogsoooo!!!!!!!!!! Face bhgui ued Mongolhuug bariwchilsan bna!!!! Zasag tord bga nowshnuuud Odoo zailtsgaaaa ugui bol tsusaaa asgrtal Ta nowshnuustai alaltsaaaad Uhii!!!!!!!!

Avatar

ter bym MOD xudulguun negdgyi,byrxegdyylj-GARIIN YSEG GEREE KONTRAKTAArs 2021-10-04 216.38.195.77

SAYA JUULCHIN,+GADNII ZOBLOND XARUULLAA.ASEM GEJS, XYA GUILAGCHIN,YXLIINXACAAR XARAJ.

GADAAD TSARITAI GALZUUD,BIZNESE OPUULJ UDURJIN ,KARMAITX GEED NYDCHIX YUM,GITL ER,BUXNVALD BOLGOOD BNAA.DIILDGYI BN,ZASGLRZCTAN,,XIIDG,MEDR,XULGLD,CALZUU UBCHIN,ALU,ZAILUL.

Avatar

NAMOB 2021-10-04 216.38.195.77

neg ereer uduuj,bainga,sticker,cadaa,xurshilj,tyi,CHUTGUR.

Avatar

Зочин 2021-10-04 51.161.43.235

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Bat 2021-10-04 202.126.89.194

Цөлжилт бол модгүйгээс бий болоогүй болов уу. Тэрбум мод гэдэг шоуг юу гэж харж байга вэ гэхээр ковид болон эдийн засаг байдалмуудаж ард түмний дүргүйцэл оволзоод ирэхээр хүмүүсийн санаа сэтгэл, анхааарлыг өөр тийш сарниулах бүтэшгүй мөөрөдөл бий болгож авилгын мөнгөө угаах болон цэвэр үзэл сурталын арга хэмжээ болов уу. Цөлжилт бол зөвхөн мод тариад алга болохгүй дэлхийн цаг уур экологийн өөрчлөлтийн үр дагавар болов уу. Үүний хамгийн тод жишээ бол ойрын жилүүдэд хойт хөршийн сибирын ой шаталт

Avatar

Нэргүй 2021-10-04 59.153.115.208

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих төлөвлөгөө бол хэн хүний аманд багтаад байх асуудал бус том хүний том зорилт, эх оронч хүнээс л гарах том сэтгэлгээ, эх оронч хүний том зорилт мөн?! Хотлоороо дэмжиж хүн бүр гар хумьхилгүй оролцвол зохих агуу ажил юмаа?! Бүгдээрээ хичээцгээе?! Хэмээн Уриалмаар байна?! Амжилт хүсье!’

Avatar

Зочин 2021-10-04 59.153.115.208

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих төлөвлөгөө бол хэн хүний аманд багтаад байх асуудал бус том хүний том зорилт, эх оронч хүнээс л гарах том сэтгэлгээ, эх оронч хүний том зорилт мөн?! Хотлоороо дэмжиж хүн бүр гар хумьхилгүй оролцвол зохих агуу ажил юмаа?! Бүгдээрээ хичээцгээе?! Хэмээн Уриалмаар байна?! Амжилт хүсье!’

Avatar

Иргэн 2021-10-04 59.153.115.208

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих төлөвлөгөө бол хэн хүний аманд багтаад байх асуудал бус том хүний том зорилт, эх оронч хүнээс л гарах том сэтгэлгээ, эх оронч хүний том зорилт мөн?! Хотлоороо дэмжиж хүн бүр гар хумьхилгүй оролцвол зохих агуу ажил юмаа?! Бүгдээрээ хичээцгээе?! Хэмээн Уриалмаар байна?! Амжилт хүсье!’

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.64

Мод яахав ээ, бүгд тарьцгаая. Болно. Харин одоо ковидоо нэг учрыг нь олох хэрэгтэй байна. Өвчлөл гаарлаа, нас баралт гаарлаа, онцгой арга хэмжээ хэрэгтэй боллоо.

Avatar

H 2021-10-04 67.161.146.209

Estoi omnoos n nuur ulaoh yumaa 😅😅😅😅

Avatar

Зочин 2021-10-04 202.126.94.99

Уул уурхайгаа цэгцэл, малын тоогоо багасга, иргэдийн боловсрол анхаар!!! Наад шоугаа боль, инээдтэй байна!

Avatar

Зочин 2021-10-04 192.82.69.189

Ши даргынхаа өмнөөс яриад байгаа юм уу?

Avatar

Чиний Чинбүрэн 2021-10-04 66.181.160.108

хавдар ийм үедээ эмчлэгддэгүй юм даа Т 1 Ф минь

Avatar

Ж 2021-10-04 66.181.160.108

Монгол улсад Т 1 Ф-ийн МАН гэдэг хорт хавдар байна.

Avatar

Б 2021-10-04 66.181.160.108

Т 1 Ф

Avatar

Зочин 2021-10-04 202.21.108.26

Сая оччоод Гутеррешийг Коф Аннан гуай гэж дуудсаар байгаал ирсэн байхад даа.

Avatar

иргэн 2021-10-04 62.55.205.86

Малаа багасга, малчдын амьдралд орвонгоор нь өөрчлөлт хийж, байгалаас хараат бус бие даан амьдрах чадварт сурга. Тариа, тэжээлээ тэнгэр харж биш, өөрсдөө тарьж ургуулдаг болго. Тэгвэл ч цөлжилт багасна доо.

Avatar

Монгол 2021-10-04 67.81.184.102

Модноос түрүүлээд…3 сая хүн чинь үхсээр …дуусах вий гэж айж б.гаа шүү

Avatar

Zochin 2021-10-04 202.126.89.68

Оор ажилгуй юу

Avatar

Зочин 2021-10-04 103.229.122.15

2007-2013 онд ЕРӨНХИЙЛӨГЧ Элбэгдорж үндэсний мод тарих хөдөлгөөний бий болгосон доо.КОВИДОО багасгачихаад Э/З аа сэргээчихээд модоо тарьвал яасан юм бэ.Тэгээд энэ асуудал ковидоос илүү ҮАБЗ өөр хэлэлцдэг асуудал мөн үү.Зарим нь дагаж дарвиад ,зугуйдал явагдаж байна даа

Avatar

Зочин 2021-10-04 66.181.189.45

Ерөнхийлөгчийн эх оронч санаачилгыг ард түмэн бүрэн эмжиж байгааг харж байна. Монголд дээрэмчид нам байгуулан ард нь нуугдаж улстөр хийдэг цорын ганц улс болсон нь гутамшиг юм

Avatar

Б 2021-10-04 66.181.160.108

Т 1 Ф -ийн Т 1 П

Avatar

Зочин 2021-10-04 107.127.39.34

Дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлж байгаа Хятад Америк гэсэн их гүрнүүд том том унгас алдаагүй байхад бид нар түрүүлж орилдог нь илүү зан л даа….

Avatar

Зочин 2021-10-04 107.127.39.34

Монгол улсад том жижиг ТҮШМЭЛҮҮДИЙН ХЭЭЛ ХАХУУЛЬ ХАХУУЛЬ,АВИЛГАЛ….ТӨСВИЙН ХУЛГАЙ ДЭЭРЭМ….ТЕНДЕРИЙН ЦАВЧАА….УЛС ТӨРЧДИЙН ХУУЛЬ БУС ДУР ЗОРГООРОО ААШ АВИР л жинхэнээсээ ХОРТ ХАВДАР болчихоод байна даа

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.161

Фүүк Фитиша

Avatar

Зочин 2021-10-04 202.131.225.197

Манай хүн НҮБ-д очоод юу гэж том ш*** вэ гэж бодоод 1 сая бод гэх гэж байгаад хэл хальтраад аймар том тоо хэлчихсэн. Одоо бандан тас тэгээд гүрийх л байхдаа. Баахан үрсэлгээ аваад хэдэн газар хатгаж ажил болоод нөгөө хэд нь усалгаа арчилгаа байхгүй үхэх байхаадаа.

Avatar

Зочин 2021-10-04 64.119.27.81

Ичсэн хүн хүн алнаа гэдэг бсан бол одоо үед суганы үсээ алдаг болж😂😂😂

Avatar

1 - dont toch me,byy opold, nelzya menyati opug. 2021-10-04 216.200.84.187

– munuu yumuug xen opoldob,tugs.

Avatar

Жирийн иргэн 2021-10-04 202.131.226.86

Малын үүлдэр, тоо толгой чанарт төрөөс бодлогоор хандаж ирээгүйн балгаар цөлжилт хурдацтай явж байна. Ноолуурт нь болж ямааг хэт их өсгөсөн төв, баруун, говийн аймгуудын малаас авах татварыг нэмэгдүүлж, ойн зурвас байгуулах урмашуулалт аян зохион байгуулж болох юм.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.81.19

Мод тарих зөв, тарихыг уриалах бүүр ч зөв. Цөлжилт бидний хувьд харанга уу гэвэл яах аргагүй мөн. Гэхдээ өнөөдрийн хувьд ковидын нөхцөл байдал бүрэн хяналтаас гарч, өдөрт илрэх шинэ кэйсийн тоо, нас барагчдын тоо бүүр утгаа аллахад тун ч ойрхон байна. Хэрэв энэ байдлаараа үргэлжилвэл халдварлах нь зөвхөн цаг хугацааны асуудал болчихлоо. Ковид гээд мод тарихыг эсэргүүцэж боломгүй. Гэхдээ Төрийн тэргүүн маань хүн ардынхаа эрүүл мэндэд л илүү түлхүү анхаарч, сэтгэл оюунаа чилээхийг танаас хүсье

Avatar

ХУУЛЬЧ 2021-10-04 192.82.64.190

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД ЦӨЛЖИЛТ ХОРТ ХАВДАР МӨН ,,,,,,ТЭР ХОРТ ХАВДАР МОНГОЛЧУУДЫГ УСГЙ БОЛГОЖ ,ЗҮҮН ХОЙД АЗИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЦӨЛЖИЛТӨД ӨРТӨХ БОЛОХООР ДЭЛХИЙД АНХААРУУЛАХ НЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХЙЛӨГЧИЙН ҮҮРЭГ ШҮҮ ,,,ТЭР ҮҮРГЭЭ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ӨМНӨӨС Х,ХҮРЭЛСҮХ ГҮЙЦЭТГЭЖ ГЭЖ ОЙЛГОВ ,,,ХОЙШИД ЮУ БОЛОХ НЬ ДАН ГАНЦ БИДНЭЭС БИШ ЗҮҮН ХОЙД АЗИЙН УЛС ОРНООС ШАЛТГААЛНА ДАА

Avatar

Зочин 2021-10-04 37.120.217.118

ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ СОЛОНГОС ЭНЭ2ЫН ХООРОНД ЯВАХАД 1000 ДОЛЛАР НЭХДЭГ ПСДАНАР!!! 200 ДОЛЛАРААР ОЛОН АВИА КОМПАНИ ЯВЯА ГЭЭД БХАД ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ БОЛДОГГҮЙ ГЭНЭ. ЭНЭ МЭТ БУСАД УЛСРУУ 5 ДАХИН ХЯМД ЯВАХЫГ ХААЖ БООЖ БН. ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСААР ТЭЖЭЭЛГЭЖ ИРГЭДЭЭР ХҮЧЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ АВХУУЛДАГ ЛАЛРЫН Г

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж