Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав | News.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав

Covid-19-ийн цар тахал дэлхийд гараад хоёр жил, Монголд бүртгэгдээд жил гаруй хугацааг бид үдэж байна. Өнөөдөр ч халдварын тоо, нас баралт буурахгүй, дэлхийн улс орнууд вакцинжуулалт, амны хаалтад найдаж Сovid-19-тэйгөө зэрэгцэн амьдарч эхэллээ.

Гэхдээ дэлхийн улс орнууд дархлаажуулалт, амны хаалтад найдахаас илүү судалгаа, шинжлэх ухаанд үндэслэнэ шийдвэрүүдийг гаргаж байна. Олон улсын түвшинд хийгдэж буй судалгаа, улс орнуудын халдварын тархалтын явцын талаар цаг алдалгүй судалгаа, мэдээллүүдийг хийж түүн дээрээ түшиглэсэн шийдвэрүүд гаргаж байна.

Монгол Улсын хувьд Сovid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Эрдэмтдийн зөвлөл байгуулж, түүнд түшиглэн хөл хорио тогтоох, хязгаарлалт тогтоох шийдвэрүүдийг гаргаж байна.

Эрдэмтдийн зөвлөл нь иргэдээсээ илүү гарч чадахгүй байгааг ч иргэд шүүмжилсээр ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) Covid-19 бүртгэгдсэн цагаас эхлэн өвчтөнтэйгөө тэмцсээр өдийг хүрэв.

Сүүлдээ ХӨСҮТ нь ачааллаа дийлэхгүй нөхцөлд ч хүрээд буй. Мэдээж ХӨСҮТ халдварын тархалтыг бууруулах, эмчлэх, шинжилгээ авахад бүх хүчээ дайчлах ёстой ч үүнтэй зэрэгцэн судалгаа, шинжилгээг тогтмол хийх учиртай. Гэхдээ өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс олон нийтэд танилцуулсан бодитой судалгаа, мэдээлэл огт алга. Магадгүй дарга нартаа танилцуулдаг байж болох.

Халдвар гарч эхэлснээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрч, үүнээс хойш бид олон сайд, ХӨСҮТ-ийн дарга нар солигдохыг харснаас халдварын тархалт нь ийм зүй тогтолтой, өвчлөл нь ийм байгаа, вакцин хийлгэсэн хүнд Covid-19 ингэж нөлөөлж байна, вакцины үр дүн ийм байна, маск зүүснээр иргэдээ ингэж хамгаалж байна зэргийг судалж байгаа юу, С.Энхболд сайд аа.

Хэрэв ийм судалгаа байгаа бол яг одоо иргэддээ танилцуулж, цаашид хэрхэх талаар шинжлэх ухаанч тайлбар өгнө үү, сайд аа!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад датад суурилсан мэдээлэл нь Эрүүл мэндийн яамны тоотой зөрж байгаа шалтгаан нь юу байгаа, нас баралтын үндсэн шалтгаанууд юу байна. Халдвар насны ангилал, хүйс, хүн амын амжиргааны түвшин зэрэг бодит зүйлс дээр хэрхэн тулгуурласан судалгаа танилцуулах цаг хэдийнэ болжээ.

Хүссэн хүсээгүй бид цаашид covid-19-тэй зэрэгцэн амьдрах шаардлага үүсч байна. Цаашид covid-19-ийн дархлаажуулалтыг жил бүр хийх үү, халдвар хэрхэн мутацилагдаж, өөрчлөгдөх боломжтой, монголчуудад зориулсан стратеги, төлөвлөгөө юу хэрэгтэй байна вэ. Энэ бүх асуултад маш бодитой, үнэн тоот ой, баримттай судалгаа л хэрэгтэй байна, С.Энхболд сайд аа.

Өдөр бүр танилцуулдаг 11.00 цагийн мэдээлэл тань халдвар, үхлийн тоогоо мэдээллэхээс хэтэрхээ больж, үнэ цэнээ алдаж байгааг амтай бүхэн ярьж, хэлж байна.

Одоо бид Covid-19-ийн цар тахалтай холбоотой бодитой судалгаа, түүнд түшиглэсэн төлөвлөгөөг боловсруулахгүй бол цаашид хэдэн ч цар тахал, халдвар биднийг хүлээж байгааг таашгүй байгааг сануулъя.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-10-04 77.68.40.191

Энэ нөхөр бол сайн муу яаж ч ажиллаад нэмэргүй ээ. Учир нь Ерөнхий сайд нь энэ хүнээ сугалахыг хүсэхгүй байгаа. Тэр эрдэмтдийн зөвлөл нь сайн ажиллана уу, муу ажиллана уу, судалгаа байна уу үгүй юу энэ бүхэн огт хамаагүй. Энэ хүн одоо байгаагаасаа илүү муу харагдахгүйн тулд олны нүдэнд бага өртөж, ковидын тоогоо хянахыг л сайн хийж байгаа. Тоо хэд байх нь хамаагүй, яаж тоолсноороо л тоологдоно. Эдгээр нөхдийн яриад байгаагаас харахад өвдөөд, үхээд байгаа нь ард түмний өөрсдийнх нь буруу

Avatar

Зочин 2021-10-04 64.119.21.3

ОУ-ын байгууллагад өгч бгаа тоо ЭМЯ -ны тоо 2 зөрөх юм?!!!!! хэдэн хүнээс тест авсанаа ер хэлэхгүй болохоор хэдэн хүн тутамд илэрч бгаа статистик тоо гарахгүй бна, та асууж өгөөч !!!!

Avatar

УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД 🙏🙏🙏 2021-10-04 202.126.88.200

ХҮМҮҮНИЙ БУЮУ АРД ИРГЭДИЙН БУРУУ, МУУ ҮЙЛИЙН ҮРЭЭР МУУ, БУРУУ, ГАЙ ЗОВЛОН БҮХЭН ГАЗАРСАЙГҮЙ ДЭЛГЭРСЭН, ТӨР ЗАСАГ НЬ ДЭЭД , ДУНД, ДООД ТҮВШИНДЭЭ БҮРЭН САМУУРСАН ЦӨВҮҮН ЦАГ ХУГАЦАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХАД АРД ИРГЭД, ТӨР ЗАСАГ НЬ ӨӨРСДИЙГӨӨ ХЭД НАСЛАХАА Ч МЭДЭХГҮЙ, ХЭЗЭЭ ҮХЭХЭЭЭ Ч МЭДЭХГҮЙ МӨРТӨӨ ГАГЦХҮҮ ЭД АГУУРС, МӨНГӨ САНХҮҮ, АЖИЛ БИЗНЭСИЙН ТӨЛӨӨ Л ЭЦЭЖ УНАТЛАА ШУНАН ТЭМҮҮЛСЭЭР ……яана вэ ……Ухааараасай

Avatar

Зочин тэтгэвэр 2021-10-04 192.82.75.146

Юу гэж хэлмээр юм мэдэхгүй байна. Одоогийн байдлаар Ковид -19 монгол улсыг бүрэн хэмжээнд эзлэж, ямар ч хяналтгүй болоод байгааг л мэдэрч байна. Төр засаг өвчлөлт, эмчилгээ, оншилогоо, цагийн байдлыг маш сайн мэдэрч ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь зохион байгуулалт, дэг журам, эмчилгээний явцад анхааралтавьж,ажилламаар байна. Их хүнд үе болж байна гэдгийг л ойлгомоор байна даа. УОК ажиллавал ажилласан шиг ажилламаар. Эсвэл гүйх нохойд бүү саад бол гэдгийг санаж ажиллах нь ч зүгээр

Avatar

Иргэн 2021-10-04 202.126.89.152

Эмсайд яавал өвчлөл үхэл 2багасгах талаар нарийн судалгааг хийж эрдэмтэдтэй зөвлөлдөх хэрэгтэй бна.хүн ам цөөн үхэл бараг дэлхийд эхэнд явж бна гэж ярих юм.олон эмч эшажилтантай холбогдож зөвөлгөө удирдамж авмаар юм.вакцин хийсэн хүмүүс яагаад 2 3 төг дээрээ аваад бгааг ялгах хэрэгтэй бна ш тэ.аьь вакцин монгол хүнд тохирч өвчлөл багасгах вэ?хүндлэлийг яаж багасах зэрэгт анхаарлаа хандуулаад?ор дэлгэ гэж шахаж шаардана уу гэхээс цаана ажиллаж бгаа эмч сувилагч жолооч нараа бодсон заалт алга

Avatar

Зочин 2021-10-04 66.181.164.175

160 мянгаар эмчилнэ гэдэг хаанаас гарсан үнэ вэ дутвал яах вэ 160 мянгад хүрээгүй бол яах вэ Энэ эмийн багц хүн бүрт таарах уу олон асуулт байна Манай ЭМЯ шиг 160 багц гаргадаг улс орон хаана байна вэ

Avatar

Зочин 2021-10-04 203.98.77.101

ЭРДЭМТЭДИЙН ЗӨВЛӨЛ ГЭЖ ХЭДЭН ЦААС ШАГАЙСАН НӨХДҮҮДИЙН ОНОЛЫН МЭДЛЭГЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙНА. ОДОО ЯГ АЖЛАА ХИЙЖ БУЙ ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДСЭН ЗӨВЛӨЛ, ИРГЭД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨЛ НЬ ЭНЭ ЭМЧИЛГЭЭ НЬ ҮР ДҮНТЭЙ ЮУ, ЮУГ ЭМЧИЛГЭЭНД АНХААРАХ ВЭ, ТЭР ТАЛААР ЯМАР Ч ҮГ ҮСЭГ АЛГА. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨР БОЛСОН БОЛООГҮЙ 160,000₮ ГЭЭД АРБИДОЛ ВИТАМИН С, Д ТӨДИЙГӨӨС ХЭТРЭХГҮЙ ЮМ ӨГЧИХӨӨД ЭМЧИЛЛЭЭ ГЭЭД БАЙГАА НЬ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТТАЙ НИЙЦЭХ ҮҮ

Avatar

Зочин 2021-10-04 66.181.191.84

Энэ чадахгүй ээ эрсдэлийн мэдээллийн солилцоо үнэн бодит байдалд тулгуурлах бүх талын оролцоог тэгш шаардаж байдаг. Эд нарын мэдээ нуусан дарсан будилсан хаанаас хэнээс авсан нь тодорхойгүй, хэнд зориулагдсан нь ойлгомжгүй байдаг. Нас барсан хүний тоог маш ихээр дарж байгаа өвдсөн хүний тоо бодит бус дандаа худлаа ярьдаг. Иргэд оролцохгүй энэ өвчний ард гарахгүй энийг л хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь мөнгө завших, мэдлэггүй байх гэсэн хоёр шалтгаантай….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж