Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хаяглав

Covid-19-ийн цар тахал дэлхийд гараад хоёр жил, Монголд бүртгэгдээд жил гаруй хугацааг бид үдэж байна. Өнөөдөр ч халдварын тоо, нас баралт буурахгүй, дэлхийн улс орнууд вакцинжуулалт, амны хаалтад найдаж Сovid-19-тэйгөө зэрэгцэн амьдарч эхэллээ.

Гэхдээ дэлхийн улс орнууд дархлаажуулалт, амны хаалтад найдахаас илүү судалгаа, шинжлэх ухаанд үндэслэнэ шийдвэрүүдийг гаргаж байна. Олон улсын түвшинд хийгдэж буй судалгаа, улс орнуудын халдварын тархалтын явцын талаар цаг алдалгүй судалгаа, мэдээллүүдийг хийж түүн дээрээ түшиглэсэн шийдвэрүүд гаргаж байна.

Монгол Улсын хувьд Сovid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Эрдэмтдийн зөвлөл байгуулж, түүнд түшиглэн хөл хорио тогтоох, хязгаарлалт тогтоох шийдвэрүүдийг гаргаж байна.

Эрдэмтдийн зөвлөл нь иргэдээсээ илүү гарч чадахгүй байгааг ч иргэд шүүмжилсээр ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) Covid-19 бүртгэгдсэн цагаас эхлэн өвчтөнтэйгөө тэмцсээр өдийг хүрэв.

Сүүлдээ ХӨСҮТ нь ачааллаа дийлэхгүй нөхцөлд ч хүрээд буй. Мэдээж ХӨСҮТ халдварын тархалтыг бууруулах, эмчлэх, шинжилгээ авахад бүх хүчээ дайчлах ёстой ч үүнтэй зэрэгцэн судалгаа, шинжилгээг тогтмол хийх учиртай. Гэхдээ өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс олон нийтэд танилцуулсан бодитой судалгаа, мэдээлэл огт алга. Магадгүй дарга нартаа танилцуулдаг байж болох.

Халдвар гарч эхэлснээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрч, үүнээс хойш бид олон сайд, ХӨСҮТ-ийн дарга нар солигдохыг харснаас халдварын тархалт нь ийм зүй тогтолтой, өвчлөл нь ийм байгаа, вакцин хийлгэсэн хүнд Covid-19 ингэж нөлөөлж байна, вакцины үр дүн ийм байна, маск зүүснээр иргэдээ ингэж хамгаалж байна зэргийг судалж байгаа юу, С.Энхболд сайд аа.

Хэрэв ийм судалгаа байгаа бол яг одоо иргэддээ танилцуулж, цаашид хэрхэх талаар шинжлэх ухаанч тайлбар өгнө үү, сайд аа!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад датад суурилсан мэдээлэл нь Эрүүл мэндийн яамны тоотой зөрж байгаа шалтгаан нь юу байгаа, нас баралтын үндсэн шалтгаанууд юу байна. Халдвар насны ангилал, хүйс, хүн амын амжиргааны түвшин зэрэг бодит зүйлс дээр хэрхэн тулгуурласан судалгаа танилцуулах цаг хэдийнэ болжээ.

Хүссэн хүсээгүй бид цаашид covid-19-тэй зэрэгцэн амьдрах шаардлага үүсч байна. Цаашид covid-19-ийн дархлаажуулалтыг жил бүр хийх үү, халдвар хэрхэн мутацилагдаж, өөрчлөгдөх боломжтой, монголчуудад зориулсан стратеги, төлөвлөгөө юу хэрэгтэй байна вэ. Энэ бүх асуултад маш бодитой, үнэн тоот ой, баримттай судалгаа л хэрэгтэй байна, С.Энхболд сайд аа.

Өдөр бүр танилцуулдаг 11.00 цагийн мэдээлэл тань халдвар, үхлийн тоогоо мэдээллэхээс хэтэрхээ больж, үнэ цэнээ алдаж байгааг амтай бүхэн ярьж, хэлж байна.

Одоо бид Covid-19-ийн цар тахалтай холбоотой бодитой судалгаа, түүнд түшиглэсэн төлөвлөгөөг боловсруулахгүй бол цаашид хэдэн ч цар тахал, халдвар биднийг хүлээж байгааг таашгүй байгааг сануулъя.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж