Төрийн банк: Дэлхийн хуримтлалын өдөр-2021 аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Төрийн банк: Дэлхийн хуримтлалын өдөр-2021 аянд нэгдлээ


Энэ сарын 1-нд буюу өнгөрөгч Баасан гаригт Төв аймгийн Зуунмод хотод Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Шпаркассе” банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар нээн эхлүүлсэн байна. 2016 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгож, хуримтлал хэрхэн үүсгэх, түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн.

Монгол Улсын 21 аймагт өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн банкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд нэгдэж хүүхдийн хадгаламж, сурагчийн карт зэрэг бүтээгдэхүүнүүдээ сурталчлан таниулж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, хуримтлал шинээр нээлгэсэн болон хадгамждаа орлого хийсэн хүүхэд бүрт сугалаа явуулж, 10 хүүхдэд сурагчийн карт 30,000 төгрөгийн эрхийн бичиг гардуулж, нэг хүүхдэд хуримтлал үүсгэн, мөнгөн урамшуулал олголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж