Мод тарих компаниудыг татвар болон татварын бус бодлогоор дэмжинэ | News.MN

Мод тарих компаниудыг татвар болон татварын бус бодлогоор дэмжинэ

Мод тарих компаниудыг татвар болон татварын бус бодлогоор дэмжинэ

Мод тарих компаниудыг татвар болон татварын бус бодлогоор дэмжинэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар өнөөдөр (2021.10.04) Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар мэдээлэл хийлээ.


Тэрбум мод тарих Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр бодит оролцоог нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч байна. Тодруулбал,

  • Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах,
  • Ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох ойн агентлагийг сэргээн байгуулах чиглэл өгчээ. 

2022 оны улсын төсвийг өргөн барихдаа Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг мөн тусгасан. Иргэн аж ахуйн нэгжүүдэд татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН:

-Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн. Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг арван жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарсан. Мөн түүнчлэн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 7.9 хувьтай байгаа ч үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтуудыг тодорхойлсон. Нөгөө талаас хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан. Хувийн хэвшлийн томоохон компаниудаас 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих санаачлагууд гаргасан. Тиймээс нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр, хувийн хэвшил, иргэд аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо уялдаа холбоог хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж байна. Тэрбум мод тарих үйл ажиллагааг 2021-2024 он эхлэл үе шат, 2024-2027 он, 2027-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 139.5.218.89

Модыг тарихдаа зөвхөн үржүүлгийн газар бойжуулсан суулгацыг л тарьдаг хатуу журам тогтоох , Одоо монголын газар нутгийн 7,9 %-ийг мод эзэлж байгааг , хэрэв ээ уулын модыг шилжүүлэн суулггах бол модны тоо хорогдож _ 7.5 % нь модон бүрхүүлтэй болно.

Avatar

И.Норовжав 2021-10-04 139.5.218.89

Энэ их том амлалтыг дэлхийн түвшинд зарласан нь маш их хариуцлагатай , иргэн бүрийн хийх ажил мөн . энэ оноос эхлээд уулын модыг хядаад төв сууринд зөөж авч ирээд тариад эхлэх бус , юуны өмнө мод үржүүлгийн цех , газараа байгууллага , аж ахуйн нэгж хороо бүр эхлэх хэрэгтэй . мод тарих газраа хувиарлаж хүлээлгэж өгөх. Энэ нь нэгдүгээр үе шат болох бөгөөд 2022-2024 онд хийх ажил , мөн энэ хугацаанд мод тарих газраа бэлдэх – хөрсөө сэлбэж , сэргээж ,хамгаалах , усалгааны асуудлаа шийдэх

Avatar

зочин 2021-10-04 192.82.92.201

мод үржүүлгийн компани байгуулнаа, ерөөсөө,ккк ,,, сая маск хийдэг компани байгуулаад дуусаж бхад,гэнэт мод гээд гараад ирэх юм, яаавал мэдээлэлтэй ойр байх вэ, Төр засаг маань бултаад байхын,хахахаха

Avatar

зочин 2021-10-04 66.181.181.222

энэ бол коммунистуудын ээлжит тархи угаалт, шинэчилэгдэж хөрөнгөжсөн коммунистуудын татвар төлөгчдийн мөнгө идэх бас нэг арга. дээр нь хятадаас элдэв төрлийн шавьжтай мод оруулж ирж экологийн сүйрэлд хүргэх бас нэг аюул. монголд экологийн аюул нүүрлэх нь коммунистуудад хамаагүй, эх орон сүйрвэл хятадад очоод амьдарчих байх. билчээргүй, малгүй болчихвол хятадуудын эрхэнд амархан орно гэж тооцоо байлгүй. тэрбум мод бол суулгах байх, харин ургах үгүй нь эдэнд хамаагүй байх.

Avatar

өа 2021-10-04 122.201.31.21

Мол тарих ч яахав уул нь зөв. Гэхдээ яагаад хүнээ анхаарах нь асуудал биш юм бол? Үйлдвэрийн парк яагаад байгуулахгүй юм бол? Хүнсний хангамж ногоо махаа эрүүл тарих хангах асуудал биш юм байна тэ? Гайхаад байна аа.

Avatar

hudlaa garuud 2021-10-04 202.21.124.66

terbum mod ni bhgui, busad buh mungu husah muruudul ni bol bielne, 2028 hurtel idesh ni bhdaa

Avatar

Чулуун 2021-10-04 202.126.90.85

За баахан мөнгө угааж завьшах нь дээ

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.154

Гэнэт сэрээд нэг зүйл ярих юм.Гэхдээ дандаа худлаа.

Avatar

Уншигч 2021-10-04 192.82.73.85

Хөшөө барьсагаас мод тарих нь их ухаалаг юм шиг сонсогдоод бас тэгээд унац ихтэй байх л лаа, ургуулна гээгүй тарина гэсэн юм чинь булаад л боллоо, кккк

Avatar

зочин 2021-10-04 203.98.76.176

орон сууцнуудын дэргэдэх моднуудыг тайрч хаяад газрыг ухаад шугам засаж байна гээд оничоод хаячихдаг эргээд мод тарьдаггүй ,хүүхдүүд явах явган хүний зам байхгүй байз юун тэрбум мод бас л талыг нь кармаалах гээд

Avatar

Өөөө 2021-10-04 202.126.90.105

Тарих биш ургуулна гж ярь тэнэг эээ. Монголчуудын тарьсан мод ургадггуйм

Avatar

Ахмад 2021-10-04 202.179.25.172

Уул уурхайн бодлогогүй ,эмх замбараагүй ашиглалтаас үүдэлтэй хөрс шороо,баялгаа цөлмөж, цөлмүүлдэг ажиллагаа нь цөлжилт,шар шорооны дэгдэлт,, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ямар ч хамаагүй бололтой эд нарын ойлголтоор шүү. дээ. "Репультификафия землей" гэж онолын маш чухал ойлголт бдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй салашгүй холбоотой\ билээ.Тэр асуудал огт хөндөгдсөнгүй.Ийм дүр эсгэсэн шийдвэр ухаантай оронцогоор ч яах юм билээ.Өрөвдмөөр .

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.10

МОД ХАЙСАН СҮХ ЦАВЧИХ ГАЗРАА ОЛОХГҮЙ .МОЛИГО ДААСАН МОНГОЛ ХӨГЖИХ ЗАМАА ОЛОХГҮЙ.

Avatar

Зочин 2021-10-04 66.181.189.45

Энэ эсэргүүцэгчид 20 шахам их наядыг алга болгож дампууруулсан биз дээ: Хэзээ эх оронч болчихов. Цөлжилттэй тэмцэж мод тарихад 10 жилд дээрх их луйврын хагастай дүйх мөнгө гаргах хэрэгтэй

Avatar

Ахмад 2021-10-04 202.179.25.172

Ойн агетлагийг байгуулна нь ч гэх шиг утгагүй санал гаргажээ..Юу хэрэггүйв тэр л хэрэггүй.Аппарат нэмэх бус, хүнд суртлаас салах хэрэгтэй. Ерөнхийлөгч хүн ийм өчүүхэн юмаар чиглэл өгсөн зарлиг гаргаж бгаа нь ичгэвтэр. Дэндүү явцуу, ямар ч ойлголт,мэдлэг чадваргүйгээ юм юман дээр л л харуулах юм даа.,

Avatar

Зочин 2021-10-04 124.158.71.117

УСАН ТЭНЭГ ГЭЖ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЭЛЭХ БАЙХДАА. ЭРҮҮЛ БИЕЭД САРУУЛ УХААН ОРШИНО ГЭЖ БАЙХАД ЭНЭ СААЖИЛТАЙ ХАРВСАН ӨВЧИНТЭЙ ХҮНЭЭС ӨӨР ОЛИГТОЙ МОНГОЛ ЭР ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ БОЛСОНЫГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ ДАА. БҮГД МАНСУУРСАН ТАРХИ ТОЛГОЙНЫ ӨВЧТЭЙ БОЛЧИХСОН ЭРЧҮҮД МОНГОЛ УЛСЫГ УДИРДААД БАЙГАА НЬ ХАМГИЙН АЙМАР. ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ МОНГОЛ ЭРЧҮҮД НЬ ЮУ Л ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БОЛ ДООО. ВАМПУРУУД НЬ ДАА ДАРЛУУЛААД ХЧИНЭЭН ЖИЛ ЭРИН ТУУЛЖ БНО ДОО ЭНЭ МОНГОЛ УЛС

Avatar

Зочин 2021-10-04 202.55.188.102

Bas 1 tsavchaa hiih shaltag baina daa

Avatar

Зочин 2021-10-04 103.57.92.160

өвсний үр тарьсан нь дээр дээ

Avatar

Аав, охин 2021-10-04 202.9.46.130

Охин нь: Тооцоо нь амархан шүү дээ, нэг мод тарихад 4300 төгрөг, үүнийгээ нэг тэрбумаар үржүүлээд л 4,3 их наяд, хэхэ, ход ход
Аав нь: аан, тэгвэл мод болгонд 4000, мод болгоноос 300 г өөртөө гэхээр 300 тэрбумыг унагах нээ дээ, золигууд, хн,

Avatar

зочин 2021-10-04 103.212.116.114

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт яриад ,супер том гүрний удирдагч шиг , зүгээр л хөнжилынхөө хэрээр хөлөө жий,ядарсан Монголын арай ядан олж байгаа мөнгийг элссэнд хийсэн ус шиг болгохыг хэн зөвшөөрсөн юм, их хуралаар хэлэлцсэн юм уу? Манайх чин парламентын засаглалтай орон хэвээрээ биз дээ

Avatar

Supercomputer 2021-10-04 202.9.46.130

Ийм их мөнгөний төслийг хэдхэн хоногт тооцоолон боловсруулчихдаг ямар сүпер улсууд вэ, наяд гэдэг тоо наймийн тоо шиг л болчихжээ, Оюу толгойн төслийг эд нараар хийлгэсэн бол хэдхээн хоногт хямдхаан хийчих байсан байна шүү дээ, хэхэ

Avatar

zochin 2021-10-04 66.181.185.58

Тооцоо судалгаа байдаг юм болов уу. Зөвлөхүүд нь хэлж тооцож өгөхөд яадаг юм болдоо. Хоолойнд хутга шиг тулсан өчнөөн олон асуудал, мөнгө хөрөнгө хэрэгтэй байгаа биз дээ.

Avatar

Зочин 2021-10-04 203.91.118.254

лаларуудаад тэр алт ухаж сүйтгэсэн уул уурхайн компанудаас гаргаач онохйон баасууд тэгж чадах уу

Avatar

Badarch taxar 2021-10-04 64.119.24.232

Онгорсөн хугацаанд тарьсан моднууд ихэнхи нь үхчихсэн монголчууд мод тарьж арчилж чаддаггүй хүмүүс илүүдэж бга мөнгөө дахиж дэмий үрэхээс биш хүүк тушаал өгөөд бна

Avatar

Зочин 2021-10-04 192.82.76.84

эрүүл мэндийн тусламж авч чадахгүй нас барж, үр хүүхдийнхээ элгийг харлуулж байхад арга хэмжээ аваачээ! Эрүүл мэндийн салбар үнэхээр дампуурчээ! хайртай хүмүүсээ, эмнэлгийн тусламжгүйгээр алдахын хэцүүг мэдэх үү?

Avatar

Зочин 2021-10-04 59.153.115.80

Цусалж гудрах шинэ арга олохдоо гаргуун юм аа.

Avatar

УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД 🙏🙏🙏 2021-10-04 202.126.88.200

Төр Засаг нь Дээд, Дунд, Доод бүх Шатандаа БҮРЭН САМУУРСАН, Хүмүүсийн Буруу Муу Үйлийн Үрээр Муу Гай Муу Амьтан Муу Зовлон ….гм МУУ, БУРУУ БҮХЭН ДЭЛГЭРСЭН Хүнд Хэцүү Цаг Тохиож Үргэлжилсээр …..Амьтан Хүний Үхэл нэн Олширсоор….Гэтэл Хүмүүн Төрлөхтөн Хэзээ Үхэхээ ч Мэдэхгүй Гагц Мөнгө Санхүү Бизнэс Ажил, Эд Агуурсын л Төлөө Эцэн унатлаа Шунан Тэмүүлсээр….

Avatar

Зочин 2021-10-04 202.131.225.197

Зөвхөн суулгац суулгахад хэрэглэх зардлаа хэлж байна уу? 5, 10 жилийн усалгаа арчилгаа, тэрэнтэй холбоотой тооцоог хэлж байна уу? Хаана тарих хаанаас усаа зөөх, хэдэн хүн ажилллуулах, тэдгээрийн хоол унд, ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх гээд их зүйл байгаа шүү дээ. Тендер дээр нь хэдийг нь шаахаа хүртэл ярьчихаж байялдаа хэдүүлээ ер нь.

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.161

Мөнгө идэх арга нь бүр ил цагаан

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.108

Шинээр тэрбум мод тарина гэхээсээ өмнө самрын экспортыг хориглож одоо байгаа хэдэн (тэрбум хүрэхгүй) хуш модоо хамгаалах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.70.214

СОЛИОРЦОН ПИЗДААНУУД ЮМ А. ЮУГАА ХУЦАААД БАЙДАГ ЮМ БЭЭ. ДОРОМЖЛОХ НЬ ШИВ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.240

Зөв зөв үүнээс ихийг гаргаж тарих хэрэгтэй. Самарт явсан, ан агнасан, хурд хэтрүүлсэн, архи уусан бүх зөрчлийг мод тариулж хаалгаж байвал сайн байна.

Avatar

Зочин 2021-10-04 59.153.115.249

Наадахчин яахвээ. Сайжруулсан шахмал түлш олдохгүй бөөн оочир зодоон мод түлээд байжийн. Гэр хороололын иргэдчин короноогоор биш нүүрсгүй хөлдөж үхлээ хөөе.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.74.112

arai davarch baigaa ym bishuu

Avatar

Зочин 2021-10-04 192.82.69.189

За за. Чанартай сайн вакцин оруулж ирье гэхэд мөнгөгүй л гээд байсан биз дээ?

Avatar

Ой мод хортон шавьжинд идэгдээд дууслаа 2021-10-04 103.212.117.91

Эхлээд байгаа ой модоо эрүүл болгож хортон шавьжнаас хамгаалаач. Яаж ч их мод тариад байгалийн ойг гүйцэхгүй

Avatar

Зочин 2021-10-04 66.181.177.128

Ээ бурхаан! Ядарсан ардууд нь түлэх шахмал түлшгүй сууж байхад. 4.3 их наядаар мод тарина гэнүү? Эмч нар нь ядраад цалингаа голоод зугтааж бахад 4.3 их наядаар мод тарина гэнүү? Төгрөг цаас болоод ард иргэдийн цалин тэтгэвэр хүрэхгүй байхад 4.3 их наядаар мод тарина гэнүү? Галзуурсан байхаа МАН!

Avatar

ИРГЭН 2021-10-04 59.153.85.210

мод үржүүлэх газар одоо сайн олгоосой. мод үржүүлэх газар авы гэхээр өгдөггүй юм байна лээ шүү.

Avatar

Зочин 2021-10-04 64.119.27.25

ЭЦСИЙН ЗОРИЛГО НЬ МӨНГӨ ИДЭХ

Avatar

Зочин 2021-10-04 59.153.85.210

40 жил яармагийн зам дагуу мод тариад ургуулж чадаагүй шүү. сүүлдээ аргаа бараад шууд уулнаас том мод олж ирээд хөшөөшиг залчихсан.

Avatar

Зочин 2021-10-04 64.119.27.81

Мөнгө…..30 онд тоолноо тэр тэрбум модыг нь

Avatar

Зочин 2021-10-04 64.119.23.130

3,4 тэрбумын хэдэн хувийг нь МАНгарууд дараагийн сонгуульд, хэдийг нь хувааж идэх гээд байгаа болдоо

Avatar

сонгогч 2021-10-04 66.181.189.215

Мод хэрэгтэй. Тэрнээс өмнө ард түмэн өвчинд нэрвэгдэж, өлмөн зэлмэн байгааг хараач. Эхлээд хүнээ авраад дараа нь мод тарих асуудлаа ярисан бол баярлах байлаа

Avatar

Зочин 2021-10-04 202.21.108.11

Амьдарчхиймсан писда. Мөнгө хэвлээд нөгөө төгрөг нь улам цаас болоод байх юм

Avatar

Зочин 2021-10-04 66.181.176.182

ЖДҮчин гэгээрчээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж