
Шалгалтын явцад “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл Хаус” ХХК, “Аляска Импекс” ХХК-ны удирдлагууд энэ сарын 2-ны өдөр хамтарсан тушаал гарган гурилын үнэ нэмсэн болохыг тогтоосон гэж тус газрынхан мэдэгдлээ. Тиймээс тус байгууллагуудад тус бүр 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан гэв.
“Өрсөлдөөний тухай” шинэ хуулинд зааснаар хууль бусаар үндэслэлгүй үнэ нэмсэн нь нотлогдсон тохиолдолд өмнөх оны орлогын 0.6 хувиар торгох заалт байдаг ч уг заалт нь энэ оны наймдугаар сарын 8-ны өдөр хүчин төгөлдөр үйлчлэх аж. Тиймээс дээрх байгууллагууд уг заалтын хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө гурилын үнэ нэмэгдсэн тул хуучин заалтын дагуу 250 мянган төгрөгөөр торгосон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариулт өглөө.
Д.Цээпил