Төв аймгийн Зуунмод сумын Цэцээ гүн рүү аравдугаар сарын 2-ны өдрийн 12.30 цагт долоон хүн алхжээ. Улмаар 19:00 цагийн үед буцаж буух үед 33 настай, эрэгтэй Б төөрчээ. Хамт явсан бусад хүмүүс нь иргэн Б-г хайлгахаар мөн өдрийн 23.00 цат Төв аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Алба хаагчид, ар гэрийнхний хамт аравдугаар сарын 2-ны өдрийн 23:17 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд өчигдөр (2021.10.03) 08:30 цагт иргэн Б “Манзуширын хийд’’ рүү өөрөө бууж ирсэн учраас эрлийн ажиллагааг зогсоожээ.
Холбоотой мэдээ