“Дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпийн аварга болно” | News.MN

“Дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпийн аварга болно”

“Дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпийн аварга болно”

“Дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпийн аварга болно”

Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улс анхны медалиа хүртлээ. Тодруулбал, 125 кг-ын жинд “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл Ослогийн “Жордал Амфи” ордонд Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна.

М.Лхагвагэрэл өчигдөр (2021.10.03) шөвгийн наймд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялав.

Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жингийнхээ ах нарынхаа авч чадаагүй медалийг эх орондоо авчирлаа.

“ДЭЛХИЙН МЕДАЛИЙН ТООГОО НЭМЖ, ОЛИМПИЙН АВАРГА БОЛНО”

Дэлхийн аваргын хүрэл медальт М.ЛХАГВАГЭРЭЛ:

-Намайг энэ хүртэл дэмжиж ирсэн хүмүүстээ баярлалаа. Б.Адъяахүү багшдаа баярлалаа. Анх бөхийн замд оруулсан н.Тулгаа багшдаа, шигшээ багийн багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Эх орон, ард түмэндээ баярлалаа. Парисын олимп хүртэл сайн барилдаж, дэлхийн медалийн тоогоо нэмж, олимпын аварга болно.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.БАТТУЛГА:

-Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Үндэсний бөхийн уламжлалтай орон хүнд жинд анх удаа дэлхийн медальтан төрүүлсэндээ баяртай байна. Баг хамт олондоо, чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийн багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Чөлөөт бөх хөгжөөд, 60 жилийн ойн дээр хүнд жингийн анхны медалиа хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ABCD-korea-gaas 2021-10-04 117.111.28.169

Uneheer goe ymaa ene zaluu . Bie byaldariin huvid chuluut buhiin hund jind yg tohirson lags bietei uneheer saihan zaluu ym . Chi chadnaa helsen ug amlasan amlaltandaa zaaval hureerei zorilgotoi zaluu min ! Amjilt husie !

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

========== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

MGL 2021-10-04 192.82.68.116

Сайхан сугалаа байлаа. USA, RUS, AZE 3-ын нэг нь энэ хэсэгт орсон бол хэцүү л байлаа. AUT, KAZ 2–ыг ялсан шүү. Амархан ядарч байна. KAZ зүүн хөлөө огт хамгаалж чадахгүй байхад 1 удаа л орлоо. Ажиллагаа сайжруулах хэрэгтэй. GEO, TUR 2 аргагүй хөгширч байгаа ч одоохондоо ялах болоогүй харагдаж байна. IRI залуу бол 2024 оны гол өрсөлдөгч. За ийм л зүйл амлаад байна шүү. Амжилт. Хичээгээрэй.

Avatar

зочин 2021-10-04 103.229.120.103

Хүрэл медаль авчихсан чинь хөөрөөд хамаагүй том ам гарч байх шиг вэ, олимпын аварга болно гэнэ дээ, хүнд жинд манай махан бөмбөгнүүд олимпын аварга болох ч ёстой хол байлгүй

Avatar

Зочин 2021-10-04 66.181.191.138

Түүхэн амжилт шүү. Хүнд жин бөхийн орны шалгуур.

Avatar

Чулуун 2021-10-04 202.126.90.85

Хол явана даа дүү

Avatar

Зочин 2021-10-04 64.119.29.142

Баянмөнх аварга -100 кг-д медаль авсан болов уу

Avatar

Зочин 2021-10-04 66.181.191.138

Тийм. Энэ чинь хамгийн хүнд жин

Avatar

зочин 2021-10-04 139.5.216.172

Хүнд жинд анх удаагаа медаль хүртлээ гэж дасгалжуулагч нь яриад байгааг ойлгохгүй юм. Чөлөөт бөх Монголд хөгжөөд 60 жил болж байна гээд хэлээд байгаа мөртлөө түүхээ мэддэггүй л хүн шиг байна даа. Чөлөөт бөхийн +100 кг-ийн жин буюу хамгийн хүнд жинд /тухайн үедээ/ Х.Баянмөнх дэлхийн аварга болж байсан бөгөөд бас дэлхийн аваргын мөнгөн медаль авч байсан түүхтэй юм шүү дээ.

Avatar

Кккк 2021-10-04 66.181.183.36

БАЯНМӨНХ ГУАЙ -100 КГ ЖИНД 1971,1974 ОНД МӨНГӨ, 1975 ОНД -100 КГД МИНСКТ БОЛСОН ДЭЛХИЙН АВРАГАД АЛТ АВСАН БДАГ ШҮҮ + 100 д ТОМ ХЭМЭЭХ УЛСЫН ЗААН САНЖАА БАРИЛДДАГ БАЙЛАА

Avatar

ABCD-korea-gaas 2021-10-04 117.111.28.169

Uuruu ehleed tuuhee sain sudal tuuh medegch guai . Aguu Baynaa avarga hamgiin hund jind bus -100 kg-d delhiin avargiin 1 alt hoshoi mungu olimpiin mungun medal hurtsen iim aguu amid domog ymaa ! Harin ene zaluu hamgiin hund jind medal avsnaar tuuhen amjiltiin ezen bolj bichigdej baina . Amjilt husie

Avatar

Irgen 2021-10-04 192.82.77.250

Их спортоор хичээллэж амжилтад хүрч байгаад нь баяр хүргэе

Avatar

ABCD-korea-gaas 2021-10-04 117.111.28.169

Olimpod mongon medaliin toloo barildaad dahiad hurel medaliin toloo barildaad ylagdahadn azaar penaldlaa geed baisan . Uneheer medaliin erembetei hunl ondor davaand garch barilddag bolohoos zugeer negen aztai baagii medal avahn bitgii hel medaliin toloo garch barilddaggui ymaa . Olimpod medaliin toloo barildsan ter setgel zuigee oilgoj chadsan uchiraas ter delhiin medaltan bolloo bie byaldariin huvid yaltach ugui cholootod ondor amjilt gargahaar haragdaad baigaa ym . Amjilt husie ! Olimp

Avatar

Зочин 2021-10-04 103.14.37.6

За за яахав юу ч болсон наашаа хүрээд ир

Avatar

Zochin 2021-10-04 59.153.112.39

Баяр хүргэе улам сайн барилдаарай амжилт5

Avatar

Зочин 2021-10-04 192.82.70.33

Бөхөөс өөр түүхэн биш зүгээр л амжилт гаргах юмсан. Гутлын үдээсээ хийж сурдаг ч юмуу.

Avatar

Зочин 2021-10-04 150.129.142.100

үдээс хийх хэрэгүй Ардкойн аваад архи уугаад ,,,,

Avatar

Зочин 2021-10-04 103.80.210.183

энэ сурвалжлагч нэртэй малуудыг цөөлж цомхотгомоор юм даа. мэдээ гэж гахайн хороо шиг юм байх юм даа.

Avatar

Зочин 2021-10-04 103.26.195.20

Түүхэн амжилт гэх шиг?!

Avatar

Зочин 2021-10-04 202.126.88.131

Түүхэн амжилт бичих юмаа мэддэг болчихоод бичвэл өмхий үнэртэхгүй чамаас

Avatar

иргэн 2021-10-04 202.21.113.146

ирээд уугаад хүн зодов хх

Avatar

Болдоо 2021-10-04 66.181.161.48

Мундаг байна.Медалиа тэврээд сайн яваад ирээрэй.Эх орон чинь хүлээж бна.

Avatar

zochin 2021-10-04 202.126.89.41

Sain bna. Baharhaj bna

Avatar

ААК 2021-10-04 202.131.249.14

БАЯР ХҮРГЭЖ БАЙНА, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2021-10-04 107.117.200.1

Баяр хүргэе.Үндэсний бөхийн махан бөмбөг ,явдаг жо-нуудын хажууд жинхэнэ бөх шүү

Avatar

zochin 2021-10-04 103.111.68.3

Баяр хүргэе. Чөлөөтийн хүнд жин бол үнэхээр хүнд төрөл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж