Долоо хоногийн зурхай /10.04-10.11/

Хуучирсан мэдээ: 2021.10.04-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай /10.04-10.11/

ХОНЬ

Энэ долоо хоногт та асуудлуудыг шийдвэрлэх асар их эрч хүчтэй байх болно. Гэвч эргэн тойрондоо байгаа удаан ажиллагаатай хүмүүст тэвчээргүй хандах хандлагатай байна. Хонины ордныхон өнгөрсөн үеийн хэн нэгэнд анхаарлаа хандуулж магадгүй. Тохиолдлоор тэр хүнтэйгээ холбоо барьж болно. Эсвэл тэд тан руу өөрөө хандах болно. Тиймээс та сэтгэлээ чагнаж, одоо ч гэсэн хайрын гал асч байгаа эсэхийг нягтлаарай. Биенесийн хувьд өөрт тань туслах хэн нэгнийг хөлслөхөд тохиромжтой үе байна.

ҮХЭР

Та урт хугацааны эерэг өөрчлөлт хийхэд анхаарлаа хандуулна. Тухайлбал, өмнө нь хэрэгжүүлж байсан эрүүл зуршлаа сэргээх оролдлого хийж магадгүй. Та фитнесс, эсвэл нүдний йогоор хичээллэж болох юм. Та долоо хоногийн дундуур амрах, эсвэл таныг бухимдуулдаг хүмүүсээс зайлсхийхийг хүсч магадгүй. Бухимдах үедээ арав хүртэл тоолж, амьсгалахаа мартуузай. Ажил хэргийн хувьд хамтран ажиллагсдынхаа туслалцааг авахад сайн мөч. Тэд таны сул талыг нөхөх болно.

ИХЭР

Энэ долоо хоногт эрчим хүчний тэсрэлт таныг хэд хэдэн зүг рүү чиглүүлэх болно. Ихрийн ордныхон ахиц дэвшил гаргахын тулд өөрийн зорилгодоо гол анхаарлаа хандуулаарай. Хайр дурлал таны амьдралд гэнэтийн байдлаар ирэх болно. Тэр нь таны урьд өмнө мэддэг байсан, эсвэл хайртай байсан хүнийг чинь сануулдаг нэгэн байж болно. Хэрэв та хэдийнэ хостой болсон бол энэ нь таныг уруу татах гэсэн амьдралын эргүүлэг байж магадгүй юм. Шөнө орой мөхөөлдөс, пицца зэргийг хэт их идэх аваас зүүд нойр эвгүйтэх гэмтэй байна.

МЭЛХИЙ

Та үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах, илүү өрөөгөө түрээслэх, эсвэл гараждаа жижиг бизнес эхлүүлэх талаар бодож болно. Танд ямар нэгэн төлөвлөгөө байгаа бөгөөд аз таны талд байна. Учир нь төлөвлөснөө хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой мөч байх болно.

Мөн бясалгал хийх талаар бодож үзээрэй. Эцэст нь энэ долоо хоногт та ажил мэргэжил, хувийн харилцаатай холбоотойгоор юу өөрчлөхийг хүсч байгаагаа өөрөөсөө асуугаарай. Өнөөдрийн жижиг өөрчлөлтүүд ирээдүйд тэс өөр амьдрал бий болгож чадна.

АРСЛАН 

Энэ долоо хоногт эерэг энерги нь боломжит харилцаа холбоо тогтооход туслана. Энэ бол гайхалтай нөхөрлөл, эсвэл бүр романтик түншлэл байж магадгүй юм. Хэрэв та амьдралдаа хэн нэгнийг оруулах гэж байгаа бол шинэ хүнтэй холбоо барих нь зүйтэй. Долоо хоногийн дундуур танд илгээж буй тэмдгүүдийг анхаарай. Гэхдээ тэмдгийг буруу уншваас танд таагүй зүйл тохиолдож мэднэ. Боломжтой бол хөрштэйгөө машины зогсоолоос болж маргаан үүсгэхээс зайлсхий.

ОХИН

Дотоод эрчим хүчиндээ анхаарлаа хандуулаарай. Охины ордныхон хэзээ урагшлах боломжтой, хэзээ завсарлага авах ёстойгоо мэддэг. Энэ ордныхон шинэ ажилд орох, эсвэл одоогийн ажилдаа илүү сайн байр суурь эзэлж магадгүй юм. Тиймээс анкетаа цэгцлээд, шинэ ажилд орох өргөдлөө өгөөрэй. Эсвэл өмнө нь авч байгаагүй албан тушаалд өргөдөл гаргаж болно. Аз таны талд байна. Долоо хоногийн дундуур охины ордныхон аливаа маргаан, тэр дундаа хууль эрх зүйтэй холбоотой асуудлаас зайлсхийгээрэй.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийн ордныхон хэт шаргуу ажиллаж байсан байж магадгүй. Гэхдээ энэ долоо хоногт ямар нэгэн хөгжилтэй зүйл хийх хүсэл төрж магадгүй юм. Тиймээс жинлүүрүүд аялалд явах, эсвэл ажлаасаа хэд хоног хөндийрөхөд тохиромжтой мөч байх болно. Бие галбиртаа анхаардаг жинлүүрийн ордныхон хувийн дасгалжуулагч хөлслөх юм уу дасгалын тоног төхөөрөмж захиална.

ХИЛЭНЦ

Хилэнцийнхэн энэ долоо хоногт сүнслэг мэдрэмж өндөр байх болно. Тиймээс алсын харааг эрэлхийлэх, эсвэл нөгөө ертөнцөд одсон ойр дотны нэгнээ дурсахад тохиромжтой мөч. Тиймээс лаа асаагаад, орчлон ертөнцөд өөрийгөө чих тавин сонсож байгааг мэдэгдээрэй. Хүмүүс тантай хамтран ажиллахыг хүсч магадгүй. Гэвч та анхаарал сарниулах зүйлээс хол байхыг хичээгээрэй. Учир нь орчлон ертөнцөөс хүлээн авсан зарим мессэжийг боловсруулахад танд ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байж магадгүй.

НУМЫН ОРД 

Хуучин найз нөхөд буцаж ирэх бөгөөд харилцааны шинэ боломжууд гарч болзошгүй юм. Хамгийн сүүлд уулзсанаас хойш хэдэн жил өнгөрсөн ч саяхан салсан найзууд мэт ярилцах болно. Мөн ямар нэгэн урилга хүлээн авч магадгүй. Ажил дээрээ шинэ программ хангамж, эсвэл зарим төхөөрөмжид сэтгэл дундуур байвал засварчин дуудахад асуудал аяндаа шийдэгдэнэ. Бүх зүйл хэвийн байх ч машиныхаа түлхүүрийг гээх зэргээр бухимдаж магадгүй.

МАТАР

Энэ долоо хоногт та шинэ ажил эхлүүлэх, эсвэл төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол төгс цаг ирсэн байна. Мөн удирдах албан тушаалд томилогдох, эсвэл өөр хэлтэст шилжих хүсэлт гаргахад тохиромжтой мөч. Матар энэ боломжуудыг эерэгээр ашиглаарай. Долоо хоногийн дундуур, та өөрийгөө хэт болгоомжлол дунд амьдарч байгаагаа мэдэрч магадгүй. Гэвч та ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэх мөчид хэн нэгэн эрх мэдэлтэн гарч ирж саад хийдэг. Орчлон ертөнц энэ долоо хоногт таныг төлөвлөгөөндөө үнэхээр тууштай байгаа эсэхийг сорих болно.

ХУМХ

Та өөрийгөө хэн болох, ямар итгэл үнэмшилтэй вэ гэдгээ дахин нэг тунгаах болно. Танд багшлах, эсвэл хэвлэн нийтлэх боломж гарч мэднэ. Энэ нь таны ажилтай холбоотой байж, карьерт тань түлхэц өгөх болно. Мөн та хурал дээр үг хэлэхээр уригдах, эсвэл салбарынхаа мэргэжилтнээр сонгогдож магадгүй. Таны амьдралын нэг хэсэг бол дүрмийг зөрчих, хэм хэмжээг алдагдуулах, тогтсон ойлголтыг эсэргүүцэх явдал байдаг. Та өөр амьдралын хэв маягаар амьдрахыг хүсч байгаагаа эцэг эх, эсвэл гэр бүлийн гишүүддээ хэлж магадгүй юм.

ЗАГАС

Энэ долоо хоногт санхүүгийн эерэг өөрчлөлт гарна. Хэрэв та зээл, эсвэл санхүүжилт хайж байгаа бол тохиромжтой мөч байх болно. Таны сахиусан тэнгэр, хөтөч нар танд туслахаар цугларч байгаа тул та хүслээ шивнээд үзээрэй. Долоо хоногийн дундуур танд тухгүй байх нь машин жолоодох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой зүйл дээр тод илэрнэ. Тиймээс та аль болох машин барихаас зайлсхийж, ойр орчмын зогсоолд тавихыг илүүд үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж