Э.Цэндбаатарын ДРАМА | News.MN

Э.Цэндбаатарын ДРАМА

Э.Цэндбаатарын ДРАМА

Э.Цэндбаатар болон Монголын боксын холбоог тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл сар орчим хугацаанд өрнөж, ойлгомжгүй байдлаар өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд юу болсон бэ?


2021 оны есдүгээр сарын 5-ны өдөр. Монголын боксын холбоо ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, 100 хувийн саналаар шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгов. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон байна.

Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Монголын боксчдод зориулсан ордон барихаа амлав.

Есдүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө. Наран Плазад байрлах "New York Liberty" ресторанд ерөнхийлөгчөө сонгосон боксчид хоорондоо зодолджээ. Тодруулбал, ахмад боксчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар Э.Цэндбаатарыг зодсон аж. Зодуулсан даруйдаа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эрдэнэбатын Цэндбаатарыг энэ хоёр зодчихлоо. Өнөөдөр Монголын боксын гэр бүл гоё байсан шүү” гэж байв.

Есдүгээр сарын 9-ний өдөр. Монголын боксын холбооны албаны хүмүүс дээрх хэрэгтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарласан. Энэ үеэр Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:

-Бид дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Манай удирдах зөвлөл 19 гишүүнтэй.

  1. Серби улсад болох боксын ДАШТ-д оролцох сорилго хийж, удирдамж батлах
  2. Сорилго тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг нэрсийг батлах
  3. Сорилго тэмцээнд шаардагдах төсвийг батлах
  4. Монголын боксын холбооны багш, дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад авах арга хэмжээ, ёс зүйн хариуцлага

Дөрөвдүгээр асуудлын хүрээнд, шигшээ багийн тамирчин МУГТ Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас, мөн боксын холбооны шигшээ багаас хассугай гэжээ.

Гавьяат тамирчин М.Бадар-Ууган:

-Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна. Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Токиогийн олимпын өмнө Монголын үндэсний олимпын хороо сэтгэлзүйч, хоолзүйч, эмнэлзүйчдийг ажиллуулсан. Цаашдаа ажил болгоод явна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ ярья. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй. Би 2007 онд гарны гэмтэлтэй, жаахан эмчлүүлэхэд дараагийн тамирчид маань тэмцээнд орох гээд хүлээж байсан. Спорт ардчилалтай байдаг. Ямар нэгэн тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Ар араасаа дараагийн тамирчдыг нь бэлддэг.

Есдүгээр сарын 12-ны өдөр. Серби улсын Белград хотод болох сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэй ДАШТ-д оролцох сорилго тулаан болсон.

Эх орноо төлөөлөн боксын ДАШТ-д оролцох тамирчид:

  • 48 кг – ОУХМ Г.Ган-Эрдэнэ
  • 51 кг – ОУХМ Х.Энхмандах
  • 54 кг – Э.Баярсайхан
  • 57 кг – Б.Буяндалай
  • 60 кг – О.Тулга
  • 63 кг – Б.Төгөлдөр
  • 67 кг – Б.Чинзориг
  • 71 кг – О.Бямба- Эрдэнэ
  • 75 кг – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ

Э.Цэндбаатарын жинд О.Тулга сонгогдсон юм.

Есдүгээр сарын 12-ны өдөр. Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Юуны өмнө Монголын боксын холбооны шийдвэрт харамсахгүй байна. Тус холбооны шийдвэрээр миний дэлхийн аваргад л оролцох эрхийг хассан болохоос биш бокс тоглох эрхийг хасаагүй. Би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон боксын холбооноосоо уучлалт гуйж байна. Би өөрийнхөө алдаанаас болоод архи ууж, тамирчин хүний хувьд зөрчил гаргасан. Би ч тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцож, дэлхийн аваргад оролцуулахгүй байх шийдвэр гаргах байсан. Хоёрт нь, тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод, дараа нь бид Х.Нямбаатар ерөнхийлөгчтэй хоолонд орсон. Тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл байгаагүй. Зургаан цаг гэж хоолонд ороод, долоон цагт тарсан. Би дээд үеийн ах нартайгаа нийлээд тавуулаа өөр газар очиж, ууж идсэн. Тэгээд л ийм асуудал гараад ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай. Боксын холбооны шийдвэр зөв. Биднийг уулгасан зүйл байхгүй ээ. Намайг зодсон хоёр ахдаа гомдол санал байхгүй ээ. Маргааш нь би цагдаа хүчний байгууллага дээр очоод гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Архинаас л болсон. Тэр архийг уусан нь миний буруу. Би гэмшиж байна. Удахгүй дэлхийн аварга болох гэж байна. Өнөөдөр сорил нь дуусч байна. Шинэ залуу үеийн дүү нар минь гараад ирлээ. Ах нь бэлтгэл хангагч болоод, дүү нартаа туслана. Миний дүү нар дэлхийн аваргаас медаль авна гэдэгт 100 хувь итгэж байна” гэж ярьжээ.

Есдүгээр сарын 13-ны өдөр. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гавьяат тамирчин Э.Цэндбаатарын асуудал дээр тайлбар хийсэн.

Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар:

-Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Боксын холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаад, “Элит” төв дээр 130 хүн ердөө хоол идээд тарсан. Тэр өдөр шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байна лээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиход цаг хэтрүүлж ажилласан, олон хүн архи дарс ууж, хоорондоо зодолдсон гээд цөөнгүй зөрчил илэрсэн. Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Би энэ байгууллагад ороод найм хонож байна. Удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатарт сануулах, анхааруулах арга хэмжээ авсан байна лээ. "Найрамдал" зусланд улсын шигшээгийнхний цугларалтын үеэр шөнө орхиж явсан. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэж, гудамжинд нүцгэлсэн. Өмнө нь "Хандгайт"-ын цугларалтыг таслаж яваад зодуулсан гэх мэт. Бид хамтын шийдвэр гаргасан. Их спортын төрлүүд, шигшээ багууд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, гадаад руу тэмцээн уралдаанд явдаг учир сахилга баттай байх ёстой гэж би удирдах зөвлөлийн гишүүдтэй 100 хувь санал нийлсэн.

Есдүгээр сарын 15-ны өдөр. Э.Цэндбаатар дэлхийн аваргад оролцох хүсэлтээ олимпын хороо болон боксын холбоонд хүргүүлэв.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар:

-Би өнөөдөр Олимпын хороонд албан ёсоор ДАШТ-д оролцох хүсэлтээ өгч байна. Хамгийн эхэнд бодогдож байгаа зүйл гэвэл олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс 60 кг-ын үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр ринг дээр ялагч нь байхыг зорьж, хүсч байна. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явъя” гэв.

Есдүгээр сарын 16-ны өдөр. Монголын боксын холбоо мэдээлэл хийж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг дэлхийн аваргын эрхийн төлөө тулалдах болсныг зарлалаа. Тэрбээр эрхийн төлөө энэ жил 21 нас хүрч буй О.Тулгатай тулалдах болов.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг:

-Нийгэмд давлагаа үүсч, иргэд их хандсан. Э.Цэндбаатарыг тэмцээнд оролцуулж өгөөч гэж 2018 хүний гарын үсэг цугларсан. Бид дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилоор шалгаруулсан. Түүний жинд “Алдар” нийгэмлэгийн О.Тулга ялсан. Ийм нөхцөл байдал үүссэн тул бид хуралдаж, О.Тулга болон гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын хооронд сорил тэмцээн явуулж, ялсан нь дэлхийн аваргад оролцоно. Тулааныг AIBA буюу Олон улсын сонирхогчийн боксын дүрмийн дагуу гурван үе, гурван минутаар явуулна. Таван шүүгчтэй явагдана. Жин 60.00 кг байх ёстой. Нэг грамм ч илүү байх ёсгүй. Тулаан аравдугаар сарын 3-нд Эрдэнэтэд болно. О.Тулга одоо Москвад армийн дэлхийн аваргад оролцож явна. Сая мэдэгдлээ.

Харин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа “Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн н.Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа" гэж хэлээд "Би улам илүү их хичээж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно. Хүндэтгэсэн Э.Цэндбаатар" гэжээ.

Аравдугаар сарын 3-ны өдөр. Э.Цэндбаатар болон О.Тулга нар дэлхийн аваргын эрхийн төлөө сорил тулаан хийх байсан ч Э.Цэндбаатар жиндээ орсонгүй. Ийнхүү О.Тулга 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн Сербийг зорих болов.

Э.Цэндбаатар цахим хуудастаа "Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 197.211.58.65

Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-10-04 103.229.121.62

Одоо болио орхи чиминь ядаргаа зүгээр чадвал чад үгүй бол болих хэрэгтэй Цэндбаатар аа яасан дуусдаггүй хэрүүл вэ.Ер нь сахилаг бат юу юунаас чухал шүүдээ чиний буруу шүү

Avatar

Зочин 2021-10-04 51.15.59.15

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 66.181.185.212

Бадарууган юу мэдэх юм бэ. Худлаа хуцаад… 3 хан сая монгол… Тэгж яривал монголын улс төр Нямбаатараар дутаа юу. Хууль зүйн яам, .. боксын холбоо Нямбаатараар дутаа юу

Avatar

Өвгөн Балдан 2021-10-04 192.82.85.236

Сахилга батгүй, хариуцлагагүй тамирчин байж болохгүй. Цэндбаатар сайн тамирчин байж болно, үгүйсгэхгүй. Харин гэмээ мэдэж уучлалт гуйж байгаа нь сайшаалтай.

Avatar

зочин 2021-10-04 139.5.216.172

Энэ залуу архи болон хар тамхины бүрэн хамааралтай болсон гэдэг нь үнэн болж таарлаа шүү. Одоо Цэндбаатарт итгэх хүн олдохгүй боллоо доо, тйим учраас залуу хүн биеэ бодож, сэтгэцийн эмчилгээ сайн хийлгэ, тэгээд эмчилгээ үр дүнтэй болвол мэргэжлийн бокс руу л орох нь өлзийтэй байх доо.

Avatar

AMJILTAD HUREH ARGUUDAAS 2021-10-04 202.55.188.105

tsendbaatar udaa daraa sahilga batiin aldaa zurchil gargaj hun turulhtnii ami amjiltiig atgaj baidag BURHANII iveel tuslamjiig hurtej chadsangui uur ymar shaltgaanaar sorilgod oroltsoj chadahgui baihav dee tuunii daraa daraagiin temtseen uraldaand ni amjilt husie

Avatar

Зочин 2021-10-04 66.181.161.10

НЯМБААТАР ОДОО НААД БОКСЧИНГОО АРХИНЫ ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЖ ЗАСАЖ АВ, АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛТЭЙ ИРГЭН БОЛГО ЭНЭ БОЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХҮНИЙ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.192

Төлөвшөөгүй энэ залуугийн карьер дуусав аа. Харамсалтай л юм.

Avatar

irgen 2021-10-04 103.229.123.64

Нямбаатарын гарын шүүс мангар бацаан

Avatar

ТАМИРЧИН ДҮҮ НАРТ 2021-10-04 202.179.26.138

ТАМИРЧИН ЗАЛУУС МИНЬ. ОРОС ХЯТАД АМЕРИК СОЛОНГОС ЯПОН ГЕРМАН ФРАНЦАД ДОТООДЫН ӨРСӨЛДӨӨН НЬ … БУРХАН МИНЬ ГЭМЭЭР ШИРҮҮН ДЭЭ НЭГ НЭГНЭЭ ЯАЖ Ч МЭДЭХЭЭР ШИРҮҮН БАЙГАА ШД. ХАРИУГҮЙ ЖААХАН ШҮҮМЖ ИРЭНГҮҮТ Л ЯНЗ БҮР БОЛООД ХЯМАРЧИХЫН. ИЙМХЭН СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ЮМ БОЛ ИХ СПОРТООС ЯВАХ ХЭРЭГТЭЙ Л ГЭСЭН ҮГ

Avatar

Нямбаатар орк зайлсан бай даа 2021-10-04 103.212.117.91

Боксын холбооны Ерөнхийлөгч чинь залуу охинтой байр хөлсөлж ягидаад сошиалаар булай болж, цагдаад шалгуулаад байсан УИХ-н гишүүн Нямбаатар мөн биз дээ. з**х*й нөхөр чинь бас Хууль зүйн сайд юм уу ? Огцор. Эхнэрээ доромжилсон ёс зүйгүй Нямбаатар огцор.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.66.209

Нямбаатараа боксын холбоо чамаар дутахгүй ганц нэг юмнаас дутаж явж байна, яасан албан тушаалд дуртай н**ш вэ

Avatar

Зочин 2021-10-04 43.242.242.189

Архичин, хар тамхичин ийм мал хэзээ ч засрахгүй

Avatar

zochin 2021-10-04 174.88.107.124

XӨӨРXИЙГ ЯАXНАВДЭЭ

Avatar

zochin 2021-10-04 174.88.107.124

АНXНААСАА ЖИНД НЬ ОРУУЛСАН БОЛ ОЛИМПИЙН АВАРГА БОЛОX БАЙСАН XҮҮXЭД ТОМЧУУДИЙН ТОГЛООМ БОЛООД ГАДААД ДОТООДЫНХОНД ЛУЙВАРДУУЛААД ШАXАГДАЖ БАЙГАА НЬ ЮУТАЙ ӨРӨВДӨЛТЭЙ, ӨР ЭМТЭРМЭЭР ЮМ БЭ !!!

Avatar

Зочин 2021-10-04 192.82.77.191

Hen yavah n tiim aimaar chuhal baidag yumuu. Tsaana n mash ih mungunii asuudal baidag yumuu.

Avatar

Боксчид 2021-10-04 202.126.89.204

Тулга ч гэсэн тамирчин хүүхэд, түүнд ямар байгааг бодох хэрэгтэй. Энэ Цэндбаатар ганцаараа боксчин биш. Рингэн дээр хэн ялсан нь явья л гэсэн, дийлэхгүй болхоороо худлаа энтертайнмент шоу хийгээд явхаасаа ичих хэрэгтэй Цэндбаатар. Тулга дүүгээс очиж уучлал гуйгаад амжилт хүсчих чаддаг юм бол.

Avatar

Зочин 2021-10-04 192.82.66.209

Чи битгий х**

Avatar

Зочин 2021-10-04 202.126.89.34

Санал нэг

Avatar

Зочин 2021-10-04 139.5.216.81

Энэ хар тамхичин пацаанаар дутахгүй

Avatar

Мөнхжаргал 2021-10-04 66.181.191.138

Нямбаатар өөрөө мангар бацаан

Avatar

Зочин 2021-10-04 66.181.191.138

Яаж нотлох юм бэ?

Avatar

Зочин 2021-10-04 103.212.116.160

зориуд 1 стакан ус уулгасан байна. Амархан ш дээ… Одоо тулга нь яахыг харах үлдлээ. Хорчин, намчин гэж үүнийг хэлнэ дээ… Бактер үйлчилжээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж