"Халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна" | News.MN

"Халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна"

COVID-19

"Халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна"

Иргэд цар тахлын эсрэг вакцины нэг, хоёр, гурав дахь тунг хийлгэсэн ч халдвар авч буй тухайгаа хэлж байна. Монгол эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцины нэмэлт тун нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн талаар танилцуулсан юм. 

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын есхөн хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Энэ тоог 30-50 хувьд хүргэвэл тархалт хоёр дахин буурах боломжтойг албаныхан онцлов. Тиймээс цар тахлын эсрэг дархлаажуулалтын үр нөлөө, нэмэлт тунг тойрсон асуудлаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


"COVID-19-ИЙН ВИРУС ХҮНИЙ ГАРААР БҮТСЭН Ч БАЙЖ БОЛЗОШГҮЙ"

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.ОДГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн яам цар тахлын бүх судалгаа, мэдээллийг зангидаж байгаагийн хувьд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хэвлүүлж, олон нийтэд түгээх ёстой. Гэтэл энэ чиглэлийн ажлыг хийж буй эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Судалгаа шинжилгээгээр дамжуулан вакцины үр нөлөөг гаргаж ирнэ шүү дээ. Дэлхий нийтэд цар тахлын эсрэг вакцинууд үр нөлөөтэй байгаа нь судалгаанаас харагдаж буй. Вакцин цар тахлын хүндрэлээс хамгаалж байна. Монголын хувьд нас баралт 0.5 хувьтай байгаа нь вакцины үр нөлөө. Ер нь цаашид цар тахлын эсрэг вакциныг үргэлжлүүлэн үйлдвэрлэнэ гэж бодож байна.

Covid-19-ийн вирус дэлхий даяар асар олон хүнд тархлаа. Тэгэхээр шинээр мутацид орох магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг. Цар тахлын эсрэг вакцин гарсан учраас тархалт нь харьцангуй тогтворжиж байна. Гэхдээ энийг баттай хэлэх ямар ч боломжгүй. Covid-19 маш сонин вирус. Өдийг хүртэл байгаль дээр байгаа эх үүсвэр нь олдсонгүй. Тэгэхээр энэ вирус нь хүний гараар бүтсэн ч байж болзошгүй. Энэ тохиолдолд бусад өвчний вирустэй харьцуулах ямар ч боломжгүй.

"ДЭМБ НЭМЭЛТ ТУНГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ БАЙГУУЛЛАГА БИШ"

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.МӨНХСАЙХАН:

-Дэлхий нийтэд цар тахлын эсрэг вакцин үр нөлөөтэй байгаа учраас Монгол Улс иргэдээ дархлаажуулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэмэлт тунгийн вакцин хийж болно, болохгүй гэдэгт зөвшөөрөл өгдөг байгууллага биш. Тухайн улсын цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалт хэр байгаагаас шалтгаалан нэмэлт тунг хийх эсэхээ шийдвэрлэдэг. Халдварын тархалттай холбоотойгоор эрдэмтэн судлаачид  байнгын судалгаа хийж байна. Жишээлбэл, цар тахлын вирусийн онцлог, дархлаажуулалт хэр үр нөлөөтэй байна, вакцины нэмэлт тун үр дүнтэй байна уу гэх мэт. Монголд энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийж байгаа ч дутмаг байгаа нь үнэн. Ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй аль ч салбарт энэ байдал ажиглагддаг. Цаашид ч цар тахлын эсрэг дархлаажуулалтыг төлбөртэй хийхгүй.

"НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭСЭН ИРГЭДИЙН 0.1 ХУВИАС ХАЛДВАР ИЛЭРСЭН"

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичиг О.БАТБАЯР:

-Цар тахлын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдаж буй иргэдийн идэвх сул буюу есөн хувьтай байна. Дельта вирусийн давалгаа эхэлж, иргэдэд халдварлах чадвар нэмэгдсэн. Жишээлбэл, Израиль, АНУ, Их Британи зэрэг дэлхийн улс орон одоо нэмэлт тунд ач холбогдол өгч буй. Нэмэлт тун үр дүнтэй эсэхийг тогтоохын тулд гадаадын эрдэмтдийн судалгаа болон өөрсдийн эрдэмтэн судлаачийн судалгааг гаргах ёстой. ХӨСҮТ-ээс гаргаж буй судалгаанаас харахад, нэмэлт тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэдэд халдвар илэрсэн тохиолдол 0.1 хувь байна. Өөрөөр хэлбэл, 99.9 хувь нь өвдөөгүй гэсэн үг. Тэгэхээр вакцины нэмэлт тун иргэдийг дельта хувилбараас хамгаалж байна. Өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо өндөр байгаа учраас хүн амын 30-50 хувийг дархлаажуулбал халдвар хоёр дахин буурна. Тиймээс иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя. Мөн амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 300 гаруй мянга бий. Бидний зүгээс өвдөж байгаа хүмүүсээс гадна өвчлөх эрсдэлтэй хүмүүст анхааруулж хэлж байгаа юм.

Дэлхийн хөгжил буурай улс орнуудад цар тахлын эсрэг вакцины эхний тунд хүн амаа хамруулаагүй байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бусад орнуудыг вакцины нэмэлт тунг түр хойшлуулахыг уиалсан. Монгол Улсын хувьд энэ уриалга гарахаас өмнө вакцинаа зээл тусламжаар худалдаж авч, иргэдээ нэмэлт тунд хамруулж байгаа.

"ХАЛДВАР АВЧ, ЭДГЭСЭН ИРГЭД ОГТ НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ"

ХӨСҮТ-ийн тархвар судлаач, доктор Э.ТЭМҮҮЛЭН:

-Бид ямар хэмжээний хүмүүс нийт хүн амыг төлөөлөх чадвартай байгааг тооцоолж, 35 мянга гаруй хүнд судалгаа хийж байна. Дархлаажуулалтын үр нөлөөний талаарх судалгааны эцсийн үр дүн гараагүй байна. Дунд шатны үр дүнгээс харахад, цар тахлын эсрэг вакцины үр нөлөө байгаа нь тогтоогдсон. Нэмэлт буюу сэргээх тунгийн талаар "Файзер" үйлдвэрлэгч компанийн хийсэн судалгаагаар 5-6 сарын дараа халдвараас хамгаалах чадвар нь буурсан үр дүн харагдсан. Үүнд дэлхийн олон эрдэмтэн санал зөрж буй.

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэд халдвар авч, эдгэсэн ч нэмэлт тун огт хийлгэхгүй гэсэн үг биш. Тэр хүн өвдсөн учраас биед нь эсрэг биет үүссэн гэсэн үг. Тиймээс хоёр дахь тундаа хамрагдаж, огт халдвар аваагүй хүмүүст нэмэлт тун хийхийг зорьж байна. Нэн ялангуяа архаг хууч өвчтэй, ахмад настан хүмүүс вакцинд хамрагдах шаардлагатай. Монгол эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны өгүүлэл хэвлэгдэж, нийтлэх ажил удаашралтай байгаа нь үнэн. Гэхдээ судалгаа, шинжилгээний ажил хэвлэгдтэлээ цаг хугацаа их шаарддаг. Хамгийн багадаа 1-2 жил болдог. Цаг тутамд цар тахлын шинэ мэдээлэл, статистик тоо шинэчлэгдэж байгаа учраас хэвлүүлэхээр дата нь хоцрогдох гэх мэт асуудал гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-04 66.181.187.221

Австрали шиг зодож нүдэж байгаад, эсэргүүцэж жагссаныг нь хорих ял өгч шийтгэж байгаад, вакцингүй хүнд үйлчилгээний бүх газрууд үйлчлэхгүй хориглож байгаад вакцинжуулалтыг улам эрчимтэй болгомоор бн! Австралид вакцинжуулалт 3 сарын дотор бараг 70% болж байгаа гэнэ. 80% болгоод гадаад хилээ нээх гэнэ.

Avatar

Зочин 2021-10-04 185.31.175.228

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.208

arai dendvv ulairaad bna uu daa. uursfuu, gerbuliinhendee yamar vaccine, heden tun hariulsanaa ehleed haruulbal ch uur hereg shvv

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.211

Судалгаа хэвлүүлхэд их цаг ордог 1-2 жил дата хоцрогдоно гэнэ. 2 жилийн дараа нэрээн хортой байсан байна та нар үхчихсэн юмуу? саял ойлголоо гэх юм байна л даа.

Avatar

Зочин 2021-10-04 202.9.46.211

Энэ эрдэмтэд гэсэн хүмүүсд сэтгэцийн шинжилгээ хийх хэрэгтэй болж. Яав ч эрүүл биш. Мөнгө албан тушаал айхтар хүнд өвчлүүлдэг юм байна. Нэмэлт тунг Монголд л хийж байхад файзар компани 5-6 сарын туршилтын үр дүн гэх ч шиг 35000 хүн судалсан илүү олон хүн үхэх байсныг аварсан ч гэх шиг нэг л үзмэрчид үзүүлж байгаа юм шиг санагдчихлаа. Төрийн эрдмийн ажилаа онго сахиустайгаа хутгахгүй байвал арай өгөөжтэй байна. эсвэл ажлаасаа гарч үзмэрчээ хийгээч.

Avatar

Зочин 2021-10-04 43.242.243.101

Баттулга ерөнхийлөгчийн маань биечлэн хөөцөлдөж бүтээсэн ганц ажил, 30 мянган хониороо авсан вакциныг МАНгарууд муулахгүй шүү

Avatar

зочин 2021-10-04 192.82.73.105

Хонийг тусламж болгож өгсөн. Вакциныг худалдаж авсан.АН-ыг гудамжны архичин,солиотон, зэрлэг танхай балмад этгээдээс эхлээд ийм үл бүтэх, ёс зүйгүй сааталтай нөхдүүд голдуу идэвхтэй дэмждэг гэдэг ч үнэн бололтой

Avatar

МАН ОДОО БОЛЬ 2021-10-04 103.229.121.234

ҮХЭХГҮЙ БОЛОХООР НЬ НЭМЖ ШАХАХ НЬ УУ

Avatar

Зочин 2021-10-04 202.126.90.13

гуц гуц. Вакцин хийсэн ч тусна, хийгээгүй ч туснацин хийсэн эсэхээс үл хамааран хүндрэх эсэх нь.тухайн хүний бие махбодийн л хэрэг байна

Avatar

Зочин 2021-10-04 192.82.69.189

Вакцины найиаачид хуцалдсан байна.

Avatar

Зочин 2021-10-04 67.81.184.102

Covidiin virus iig хүний гараар биологийн з****г болгон хийсэн нь мэдээж

Avatar

Зочин 2021-10-04 103.80.210.183

халдвар аваад мэдээгүй эдгэрсэн хүмүүс монголын бараг тал нь байгаа байх

Avatar

Urgeljilel 2021-10-04 124.158.66.99

huntei gaar ochihoosoo aigaad/ 119 oos asuusan chini taria huusen suvilagch deeree ochij uzuul gesen. Harin 7 honogiin daraa darhlaajuulaltiin emch ni yriad amtagdaad baigaa ymandaa har nuursen emiig ogloo 2 odor 2 oroi 2 shirhegeer uugaarai hordlogond sain gej zovlosonii daguu uugaad l bn heveeree l bh ym. Nasan turshdaa ingeed baih ym bol hetsuu l ym bn daa

Avatar

Зочин 2021-10-04 202.21.124.133

antihistamines буюу харшлын эм уугаад үзээрэй. Арьс дээр ер нь вакцин тарилгын дараа харшил өгч тэр газартаа ингэх магадлал их байдаг юм аа. Хүйтэн жин тавиад ер нь 7 хоногтоо хавдар буух ёстой. Ковид тусаад үнэр, амтлах мэдрэмж алдагдсан бол 3-60 хоногын турш үргэжилж байна гэсэн байна. Гашуун шоколат, лемон амтлах нь зарим хүмүүст амтлах мэдрэмжийг авчирж байна гэнээ. Туршаад үзээрэй

Avatar

Oyun 2021-10-04 124.158.66.99

Pfaizer chini aimaar ym bnaa. Hadgalalyiin horim ni aldagdsan baih magadlal mash oncor gej bi huvidaa bodoj bn.. 9 sariin 22 nii odor tariulaad haluurch sudsn dotuur mini end tendgui hatguulaad l amand taria amtagdaad l 1 honogiin daraa tarisan gazar ni 15×9 sm boltoloo havdaad l . Odoo 12 honij bn amand amtagdaj baigaa ni heveeree harin havdar ni 3×3 cm bolson. Darhlaajuulaltiin emchid garniihaa zurgiig mon bied ilerch bui shinj temdeguudee huneer heluulsen./ ondor nastai bolohooroo olon

Avatar

үзэл бодол 2021-10-04 103.57.94.141

Лавтай мэдэхээс минийтанил эмэгтэй 56 настай эмэгтэ йэхний 2 тун нь хятад вакцин 3дахь тунгаа файзер хийлгээд 5 хоног халуураад мөнх бусыг үзүүлэв.Бас танил 2 " дахь тунг хийлгээд гэрээрээ өвчилсөн тохилдол байгаа. Хүмүүс 3 дахь тунг хийлгэхэд эгэлзэж байгаа шүү? Ерөнхий сайдаа.. Файзер тариулаад манай дүү хэд хоног өвдөхгүй газаргүй маш хүнд байсаан. Энэ бол зөвхөн ганц миний мэдсэн тохиолдол Мэдээж өөр олон байх

Avatar

Зочин 2021-10-04 192.82.69.189

Оруулж ирсэн хулхи вакциных нь хугацаа дуусчих гээд сандарцгааж байгаа юм аа даа? Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим барьсан эсэх нь бүрхэг, хугацаа нь дуусах дөхсөн … Хэний бизнес вэ?

Avatar

Зараа 2021-10-04 124.158.68.22

вакциныг сурталчилаад байгаа дээрх нөхөд өөрсдөө яагаад чадрахгүй байгаад байна аа?

Avatar

Зочин 2021-10-04 141.136.0.117

Бүгдээрээ архичин болчихвол амар гэдэг шиг бүгдээрээ халдвар авчихвал амар болж дээ. Вакцин хийгээд хар ухаанаар бодоход одоо өвчтэй хүн олдохгүй бүгд эрүүл болсон байх байв тэгсэн одоо эрүүл хүнээ хайж байна. Хар ухаанаар бодоход вакцин хийгээд хүмүүс үхэх ёсгүй байв одоо дэлхийд тэргүүлж байна. Вакцин гэдэг чинь эм биш чамд халдвар тарьж өгөөд халдвартай танилцуулж байгаа юм вакцин хийлгээд чи халдвар авсан хүн болно. Дохтой хүнтэй унтуулж үзүүлж байгаагаас ялгаа байхгүй.

Avatar

зочин 2021-10-04 43.228.130.66

вакцинжуулалтыг аймаг, дүүргийн хороо, хэсэгтэй хамтарч хийхгүй бол дан ганц эрүүл мэндиыйн байгууллага уриалга гаргаад үр дүнгүй. эдийн засаг улам л доройтсоор байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж