Хүүхдийн мөнгөний тал хувийг хуримтлал хэлбэрт шилжүүлнэ | News.MN

Хүүхдийн мөнгөний тал хувийг хуримтлал хэлбэрт шилжүүлнэ

Хүүхдийн мөнгөний тал хувийг хуримтлал хэлбэрт шилжүүлнэ

Хүүхдийн мөнгөний тал хувийг хуримтлал хэлбэрт шилжүүлнэ

Хүүхэд бүрд сард бүр олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Судалгаагаар "Иргэдийн 30 хувь нь хүүхдийн мөнгийг шууд хадгаламжид хийдэг бол 70 хувь нь хэрэглээндээ зарцуулж байна. Мөн нийт эцэг, эхчүүдийн 20-30 хувь нь хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг буюу хүүхдэдээ зарцуулдаггүй" гэжээ. 

Хүүхдийн мөнгө олгосны дараах өдрүүдэд архи, тамхины худалдаа өсдөг төдийгүй хүүхдийн мөнгөө барьцаалан бусдаас зээл авах, машин зээлээр авах үзэгдэл ч бий болжээ.

Мөн хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг болгон нэмсний дараа Монгол Улсын нийт хүүхдийн тоо 1.2-1.3 сая болж, богино хугацаанд өссөн байна. Ирэх онд улсын төсвөөс халамжид гурван их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Гэхдээ хүүхдийн мөнгийг 2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Ингэхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо 50 хувийг авах 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг эхчүүдэд санал болгох юм. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх байдаг учраас  олголтыг шууд зогсоохгүйгээр аажмаар хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого Засгийн газар баримталж буй. 

Мөн 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг өгч, 5-аас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх гэх мэтээр насаар нь зааглах хувилбарыг Засгийн газар судалж байна. Учир нь 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. 

2022 оны сүүлийн хагас, 2023 оноос хүүхдийн мөнгийг эцэг, эх нь шууд хэрэглэх хэмжээг нь багасгаад хадгалах хувийг нь нэмэгдүүлэх, хадгалж байгаа тохиолдолд төрөөс илүү урамшуулал олгох, урт хугацаанд хадгалж байгаа бол инфляци болон бусад эрсдэлээс хамгаалах зэрэг зохицуулалт хийж өгнө. Хүүхдүүдэд хуримтлал үүсгэхдээ Тэтгэврийн нэрийн данс шиг хоосон данс болгохгүй, Ирээдүйн өв сантай хүүхдүүдийн дансыг холбох аж. Ингэснээр зургаан настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулахад 18 нас хүрэх үед 19-20 сая төгрөгийн хуримтлалтай болно гэсэн үг.

Нөгөө талдаа хуримтлал нэрийдлээр арилжааны банкинд эргэлдүүлэх, эсвэл тэр мөнгийг өөр зүйлд захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ийм увиагүй шийдэл явж байна уу гэх хардлага бий.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗӨВХӨН ХАЛАМЖИЙН БОДЛОГО ГЭЖ ХАРЖ БОЛОХГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийг хөдөлмөрт шилжүүлэх төрийн бодлогын талаар өнгөрсөн есдүгээр сард “Монгол Улсын нийт хүн амын 80 хувь төрөөс олгодог халамжийг ямар нэгэн хэмжээгээр хүртдэг бөгөөд үүнд зориулж улсын төсвийн 30 хувийг зарцуулдаг. Цалинтай ээж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн бодлого цар тахлын үед үнэхээр хэрэгтэй байсан. Хүүхдийн мөнгийг зөвхөн халамжийн бодлого гэж харж болохгүй. Энэ бол ирээдүйн маш том хөрөнгө оруулалт. Бид 1.4 их наяд төгрөгийг бэлнээр өгөөд яваад байх уу. Гэтэл үүнээс болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдэл өгч байна гэдэг шүүмжлэл гарч буй юм.  

Бид хүүхдийн мөнгийг одоо байгаа хэмжээгээр нь хуримтлуулах, өөрөөр хэлбэл хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох шаардлагатай байна. Хүүхэд мөнгөө хуримтлалаар авна гэсэн үг. Ирээдүйн өв сан зэрэг ирээдүйд ашиглах сангуудад мөнгөн гүйлгээ хийж, тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 орчим сая төгрөгийн хадгаламжтай болсон байх бодлогын шинэчлэл хийж чадвал ирээдүйд боловсрол, эрүүл мэндийн баталгаатай, орон сууцтай иргэдийг бий болгоно. Ингэж чадвал дундаж давхаргыг бий болгох үндэсний тогтолцоог бий болгож, хуримтлалын нэгдсэн сангийг эхний суурийг тавина" гэж мэдэгдэж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жабаа 2021-10-04 202.126.90.105

Тэр хуримтлалы н Сүмябазар, давгадоржийн банкинд хадгалуулна кккк

Avatar

Zochin 2021-10-04 81.243.163.193

Huuhdiin mungiig huuhded ni l zartsuul, ter mungu huuhdiin hool und, hicheeliin hereglej awah mungu. Hurimtlal nertei luivaraa boli, ard tumen yaduu ch bai bayan ch bai hunii erhiig haaj bolison iim huuli gargaj luivar hiij bolohgui, heden jil hadgalamj nertei mungiig ni awaad daraa ni haritsah ezengui bolno,

Avatar

Зочин 2021-10-04 64.119.22.15

AJliin bair shineer bii bolgoj ahui amidraliig deeshluuleh boditoi arga hemjee avahgui baij archaagui arga saam heregleed ehelj bh shivdee!Huuhded hurimtlal uusgej ireeduid ni zarcuulag gej mungu olgoh geed bgaan bol shuud l tursun huuhded 18 nas hureheer ni avdag baih shuud mungu olgoochdee uhsen iim hugiin yum hiij baihaar!

Avatar

Зочин 2021-10-04 192.82.76.216

Ямар банкны лобби яваад байна? Хүүхдийн мөнгөө үрнэ үү хадгална уу уг нь хэнд ч хамаагүй. Мөнгөө эргэлтэнд оруулж байвал харин сайн баймаар

Avatar

Зочин 2021-10-04 37.120.217.118

ҮХЭЖ ДАЛД ОРСОН МИАТАА ХУРДАН ХУВЬЧИЛДАГСНУУ УСТГАДАГСАНУУ УЧИРЫГ ОЛООЧ СОЛОНГОС ЭНЭ2ЫН ХООРОНД ЯВАХАД 1000 ДОЛЛАР НЭХДЭГ ПСДАНАР!!! 200 ДОЛЛАРААР ОЛОН АВИА КОМПАНИ ЯВЯА ГЭЭД БХАД ТҮГЖИЛДЭЭД ҮНДЭСНИЙ КОМПАНИ БОЛДОГГҮЙ ГЭНЭ. ЭНЭ МЭТ БУСАД УЛСРУУ 5 ДАХИН ХЯМД ЯВАХЫГ ХААЖ БООЖ БН. ҮХЭЖ ХЭВТ!!! ҮНДЭСНИЙ КОМПАНИ НЬ ҮНДЭСТНЭЭ 5 ДАХИН ХОЛГОДОГ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛЖ БГАА ЦАРАЙ НЬ УУ??? ЭНГИЙН АВИА КОМПАНИАС 10 ДАХИН ДАНХАР БҮТЭЦЭЭ УЛСААР ТЭЖЭЭЛГЭЖ ИРГЭДЭЭР ХҮЧЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТИЙГ АВХУУЛДАГ !!!!!

Avatar

Зочин 2021-10-04 202.55.188.102

Avahgui l baigaach, hen ch avahgui bol une ni tegeel buurna shdee

Avatar

Зочин 2021-10-04 103.80.210.183

вагоноор яв. дугуйгаар яв. машинаар яв. хэн чамайг заава яв гээд байгаа юм. мөрөөрөө мөөмөө хавтгайлаад яв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж