Хүнд өвчтөнүүдийг хүлээн авах орны нөөцийг бүрдүүлж байна | News.MN

Хүнд өвчтөнүүдийг хүлээн авах орны нөөцийг бүрдүүлж байна

Хүнд өвчтөнүүдийг хүлээн авах орны нөөцийг бүрдүүлж байна

Хүнд өвчтөнүүдийг хүлээн авах орны нөөцийг бүрдүүлж байна

Улсын хэмжээнд 61554 хүн гэрийн ажиглалтад байгааг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэв. Энэ бол эмнэлэгт хэвтэж чадаагүй хүнд болон хөнгөн өвчтэй хүмүүсийн тоо. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй, гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн өвчлөл хүндэрч буй. Иймд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 24-ны А/595  дугаар тушаалаар “Covid-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын багийг байгуулаад буй.

УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллаж буй тус багт энэ сарын 1-ны байдлаар нийт 324 хүн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ. Үүнээс  тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үзүүлжээ. Мөн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-03 103.80.210.183

ор нь байвчиг эмч сувилагчгүй бол зүгээр л уйлж байгаад л үхнэ шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-03 185.220.100.247

!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-03 124.158.70.2

Зайлшгүй хэвтэх шаардлагатай ийм олон хүн зөвхөн Улаанбаатарт байна гэхээр Монгол орон даяар маш хэцүү байгаа юм байна. Цаана хүлээгээд хүндэрч байгаа хүмүүс халдварын эрчим бууртал тоо нь буурахгүй гэхээр маш их тоо. Хэвтчихсэн хүнд хүмүүсийн ор хоног уртсаад байдаг. ЭМЯ өдөр бүр худал тоон мэдээлэл өгнө. Монголчууд одоо 9-10%, тоог бүрхэгдүүлсэн хэдэн % байгаа, шинжилгэа аваагүй хэдэн % байгааг тогтоох боломжгүй. Улаанбаатар 11 сар туулаад ард нь гарах юм шиг байна. Хөдөө маань ёстой мэдэхгүй!

Avatar

Зочин 2021-10-03 122.201.31.102

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж